Б.Дамдин, Ш.Гонгор нар Мэргэн цол хүртсэн 1950 оны сурын харваа

2015 оны 4-р сарын 01 -нд

Энэ жилийн наадамд Батлан хамгаалах яамнаас 150, хязгаарын газраас 180, Улаанбаатар хотоос 100, аймгуудаас 100 орчим, нийт 512 бөх дуудан авчирч барилдуулжээ. Ийнхүү Ц.Чимэд-Очир аварга ес даван түрүүлж Даян аварга цол хүртээжээ. Харин найм давж үзүүрлэсэн “Хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арсланд “Аварга цол” гэж бичсэнээ буцаагаад дарчихсан цолны бүртгэл архивд хадгалагдаж буй аж.
Хурдан морины уралдааны азарганд О.Санжаабүрэг /Төв.Авдарбаян/-гийн цавьдар, их насанд И.Даваацэрэн /Төв.Баянцогт/-гийн зээрд халзан, соёолонд Лувсанбалдан /Төв.Авдарбаян/-гийн хар, хязааланд Дамдинжав /Төв.Баян/-ын хонгор, шүдлэнд Гармаа /Дундговь.Дэрэн/-гийн хөх саарал, дааганд Баяр /Төв.Баянцагаан/-ын саарал торгон жолоо өргүүлжээ.
Үндэсний сурын харваа:
1. Б.Дамдин /Сэлэнгэ.Дулаанхан/-17
2. Шагдарсүрэн-16
3. Д.Намсрай /Дорнод.Булган/-15
4. Х.Лувсанцэрэн /Төв.Лүн/-14
5. ................................
1950 онд буюу АХ-ын 29 жилийн ойн улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд Улсын бага хурлын дарга асан Бумцэндийн төрсөн дүү, партизан Б.Дамдин 20 сумаас 17 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртжээ.
Тэрбээр Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Дулаанханы өвөрт 1890 онд төржээ. Хожмоо айлд үрчлэгдсэн тул ахаасаа өөрөөр овоглогдох болсон байна. Бага наснаасаа мал маллаж, хадлан тариалангийн ажил эрхэлж байгаад 1921 онд Ардын журамт цэрэгт сайн дураар элсэн орж, цэргийн агт хүнс сэлбэх ажилд дайчлагдан явжээ. Хувьсгалын дараа 1950 он хүртэл улс, олон нийтийн байгууллагад алба хашиж байв.
Улсын мэргэн Б.Дамдин нь 1943 онд анх улсын наадмын харваанд маршал Х.Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Ерөөгийн модон заводын харваач С.Самдан нарын адил 20 сумаас 14 онож гуравдугаар байрын төлөө товх харван өрсөлдөж, улмаар дөрөвдүгээр байрт шалгаран үлдсэнээс хойш тавантаа айрагджээ. Удаад нь 1947 онд буюу АХ-ын 26 жилийн ойн баяр наадмын хаваанд 17 онож аман хүзүүдсэн байна. Гурав дахь удаад нь 1948 оны наадмаар 16 онож гуравдугаар байр эзэлжээ. 1949 оны улсын наадмаар 15 онож мөн гуравдугаар байрт орсноор дөрөв дэх удаагаа айрагдсан агаад дараа жил нь түрүүлсэн нь энэ бөлгөө. Мөнхүү 1951 оны АХ-ын 30 жилийн ойн наадмын сур харваа болон 1960 онд тус тус дөрөвдүгээр байрт шалгарснаар нийт нэг удаа түрүүлж, зургаа удаа айрагдсан цэцтэй мэргэн байсан юм.
Улсын мэргэн, спортын мастер Д.Балдандорж өгүүлсэн нь:
-Үндэсний сурын харваа бол бусад спортоос ялгаатай нь нүдний хараа гүйцэж, дөрвөн мөч сульдаагүй цагт залуу тамирчин шиг харваж болдог. Ийм жишээ олныг дурдаж болно. Үүний жишээ гэвэл хаад ноёдын үед банздуулж байж харваж сурсан, хожмоо олонд алдаршсан Ш.Ишчогдов, Б.Дамдин зэрэг мэргэчүүл 70 гаруй насандаа сайн харвадаг байсан.
Улсын наадмын хүүхдийн харваа:
1. Гиймаа
2. Шагдарсүрэн
3. ...............
Отго харваа:
1. БНМАУ-ын баатар Ш.Гонгор
1950 оны отго харваагаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, БНМАУ-ын баатар Ш.Гонгор түрүүлж Улсын мэргэн цол хүртжээ.
Улсын мэргэн, спортын мастер П.Гарамдорж гуай өгүүлрүүн:
-...Ш.Гонгор гуай ч мэргэн цолтой харваач байлаа. Халимаг үсээ хажуу тийш нь самнаж, улсын баатрын алтан таван хошуу тэмдгээ байнга зүүж явдаг, шаламгай хурдан хөдөлгөөнтэй, их яриа хөөрөөтэй, ан гөрөө, ялангуяа чонын тухай ярианд сэтгэл нь сэргэж, нүд нь гялалзаад ирдэгсэн. Нумаа огцом ширүүн их сунгаж татдаг тул нумд нэлээн халгаатай хүний нэг байсан даа.
Дээрх ярианаас үүдэн дурдахад Ш.Гонгор мэргэн улсын анчин нэгэн байсан бөгөөд түүний тухай үлгэр домог лугаа зүйл бишгүй тархсан нь бий. Хэвлэлд бичигдсэнээс нь иш татахад тэрбээр 1940 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Янт хүрээгийн ууланд чонын авд явж ахуйдаа долоон сумаар долоон чоно, мөн 1942 оны намар ганцхан өдөрт 66 сумаар 63 зээр, 1959 онд нэг цагийн дотор 50 метрийн зайнаас мөн долоон сумаар долоон чоно агнаж байжээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаатар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна