Галшарын нэрт уяач Балдайн Санжаа агсны тухай цөөн үгээр...


Галшарын нэрт уяачдын нэг Балдайн Санжаа агсан 1898 онд төрсөн, 12 хүүхэдтэй айлын найм дахь нь болон мэндэлжээ. Эцэг Балдай нь төлөв түвшин нутаг усандаа “хонин” хэмээн алдаршсан морь мал уядаггүй нэгэн байж. Харин хүү Санжаа нь эцгээсээ тэс өөр, суусан газраасаа шороо атгаж, атгаснаа алт болгодог овсгоотой нэгэн байлаа. Тэрнийхээ хүчээр ч нэлээд хөрөнгөжин зургаан ханатай гэртэй, мал ч арвинтай болжээ. Арилжаа наймаа хийх болсон үеэс Б.Санжаа морь мал уях болж, улсын наадамд хэд хэдэн удаа ирж 1948 он буюу АХ-ын 27 жилийн ойн баяр наадамд зээрд хязаалан айргийн гуравт давхиулж, хул хонгор шүдлэнгээ түрүүлгэж байжээ. Тухайн үед түрүүлж, айрагдсан морьдыг нь унаж байсан Гончиг гэгч өдгөө 86 насны сүүдэр тохиож буй юм.
Б.Санжаа арилжаа наймаанд аргагүй сайн. Энэ цаг үед амьдарч байсан бол чадвартай бизнесменүүдийн нэг байх байсан гэдэг нь оргүй үг биш. Хүнээс хямд авч, үнэ хүргэн арилжиж чаддаг овсгоотой. Багыг бага, ганцыг ганц гэхгүй тооцоотой нэгэн байжээ. Чухам тиймдээ ч хүнд гүү зарахдаа “усан хээлтэй шүү. Унаганых нь оронд хавар үүцийн мах задлахаар очиж чануулж иднэ ээ” хэмээгээд түүндээ хүрч байсан гэдэг. Арилжаа наймаа хөөн, хол ойр явж, хүнтэй танилцах нь ч элбэг. Зөвхөн Хэнтий аймгийнхаа сумдаар хязгаарлагдахгүй Архангай аймгаас хүртэл адуу мал авч байж. Б.Санжаа адуу авахдаа өсч, үржинэ хэмээн азарга, гүү л авдаг. Морь ер авдаггүй зантай. Харин нэг удаа Архангайгаас уурганы морь авч байсан гэдэг. Энэ тухай цуг явж байсан “Хэцүү” хэмээх Ёндон агсан “Санжаа ажааг хэд хоног дагаж явсан юм. Одоо бодоход Архангай хүрсэн юм болов уу даа. Нэг орой айлын адуу харчихаад “тэдний адуу байх юм. Ойрхон байгаа даа” гээд очиж унтаж билээ. Тэгээд тэндээсээ Таван хошуу хээр гэдэг уургын морио авсан” хэмээн хуучилсан удаатай. Б.Санжаа олон газраар явж, хурдан адуу цуглуулсан ч гол нь цөм нь Мээрэн буюу Дагмид адуу болдог.
Б.Санжаа агсан адуу таньж авахаас гадна азарга, гүүний тохироог маш сайн тааруулдаг нэгэн байв. "Энэ гүү тэр азарганд тавихад хурдан эр адуу гарна. Харин үүнээс сайн гүү гарна” гэгчлэн төлийг нь урьдчилан хэлж чаддаг онцгой авьяастай. Чухам тиймээс нутгийн олон “аль азаргандаа аль гүүгээ хураалгах вэ?” хэмээн зөвлөгөө авах нь элбэг. 1963 оны нийгэмчилгээнд өгсөн нэг гүүгээ зааж, нэгдлийн адуучин байсан Лосолын Бямбасүрэнд “Дашцэрэнгийн Их шарга азарганд хураалгаарай. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй унага гарна шүү” хэмээн захиж. Бямбасүрэн нарийн учрыг ойлгоогүй байтал нөгөө гүү өөрөө Дашцэрэнгийн Их шарга азарганд хураагдаж, Галшар суманд хэд хэд түрүүлж, Баянмөнх сумын нэгдлийн 20 жилийн ойгоор саахалтын зайтай хол түрүүлсэн алдартай Нэгдлийн хүрэн хэмээх хурдан морь гарсан гэдэг. Харин Дашцэрэнгийн тэрхүү Их шарга азарганы дээд удмыг хөөвөл ноёны их сүргийн адуу болдог гэх юм билээ.
