Дэлтэй Цэнхэр МСУХ-ны “Ирээдүйн Түмэн Эх”-үүд тодорлоо


Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ энэ жилийн отгон уралдаан болох "Ирээдүйн Түмэн Эх" хурдан дааганы уралдааныг 2015 оны 09-р сарын 19-нд Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн Унага МСУХ-тай хамтран тус сумын нутагт зохион байгууллаа. Жил бүрийн намрын дунд сарын эхээр зохиогддог уламжлалт уралдаанд Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Мөрөн, Тариалан, Хатгал, Их-Уул, Улаан-Уул зэрэг зургаан сумын уяачид оролцов.
Уралдааны үйл ажиллагааг Дэлтэй Цэнхэр МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нээж эхлүүлсэн бол уралдааны үеэр Мөрөн сумын харьяат аймгийн Алдарт уяач Ж.Нямлхагва, Алаг-Эрдэнэ сумын уяач н.Ням-Эрдэнэ, н.Далайбаатар, Г.Болор-Эрдэнэ, Их-Уулын сумын уяач Б.Ганзориг, Тариалан сумын уяач З.Батцогт нарыг ММСУХ-ны “Уяачийн алдар” болон 20 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.
Хурдан шандаст 40 шахам Ирээдүйн Түмэн Эхүүд уралдааны замд гарснаас:
1. Тариалан сумын уяач н.Батцогтын “Бүжин” хүрэн даага түрүүлэн ирж “Ирээдүйн Түмэн эх”-ээр цоллууллаа. Бүжин хүрэн даага өнөө жилийн “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн наадамд айрагдсан, аймгийн чанартай наадмуудад хоёр айрагдсан.
2. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Ч.Батсуурийн сартай хүрэн даага. Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ой "Идэрийн бүсийн хурд" наадамд айрагдсан, Цагаан-Уул сумын "Гурван буман малын баяр" наадамд түрүүлсэн.
3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач н.Эрдэнэцогтын сартай хонгор. Хөвсгөл аймгийн "Шигшмэл хурд" уралдаанд айрагдсан.
4. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач н.Нямсүрэнгийн “Мөнгөн хөлт”. Өнөө жилийн аймгийнхаа баяр наадам, Төмөрбулаг сумын 90 жилийн ой “Идэрийн бүсийн хурд”, Хөвсгөл аймгийн "Шигшмэл Хурд" наадам зэрэг аймаг болон аймгийн чанартай наадамд 3 түрүүлж 1 айрагдсан, сум орон нутгийн чанартай наадамд олон айраг түрүү авсан амжилттай.
5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын аймгийн Алдарт уяач Б.Ганзоригийн шарга даага.
Уралдаанд түрүүлсэн Тариалан сумын уяач З.Батцогтын хүрэн даагыг Дэлтэй Цэнхэр МСУХ-ны тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн алдарт Тожин ногоон азарганыхаа төл ногоон даагаар байллаа.
Дэлтэй цэнхэр МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү














0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна