Төрийн зээрд


Өнөө жилийн говийн бүсийн их даншиг наадамд тавд хурдалсан Нарангэрэлийн Төртогтохын хурдан зээрд азаргыг зарим хүн битүү адуу гэж бодоод байх шиг байна. Бас ч хурдан нь хурдан золиг шүү. Өөрийнх нь унаган байхаа. Энэ зээрдтэй эцэг нэгтэй гүүнээс гарсан Бэлээгийн хээр гэж их хурдан хээр үрээ өнөө жил аймаг сумын гурван наадам нэвтлээд мөн даншигт айрагдаж байна лээ.
Морины түүх яринаа гэдэг чинь эзнийх нь намтрыг ярина гэсэн үг. Төр чинь ихэр юм. Баттогтох гэж ихэр нь бий. Нарангэрэл бол одоо энэ адуу нь дийлдэхгүй байгаа Дэмчигцоодолын төрсөн ах. Цоодол ах өргөмөл учир өөр овогтой. Дэмий шахуу юм нэмэхэд 1988 онд Луусын нэгдлийн том ой болж Дэмчигцоодолын шүдлэн хүрэн үрээг Баттогтох унаж түрүүлж байсан түүх бий юм шүү. Гучаад жилийн өмнө л хурдтай явсан эр. Дэлдийн Нарангэрэл Хулдын анхны мянгат малчдын нэг билээ.
2013 оны зун Хулд сумын маань ой болов оо. Тэд довон дээрээ сайн наадсан. Ер нь ч сайн л байгаа л даа. Наадмын өмнө Төр хоёр их хурдан даагатай байгаа сураг дэлсч байв. Зээрд нь Өлзийтөд хол түрүү, халиун нь Лууст түрүүлсэн байв. Тэр жилийн Хулдын ойд аймаг сумын айргийн маш олон сайн даага ирсэн юмдаг. Даага ирэхэд бичигч миний бие зураг дарах санаатай туган дээр зогсч байтал Ц.Содномбаатар алдарт чиглүүлэгчийн машинаас буугаад “45 миллээс буудаггүй нэг сайн зээрд даага л ганцаараа ирж явна даа..” хэмээж байсан нь санаанд үлджээ. Зээрд даага их хол түрүүлсэн. Хулд дээр хол түрүүлсэн адууны нэг шүү. Жижигхэн юмаа. Нөгөө халиун даага нь дөрөвт орж байна. Алдаржагаагийн хонгор зээрд гэж Өмнөговьд түрүүлсэн хурдан даага лав зургаалсан. Хонгор зээрд бага гурван насандаа Өмнөговь аймагт түрүүлж саяны даншигт бас айрагдсан байх шүү.
Хулдын ойгоос хэдхэн хоногийн ард Энержийн наадам гэж том наадам Цэцийд болов оо. Тухайн жил улсад түрүүлсэн галбын хонгор, Дундговь аймагт түрүүлсэн Сүхээгийн хонгор халзан (бага дөрвөн насандаа төр, бүсэд орсон энэ аваргыг бүгд мэдэх байлгүй), Төрийн зээрд гурав тэр наадамд очжээ. Үндсэндээ тухайн жилийн улс, аймаг, сумын гурван түрүү. Хожим Алдаржагаа алдарт “Тэр гурван дааганы уралдаан мөн аатай шүү. Гараал тарлачихсан. Онгоцны буудлын хажуугаар ч тарлаад л гарсан. Галба хонгор түрүүлж, зээрд нь аман хүзүүдсэн байх шүү ” хэмээн дурсч байсан юм. Уншигч та санаж байгаа бол тэр жилийн Өвөрхангайд болсон Түүхэнд мөнхөрсөн түмний эх даншиг наадамд жижиг зээрд даага өнгөний хэдэн даагатай явж байхад тайлбарлагч Б.Ганпүрэв “Хурдан хүлэг юм даанч тамирыг нь таслаж...” гэж байсныг санаж байгаа биз. Тэр чинь л нөгөө хурдан зээрд шүү дээ. Тэгээд л энэ зээрд чинь усанд хаясан чулуу шиг хэдэн жил чимээгүй болсон. Бүр энэ хооронд бага насны л хурдтай адуу байсан юм гэсэн яриа ч гарч амжив. Соёолон болдгийн хавар ийм азарга болжээ гэсэн зураг манай сумын групт нэг тавигдсныг эс тооцвол би барааг нь хараагүй юм.
Тэгтэл өнөө жилийн зун өнөө гайхал зээрд чинь Өлзийтөд хол ирээд тугны гадуур орж аман хүзүүдэж байгаа дуулдав аа. Удалгүй сумандаа хол түрүүлчихлээ. Тэгээд л говийн бүсийн даншиг наадмыг зорьж л дээ. Ингэж говийн бүсэд тавлаж том довны адуу болохоо батлан үзүүллээ. Авга ах Ч.Дэмчигцоодолын нэр дээр цоллуулсан шиг байна лээ. Төрийн зээрд гэж иймэрхүү л адуу даа...
О.Наранбаатар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна