Сумын Алдарт уяач Ж.Батсүх: Чойрын нэг жилийн ойгоор хар даагаа аман хүзүүдүүлж, анхны айргаа авч байлаа

2017 оны 4-р сарын 18 -нд

Увс аймгийн Давст сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, сумын Алдарт уяач Жамсрангийн Батсүхийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс морь уяж байгаа билээ?
-Нутагт авга ах Нордог морь уядаг байсан юм. Харин аав айхтар уяж байгаагүй ээ. Би чинь Сүмбэр суманд сангийн аж ахуй гэж байхад ирж байлаа. Тэгэхэд зургаа, долоотой л байсан болов уу. Тэндээсээ Шивээг анх байгуулагдахад л шилжиж ирсэн. Анх 18-тай морь уяж эхэлж байлаа. Улмаар 1992 онд Чойр хот байгуулагдсаны нэг жилийн ойгоор хар даагаа аман хүзүүдүүлсэн нь анхны айраг байгаа юм.
-Хаанахын угшил гарвал даага уу?
-Сайн мэдэхгүй. Зүүнтээгээс Далангийн Ухнасүрэн гэж өвгөнийхөөс нэг шарга гүү ирсэн. Тэрний хойхно Дорлиг гуайн адуунд байсан энэ шарга гүүнээс хээр алаг гүү төрсөн. Энэ хээр алаг гүүнээс хар морь төрсөн юм. Энэ үед адуужиж эхэлж байлаа.
-Дааганаасаа хойш яаж давхисан бэ?
-Тэр үед наадам ч цөөхөн байлаа. Урд овооны наадамд хоёр түрүүлчихээд, Чойрын ойгоор аман хүзүүдсэн. Дараа жил нь шүдлэндээ аймагт очиж зургаад давхисан. Тэрнээс хойш хязааландаа сумын наадамд нэг түрүүлж, аймагт болсон нэг наадамд аман хүзүүдсэн. Харин соёолондоо суманд нэг айрагдсан. Мөн эх нэгтэй дүү нь болох зээрд алаг үрээ байсан. Аймагт хар шүдлэн зургаалж байхад дүү нь айргийн гурваар давхиж байлаа.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Долоо, найман айраг, түрүүний амжилтаараа ноднин сумын Алдарт уяач болсон. Үүнээс аймагт дөрөв оруулсан. Аймагт 1992 онд хар даагаа аман хүзүүдүүлж, 1993 онд шүдлэн зургаалж, хязаалан түрүүлгэж, сумандаа соёолон дөрөвлүүлсэн. Мөн аймагт шүдлэн түрүүлгэсэн. Өөр нэг хээр морь 2004 онд шүдлэндээ Баянталд түрүүлсэн. Хээр морийг дааганд нь сумынхаа Шоовон гэж хүнээс авч байсан юм. Түүнээс хойш хувийн шалтгаанаар морь уялгүй хэсэг завсарласан. Одоо ч хүүхдүүд томроод, морь унахгүй байгаа болохоор уях гэж айхтар хүчлэхгүй л байна.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Танд сургамж үлдээсэн ямар наадам байна вэ?
-Анх удаа аймагт очиж наадах сургамжтай бөгөөд сайхан байсан. Түүнээс хойш долоон жил тасралтгүй уясан. Сүүлдээ ч ган гачигаас болоод наашаа цаашаа отроор явж, энд тэнд очиж уралдаж л байсан. Гэхдээ айхтар амжилт гаргасангүй. Орчин солигдоод тэгсэн болов уу. Би чинь урагшаа Дорноговь руу ч явсан. Бас зүүн хойгуур ч явлаа.
-Сүүлийн үеийн уяаны арга барилаас хэр суралцаж байна вэ?
-Манай сумынхан сүүлийн тав зургаан жил эрс сайжирч байна. Моринд орж байгаа залуус ч их болж байна. Адуугаа ч сайн сайжруулж байна. Адъяасүрэн гуайн адуунаас авч адуундаа цус сэлбэж байгаа уяачид олон байна. Түүнчлэн зүүн талаас Сүхбаатараас адуу авчирч байна. Өвөлдөө хэдэн адуугаа тэжээж байна. Энэ мэтээр дор бүрнээ л чадахаараа хичээн ажиллаж байна. Өнөөдөр манай сумын залууст нөмөр нөөлөг болсон уяач гэвэл Адъяасүрэн гуай л байна даа. Манай сум чинь гаднаас цугласан улс болохоор ахмад уяач бараг байхгүй. Ихэнх нь Дундговиос ирсэн улс байдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна