Түнэл сумын МСУХ-ны тэргүүн Ж.Самбаллхүндэв: Одоо сумаасаа гарч арай өндөр довд хүчээ үзэх хэрэгтэй


Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат, сумын МСУХ-ны тэргүүн Ж.Самбаллхүндэвтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Түнэл сумын уяачдын холбооны тэргүүнээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Та өөрөө морь уядаг уу?
-Түнэл сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр 2006 онд сонгогдоод ажиллаж байна. Би малчин айлын хүүхэд л дээ. Морь уяхгүй ч адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан, сумынхаа уяачдын хүсэлтээр өнөөдрийг хүртэл зүтгэж яваа адуунд дуртай жирийн л монгол эр хүн. Манай Түнэл сум чинь хурдан хурц хүлгэд, эрдэмт уяачдаараа алдартай нутаг. Аймагтаа хамгийн олон айраг түрүүтэй Пунцагааны хурдан буурал, долоон удаа түрүүлсэн Монгол улсын Алдарт уяач Зоригтын бор азарга гээд л ярина шүү дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө буюу дал, наяад онд аймгийн бүх түрүүг, цөөхөн хэдэн шөвөгтэй нь манайхан л түүдэг байлаа. Алдарт хонгор морины эзэн Хишигбат, Гомбосүрэн гээд л томчууд Түнэлд бий. Манай сум чинь 24 аймгийн Алдарт уяачтай. Гэвч сүүлийн үед энэ амжилтаа үргэлжлүүлж төдий л чадахгүй болчихсон. Үүнийг олон талаас нь тайлбарлаж болох юм. Өдгөө шинэ цагийн уяагаар уядаг болчихлоо. Хол ойроос цус сэлбэсэн шинэ цагийн хурдан адуунууд олон боллоо. Уяачдын арга барил ч өөрчлөгдөж байна. Тэгэхээр орчин цагтай хөл нийлүүлэн суралцах цаг болсныг нь хэлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор холбооноос тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Манай уяачид шударга будлиангүй наадмаар байгаагаа дуулгаж байлаа. Мөн хол ойрын алдартай уяачидтай холбоо тогтоож, туршлага судлан, адууныхаа угшлыг сайжруулах, сумынхаа хурдан угшлыг сэргээх талаар ярилцаж, ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрч байна.
-Төлөвсөн ажил хэдэн хувийн биелэлттэй байна вэ?
-Манай сумынхан Сүхбаатар, Хэнтий гээд гаднаас хурдан удмын адуунууд авчирч байна. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Бямбадорж болон түүний ах дүү нар, аймгийн Алдарт уяач Лхагвадорж, Буян, Норовсамбуу, залуу уяач Баасандорж, Баасанжав, Баярсайхан нарын адууныхаа цусыг сайжруулах ажлыг сайн хийж хүмүүс олон байна. Одоо сумаасаа гарч арай өндөр довд хүчээ үзэх хэрэгтэй байна. Сүүлд Төвийн бүсийн хурд Цэрэнжав Да ламын мэндэлсний 300 жилийн ойд манайхаас хэд хэдэн уяачид явж, Отгон-Очирын хар азарга 12-оор давхисан байгаа. Бусад нь жар далаар орсон. Ямартаа ч хүй мандлын ногоон дэнжид тэр олон сүргийн дунд тоосоо өргөөд ирсэн нь уяачдын маань хувьд нэг амжилт юм. Өнгөрсөн жил манай Түнэлийн 60 жилийн ой болж, хол ойрын олон сайхан хурдан хүлгэд шандас шалган уралдсаныг харж байхад Тариалан, Их-Уул, Мөрөнгийн хурд их сайжирч байгаа нь харагдсан. 260 гаруй хурдан ажнайнууд мордсон их сайхан наадам болсон. Энэ нь гарааны төхөөрөмжтэй уралдсаных гэж бодож байгаа. Сумын 60 жилээр аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн хурлын дарга Болдбаатар гарааны төхөөрөмж хийж бэлэглэсэнд манай уяачид их баяртай. Энд бид дээд гурван насныхаа гурван түрүүг авсан. Манай Түнэл сумын морины уралдаан болдог хөндий үнэхээр сайхан болохоор уяачид ч уралдах дуртай байдаг юм. Бусад газрын уралдаануудад бариа нь нэг, гараагаа зөөдөг бол манайх бариагаа зөөдөг.
-Хөвсгөл аймагтаа Түнэлийн азарга хурдтай гэлцдэг биз дээ?
-Тийм л дээ. Энд нутгийн онцлог байдаг шиг байгаа юм. Дээхэн үед Галшараас Алаг-Эрдэнээр дамжиж ирсэн мундаг мундаг азарганууд байлаа. Спортын мастер Хас-Очирын аав бужгар Бямбажав гэж наймаачин хүн байсан гэдэг. Тэр хүн гаднаас их адуу авчирч нутагшуулж байсан юм билээ. За тэгээд Ёндонжамц гуай, сахиул Жанцан нарын хурдан азарганы төлүүд манай нутгаар их тархсан байдаг. Мөн Цагаантолгой Харгана тал руугаа аймгийн Алдарт уяач Самдаг, Сүхбаатар гуайн хурдууд одоо ч хурдалсаар л байна. Энэ нь нутгийн уул ус, ургамалтай холбоотой юм болов уу гэж боддог.
-Ойрын үед хийхээр ямар ямар ажлыг төлөвлөөд байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд шинийн найманд өвлийн бооцоот уралдааныг явуулдаг уламжлалтай болоод байгаа. Ингэхдээ аймгийнхаа Алдарт уяач нарын алдрыг тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл тухайн алдрыг нь тэмдэглэх уяачтайгаа хамтарч зохион байгуулдаг. Харин ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа ажил бол сумандаа аймгийн хэмжээний бүсийн уралдааныг зохион байгуулахсан гэж бодож байна. Болж өгвөл аймгийн бүсийн уралдаан юмуу Хотгойдын хурдыг Түнэлдээ хиймээр байна. Энэ тухайгаа жил бүр шат шатанд уламжилдаг ч усны асуудлаас болоод хойшлоод л байх юм. Гэхдээ санаж явбал бүтдэг гэдэг дээ.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхний төлөвлөж буй ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна