“Бодь хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Амар-Амгалан: Манай Хүйсийн гол, Хар усны адуунууд хэзээнээсээ хурдан

2017 оны 3-р сарын 29 -нд

Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, “Бодь хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Амар-Амгалантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Бодь хурд” МСУХ-ны түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-“Бодь хурд” МСУХ 2006 онд албан ёсоор тамга тэмдгээ авснаас хойш өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж ирлээ. Сумын Алдарт уяач Шаарий ах анхны тэргүүн бол Доржцогт, Мягмархүү, Наранбаатар, сумын Алдарт уяач Баттөмөр, аймгийн Алдарт уяач Равжаа нар холбооны үүсгэн байгуулагчид байгаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурван тэргүүн солигдсон байна. Миний хувьд холбооныхоо хоёр дахь нарийн бичгийн дарга. Энэ албанд гурав дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө сум орон нутгийн удирдлагын зүгээс “Бодь хурд”-аас зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцож ирлээ.
-Жинст сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
-Жинстийн 80-аад уяач байна. Үүнээс аймгийн Алдарт зургаа, сумын Алдарт уяач 30 гаруй бий. Сүүлийн жилүүдэд шинэ залуу уяачдаар бүл нэмээд л байна.
-Жилдээ сумын чанартай хичнээн уралдаан болж байна вэ?
-Манайхан өвөлдөө морьдоо тэжээчихнэ. Мөн жил болгон хаврын уралдаанаа тогтмол зохион байгуулдаг нь бусад сумдаас ялгарах онцлог болов уу. Хаврын уралдаанаа гуравдугаар сарын 25-нд хийлээ. Түүнчлэн улсын баяр, овоо тахилгын наадмууд байна. Бас бид багийн Засаг дарга, уяачдын холбооны тэргүүлэгчид, уяач нартайгаа хамтарч багуудынхаа өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэчлэн сумын хэмжээнд жилдээ доод тал нь зургаан удаа наадчихна. Сумын наадмуудад Баацагаан, Богд гэхчилэн аймагтаа дээгүүр “жагсдаг” сумдын хурдан хүлгүүд ирж оролцдог нь манай наадмын чансааг харуулж байгаа болов уу. Энд Өлзийт, Баян-Овоо, Баянговь, Баянцагаан, Шинэ-Жинстийн тойргийн сумынхан ч тогтмол ирцгээдэг юм.
- Хэдэн багтай билээ?
-Таван багтай.
-Баг багаараа уяачид хамтарч морьдоо уядаг юм байна, тийм үү?
-Тиймээ. Ойр байгаатайгаа нэгдсэн 20 гаруй бүлэг уяач байна. Эднийхээ тухайн жилийн амжилтыг харгалзан дүгнэж, сүүлийн хоёр жил оны шилдгүүдээ тодрууллаа. 2015 оны тухайд сонирхуулахад шилдэг уралдаанч хүүхэд гурав, шилдгийн шилдэг уяач нэг, шилдэг уяач хоёрыг тус тус шалгаруулсан. Ирэх жилээс шилдэг галын номинаци нэмэгдэж байгаа. Бид ойрноос галын системд орж ажиллахаар төлөвлөсөн.
-Холбооноос өөр ямар ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-Манай суманд морь цоллооч гурав байна. Тэднээс аймгийн баяр наадмын хурдан морины цолыг дуудаж байх жишээний. Энэ мэт мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажилладаг. Ер нь адуу бол эр хүний хийморь дор явдаг. Тэр утгаараа жил бүр “Адуучин” тэмцээнийг зохион явуулдаг юм. Өнгөрсөн онд гэхэд /2015 он/ Доржням Аваргын нэрэмжит уг тэмцээнээр 500-гаад адуу цуглуулж, 100-гаад уяач, морь сонирхогчдоос бүрдсэн морьтны жагсаалыг хийсэн. Уурга, ташуур шүүрч, адуу булгиулж өрсөлдсөн энэ тэмцээнийг миний зүгээс ивээн тэтгэсэн юм. Мотоцикль биш морио унаж эдлэж сурахад тэмцээний зорилго оршсон гэж болно. Түүнчлэн сая нэр дурдагдсан Доржням аваргын гэр бүл, ойр дотны хүмүүс, сумынхантай хамтран 2014 онд хөшөөг нь сумандаа босгосон. Түүний нутаглаж, адуугаа хариулж явсан газрыг сонгон сүндэрлүүлсэн хөшөө манай сумын бас нэг түүхэн дурсгалт газрын нэг болоод байгаа.
-Жинст сумынхаа нэрийг гаргаж, уясан хүлгэдээ урамтай сайхан хурдлуулж явсан гурван үеийн уяачдыг нэрлэбэл бас сонин байх болов уу?
-Тэгэлгүй яахав, санал нэг байна. Ахмадаас Мягмархүү ах, дунд үедээ аймгийн Алдарт Равжаа ах, Даваасүрэн, залуусаас Доржцутгана нарын уясан хүлгэдээ айраг түрүүгээр хурдлуулсан хийморилог эрсийг нэрлэхэд таатай байна. Үүгээр зогсохгүй А, Сэнгэ, Арвингийн Тогтох, аймгийн Алдарт уяач Шаарийхүү, Наранбаатар, Гансүх, Лүндээгийн Болдбаатар, Мандах, Мангалжав, Р.Бат-Очир, Нэргүйн Ганболд, Түвшинтулга, Ж.Анхбаяр, Г.Батсуурь, Т.Мөнгөн, Дарамбазар, Мөнхбат гээд одтой наадаж байгаа улсаа нэрлэбэл нэлээн урт үргэлжлэх байх шүү.
-Эндэхийн адуу ямар онцлогтой вэ?
-Манай Хүйсийн гол, Хар усны адуунууд хэзээнээсээ хурдан л даа. Ер нь Хүйсийн баг, Цагаан-Усны дөрөвдүгээр багийнхан адуу сайтай. Харин газар усны онцлогоос болоод Үнэгийн гуравдугаар багт морь уралдуулдаггүй. Тоотой хэдэн уяач л бий. Говь талархаг, зарим газраа элс ихтэй Жинстийн маань онцлогт таарсан манай адуунууд жижиг биетэй, дөрвөн мөч бүдүүн, бахимдуу, бяр чадал илүү онцлогтой. Дуунд гардаг цомбон туурайтнууд энд л байна. Чулуу ихтэй болохоор ул их сайтай. Хошигноход муухан бакалаас дээр шүү. Яаж ч үсэрч байсан улдана гэсэн асуудал гарахгүй. Харж байхад зүүн талаас ирсэн адуу уралдахаасаа өмнө үсэрч байтал л улгүй болчих гээд байдаг гэмтэй. Таваг нь тэмээнээс ялгарахгүй шахам далбагар гээч. Гэхдээ өнөөдөр нутгийн адуугаар наадах улс цөөрсөн. Ихэнх нь угшлаа сайжруулж, адууныхаа цусыг сэлбэх зорилгоор азарга, гүү их авчирч байна. Товчхондоо үржүүлгийн ажлыг сайн хийж байгаа.
-Таны хувьд хэдий үеэс хурдан морь сонирхож эхэлсэн юм бэ?
-Хүүхэд байхдаа хурдан морь унаж уралддаг байлаа. Ер нь багын моринд хорхойтой нэгэн яваад, 2013 оноос хойш морь уяж байна. Уяаны ажлаа эхлүүлэхдээ зүүн талаас адуу авсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түвшинширээгээс авсан адуугаа өвөлдөө тэжээж байна. Дээд насны адуунуудаа зунаас гаргах бодолтой.
-Хаагуур хаагуур наадаж байна?
-Уламжлал болгон зургаан сард болдог уяачдын наадамд шарга морио айрагдуулсан. Энэ нь залуу уяач миний анхны айраг байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Сумын маань уяачдын холбооны үйл ажиллагаа өдрөөс өдөрт сайжирч байна. Мэдээж энд уяач нэг бүрийн оролцоо чухал учраас уяачдаа биднийг дэмжин хамтдаа ажиллахыг уриалж байна. Уясан хүлгүүд нь хурдан, унасан хүүхдүүд нь цовоо золбоолог байж айраг, түрүү олонтой урамтай сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна