Сумын Алдарт уяач А.Лхагвасүрэн: Аав минь үр хүүхэд бидэндээ хурдан удмын сайн адуу бэлдэж өвлүүлсэн

2017 оны 1-р сарын 28 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын Алдарт уяач Александрын Лхагвасүрэнгийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Удамт уяачийн түүх уралдаанчаас эхэлсэн байх. Хэдтэйгээсээ хурдан морь унасан бэ?
-Таван настай унаа морь унаж сураад, зургаатайгаасаа эхлээд хурдан морь унасан. Анх аавынхаа өвгөн хээр морийг унаж сумынхаа аман хүзүүнд хурдлуулаад, Сундуй ахынхаа зээрд азаргыг түрүүлгэж байлаа. Мөн даага бас түрүүлгэж байсан. Мөн аавынхаа хурдан шарга морийг унаж өвлийн уралдаанд аман хүзүүдүүлж, таваар давхиулж байсан. Одоо амжилтаа нэг бүрчлэн санахгүй байнаа. Ямар ч байсан долоо, найман жил хурдан морь унахдаа гайгүй сайн л гэгддэг байсан. Намайг морь унадаг байхад манайх улсын наадамд явж байгаагүй. Архуст, Баяндэлгэр зэрэг тойргийн сумдын наадамд очдог. Одоог бодвол наадам ч цөөн болдог байлаа даа. Тэгээд 13-ны жил ороод мориноос хасагдаад аавдаа туслан морь уядаг болсон доо.
-Хэдий үеэс Лхагвасүрэнгийн нэртэй морьд түрүүлж, айрагдах болсон бэ?
-2008 онд анх сумынхаа наадамд соёолон морь айргийн гурваар давхиулж байлаа. Аавтайгаа зөвлөж уясан л даа. Тэгээд намар нь 9 сарын 1-нд даага айрагдуулснаас хойш жил алгасалгүй морь уяж таван түрүү, арав гаруй айраг хүртэн сумын Алдарт уяач цол хүртээд байна. Энэ бол аав минь үр хүүхэд бидэндээ хурдан удмын сайн адуу бэлдэж өвлүүлэн үлдээсний буян.
-Улсад түрүүлсэн хүрэн азарганы удмаар наадаж байна уу?
-Тиймээ, хүрэн азарганы охин төлийн төлөөр наадаж байна.Над сайхан цавьдар морь бий.Тэр маань суманд хоёр түрүүлж, долоо айрагдсан.
-Урмаар тэтгэн хурдалсан удамт хүлгүүдээ танилцуулаач?
-Хул азарга маань байна. Хүргэн ах Мэндсайханаасаа Сүхбаатарын Асгатаас ирсэн унагатай гүү авч байсан юм. Хул азарга маань даагандаа сумын наадамд 18, шүдлэндээ 21, хязааландаа 13-т тус тус давхиад соёолон хавраа айрагдаад, зунаа долоолж байсан. Хавчиг азарга сумынхаа наадамд айрагдаад, долоотой азарга хаврын уралдаанд түрүүлж, Баянжаргаланд очиж дөрөвт давхиж байлаа. Ноднин Багануур, Бага Хэнтийн зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт давхисан.
Архуст, Баяндэлгэр, Баян сумдын 90 жилийн ойд айрагдаад Атарт түрүүлсэн. Энэ жил 12 настай. 14 медальтай.
-Төл нь ч уралдаж байгаа байх?
-Хүрэн азарганыхаа удмын гүүнүүдээс хураалгасан. Төлүүд нь арав дотор л давхиж байна.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн чансаа өндөр нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Баян сумын 90 жилийн ой юмуу даа. Шарга азаргатайгаа очоод таваар давхиулж айрагдуулсан. Баян сум эртнээсээ хурдтай. Төрийн наадмын түрүү олон сайхан хурдан хүлгүүд төрсөн нутаг. Тэр утгаараа олон газрын уяачид ирж наадсан. Азарганы уралдаанд Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд түрүүлээд, миний шарга аман хүзүүнд явж байгаад тавласан.
-Аймгийнхаа наадамд оролцож байсан уу?
-Наадаж байсаан. Цавьдар морь маань 11, хул азарга маань 15-аар давхиж байлаа.
-Морь түрүүлж, айрагдахад уралдаанч хүүхдийн авхаалж самбаа хичээл зүтгэл ихээхэн чухал. Өөрийн хүүхдүүд унаж байна уу?
-Би хоёр хүүхэдтэй. Нэг нь дөрөвтэй, нөгөө нь хоёртой. Одоохондоо хараахан морь унаагүй л байна. Томроод унах байхаа. Одоогоор айлын хүүхэд гуйж морио унуулдаг.Адуу, хүүхэд, уяач гурвын хийморь цогцолж байж морь давхидаг юм гэнэ лээ. Тийм болохоор аль болох сайн хүүхдээр унуулахыг хичээдэг дээ.
-Залуу уяачийн цаашдын ажил үйлст амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Та бүгдэд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
6 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна