Тод манлай уяач Д.Дагвадорж: Хоёр азарга маань намайг ховорхон хувь тавилангийн эзэн болголоо

2016 оны 10-р сарын 04 -нд

Ардын Хувьсгал ялснаас хойшхи 95 жилийн түүхэнд анх удаа нэг хүний хоёр азарга айрагдсаныг эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ. Энэхүү бахдам амжилтын эзэн болсон Тод манлай уяач Д.Дагвадоржтой уулзаж баяр наадмын сэтгэгдлийг нь хуваалцснаа хүргэж байна.
-Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд адуун сүргийн манлай азаргануудаа айрагдуулан шинэ амжилтын эзэн болсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Ардын хувьсгал ялахаас өмнө буюу 1921 оноос өмнө хоёр удаа нэг хүний хоёр азарга айрагдсан байдаг. Харин сүүлийн 95 жилийн түүхэнд нэг хүний хоёр азарга төрийн наадамд айрагдаж байсан удаагүй юм билээ. Өнөө жил хоёр азарга маань төрийнхөө наадамд айргийн гурав, дөрвөөр давхиж намайг ховорхон хувь тавилангийн эзэн болголоо. Энэ нь миний морины төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийн хариу юм болов уу даа. Өнөөдөр ММСУХ-ноос зохион байгуулдаг гурван жил тутмын “Их хурд-7” уралдаан амжилттай сайхан болж байна. Долоо дахь удаагийн морины их олимпод мөн хоёр азарга маань түмэн олноо баясган айрагдлаа. Та бүхэн мэдэх байх. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд буюу зургаан удаагийн “Их хурд” уралдаанд нэг хүний хоёр азарга айрагдаж байсан түүхгүй. Тэгэхээр таны хэлсэнчлэн шинэ амжилт тогтоож буй юм.
-Бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна.
-Энэ бол уяачийн аз хийморь, морины аз хийморь, хүүхдийн аз хийморь цогцолсоны илрэл юм. Морь түрүүлж, айрагдана гэдэг олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим байдаг. Уяач, уралдаанч хүүхдүүд, адуучдын хоол ундыг бэлтгэж байсан тогооч хүртэл хувь нэмрээ оруулж байдаг. Өнөөдөр ийн азтай одтой сайхан наадаж байгаа нь бид бүгдийн ганзага нийлснийх. Дээр нь морио эрхэмлэн дээдлэгч Монголын ард түмний минь, тэр дундаа Завхан нутгийн, Яруу сумын маань ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийн үр шим юм. Өчигдөр /2016.07.23/ би Очирваань хайрханыхаа тахилгад оролцоод шөнө ирсэн. Өглөө нь ийм сайхан бэлгэтэй явдал болж манай галаас хоёр азарга айрагдахад “миний нутгийн уул ус, ард түмэн түшиж дээ“ хэмээн бэлгэшээж сууна. Би нутгийнхаа уул, ус ард түмнийг цаг үргэлж дээдэлж явдаг хүн.
-Яруу хээр азаргаа Д.Бат-Эрдэнэ Тод манлайд бэлэглэсэн дуулсан?
-Тэгсээн. Төрийн наадмын дараа эрхэм журмын нөхөр, өөрийн найз Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэдээ Яруу хээр азаргаа бэлэглэсэн. Тухайн үед хүмүүс “төрийнхөө наадамд айрагдсан азаргаа бэлэглэлээ. Цаашид морь чинь давхихгүй бол яахав” гэх зэргээр ярьж л байсан. Харин би өөрөө юм бодоогүй, сайхан цагаан сэтгэлийн угаас хамгийн дотно хүндээ өгсөн. Түүнийг гэрчилж хээр азарга маань айрагдсанд маш их баяртай байна. Яг үнэндээ азарга эргээд л Шөвгөр зээрд дөрөв таваар яваад байсан. Гэхдээ би дотроо “Шөвгөр маань ч айрагдчих байх. Яруу хээрийгээ айрагдуулчих юмсан. Найздаа харамгүй сэтгэлээр өгсний минь гэрч болог” хэмээн залбирч байтал ёсоор боллоо.
-“Ажнай” галын харцуул азаргаар наадах юм даа. Улс халзан, Наран хонгор, Шөвгөр зээрд, Оодон халтар, Яруу хээр гээд л...
-Тийм шүү. Зууны Манлай уяач Даваахүү ах маань Монгол төрийн наадамд хамгийн олонтаа азарга түрүүлгэсэн уяач. Манай галынхан ч гэсэн адуун сүргийн манлай азаргаар сайхан нааддаг. Өнөө жилийн хувьд би гурван азарга уясан. Гурвуулаа л сунгаануудад сайн байлаа. Гэхдээ улсын наадамд Молорыгоо мордуулаагүй ээ. Өнөөдөр шигшмэл морьдын “ Их хурд-7” уралдаандаа 21-ээр давхилаа.
-Их насны морь мордуулсан уу?
-Хоёр их морь мордуулсан. Миний хүү Даяндэмидийн хээр морь 12-оор, нөгөө нь 30 гаргаж давхилаа.
-“Их хурд-7” уралдаанд уяачийн төдийгүй зохион байгуулагчийн зүгээс оролцсон байх. Мөнгө санхүү бүрдүүлэхээс эхлээд ажил их байсан биз?
-Тийм шүү. ММСУХ 120,000 гаруй гишүүнтэй гэдэг ч уралдаан наадмыг зохион байгуулах, санхүүжилт босгох зэрэг ачааны хүндийг тэргүүлэгчид нь л үүрдэг. Манай тэргүүлэгчид, Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга маш сайн ажиллаж байгаа. Морины соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж, хурдан морины уралдааныг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.Энэ хүмүүсийн их хичээл зүтгэл дээр морины босоо цагаан хийморь ивээж, бид бүгдийн ажил үйлс сэтгэлчлэн бүтэн байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Монголын морины архив болсон “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад ММСУХ-ныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа нийт уяачдадаа унага болгон нь босоо төрөхийн ерөөл өргөөд, ажил үйлс нь аз хийморьтой бүтэж, амьдрал ахуй нь өөдлөн дэвжихийг хүсье.
А.Энхжил

-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