1980 онд зээ хүү Бямба нь нэгдлийн адуу хариулж байсан Ядам гэгчээс соёолон эмнэг бор азаргыг 1000 төгрөг, нэг мориор авч, сумын наадамд уралдуулаад мулталчихаж. Наадмын дараа хөтлөөд ирэхэд нь харчихаад “чи наад бор азаргаа манайд үлдээчих” хэмээжээ. Тухайн үед өөрийнх нь саарал азарга өвгөрчихсөн байсан тул зээ хүү нь хэлснээр нь үлдээгээд явж. Хоёр жилийн дараа 1982 онд бурхан болохынхоо өмнө зунаа зээгээ дуудуулаад нэг охин даага өгч, “бор азарганы чинь өртөг шүү” хэмээсэн гэдэг. Өвгөний өгсөн тэр гүүнээс олон хурд төрсний нэг нь шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд Лхүндэвийн хонгор морь. Бүр нарийн хэлбэл, Ядамаас авсан бор азарганы төл хүрэн халзан гүүнээс гарсан бор азарганы үр гэдэг. Эцэг бор азаргыг нь нэгдлийн адуу хариулж байсан Батсуурь тоглоомын мөрийнд Бумгэрэл гэгчид алдаж, тэрээр шарга гүү хураалган гарсан төл нь хонгор морь юм.
Балдайн Санжаагийн адуу Хэнтий аймгаар нэлээд тархсан. Ялангуяа Мөрөн, Баянмөнх сумдаар их таржээ. Б.Санжаа агсны төрсөн дүү Дэндэв багадаа Мөрөн суманд хүнд өргөгдөж, хожмоо ахаасаа адуу бэлгэнд авч, түүнийгээ уяж хурдлуулдаг байсан гэдэг. АХ-ын 50 жилийн ой, улсын баяр наадамд явах урилга авах наадамд түрүүлж байсан Дэндэвийн халзан азарга бол чухамдаа ахынх нь адууны угшилтай билээ. Харин Баянмөнх суманд өргөмөл охиныхоо нөхөр Донойн Шагдар гэдэг хүнд очсон цавьдар азарга их хурдалсан гэдэг.
Б.Санжаа агсан морь уяж, таних эрдэм ухаанаа тэр бүр бусадтай хуваалцаад байдаггүй. Ер нь үг дуу цөөнтэй. Зээ хүү Бямбаа нь энэ тухайд “миний нэг хурдан хүрэн морь байсан юм. Нэг өвөл унаад очсон. “Чи адууны сурсан эрдмийг болиулчих юмаа” гэж байна. Тэр нь эргээд бодохноо морио гамгүй унаж, эдэлж байна гэсэн үг юм билээ л дээ. Морийг гамгүй эдэлж, буруу унахаар зүдэргээ суугаад хөрвөөхөө байна. Түүнийг л хэлж байсан юм билээ. Ер нь манай Анжаа энэ мэтээр битүү үгээр ганц нэг зөвлөгөө хэлдэг хүн байсан” хэмээсэн юм. Б.Санжаа агсан өөрийн морьдондоо барагтай хүн хүргээдэггүй. Морио тавих, барих, чөдөрлөх зэргийг өөрөө л хийнэ, морийг тарган ир нь дээр нь уядаг байжээ. Б.Санжаа аливаад хатуу тооцоотойй ханддаг ч хэлмэгдүүлэлтэнд өртөн баригдсан лам нарын ар гэр, үр хүүхдэд өглөгийн гараа харамгүй сунгадаг байсан талаар нутгийнхан ярьдаг юм билээ. Тэрээр хурд таних онцгой авьяас билэг, төрлөхийн гүйлгээний ухааны ачаар цөм сүрэг бүрдүүлж, түүнийгээ нэгдэлд өгөхгүй хэмээн 2-3 хоногийн турш хоол унд идэлгүй, хувцас хунараа тайлалгүй эсэргүүцэж байсан ч аргагүйн шахалтаар буулт хийсэн гэдэг. Б.Санжаа агсан өргөмөл хоёр охинтой. Нэг охин нь найм хүүхэд төрүүлж, тэд нь дээдсийнхээ үйл хэргийг нь үргэлжлүүлж, морь уян монгол түмнээ цэнгүүлж явна.
А.Тэлмэн

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
198.27.180.14
Балдайн Санжаа энэ хүний тухай сонирхолтой хууч ярианууд байдаг. Бас аатай билэг танхай нэгэн байсан юм билээ.
Reply