ХАА-н ухааны доктор Д.Зоригтбаатар: Хамгийн зөв гарц бол эрлийз морьдыг хурдны монгол адууны стандартад нийцүүлэн уралдуулах явдал юм

2017 оны 10-р сарын 03 -нд

Зуун зууныг дамнасан нүүдэлчний өв соёлоороо гоёж нааддаг монгол түмэн минь энэ жил ч мөн дэлгэр сайхан наадлаа. Энэ жил Улсын баяр наадмын комиссоос нэгэн онцгой шийдвэр гаргасан нь “эрлийз морьдыг монгол үүлдрийн морьдоос ялгаж уралдуулах” явдал байлаа. Олон жил энэ салбарт ажилласан судлаачийн хувиар энэ талаарх санаа бодлоо хуваалцах нь зүйтэй гэж бодлоо.
Морин спортыг эх орондоо хөгжүүлэхийн тулд адууны үүлдэр угсааг сайжруулах шаардлага зайлшгүй гарч ирж буй. Үүнтэй холбоотойгоор хурдан морь сонирхогчид болон уяачид сүүлийн 10 гаруй жил дэлхийд алдартай хурдны чиглэлийн үүлдрүүд болох Араб, Английн цэвэр цусны үүлдэр, Ахалтекин зэрэг үүлдрүүдээр монгол адууг эрчимтэй эрлийзжүүлж байна. Ингэснээр өсөлт хөгжилт эрчимтэй явагддагийн улмаас чацархаг өсгөлүүнээс гадна бие цогцос, галбир хэв шинжийн хувьд хурдны шинжийг хадгалсан морьд буй болж, энэ нь ч хурдаараа монгол адууг илэрхий давамгайлах болсон. Энэ байдлыг арилгахын тулд 2010 оноос эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах шийдвэр гаргаж, энэ жилийн наадмыг хүртэл тэр зарчмаар уралдсаар ирсэн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд жилийн жилд үүлдэр тогтоох багийг томилж, эрлийз адууг ялгах ажлыг өөрсдийн мэргэжлийн түвшинд хийсээр ирсэн ч энэ нь байнгын хэл ам дагуулж, монгол наадмыг элдэв маргаан, хэрүүлээр гутаах нөхцөлийг бүрдүүлсэн нь нууц биш. Энэ нь манай улс сүүлийн жилүүдэд эрлийзжүүлгийн ажлыг эрчимтэй явуулснаар хурдан удам угсааны нийт хурдны адуу (популяц) бүхэлдээ эрлийзжсэн учраас ялгаж уралдуулах ажил жил ирэх тутам улам төвөгтэй болж байгаатай холбоотой.
Үүлдэр тогтоох баг энэ жилийн хувьд ч мөн өмнөх жилүүдэд ажилласан багуудын нэгэн адилаар ажлаа маш сайн гүйцэтгэсэн боловч ялгаж уралдуулсан монгол морьд дотор эрлийз адуу байсаар л байна. Бид “манай хурдны чиглэлийн адуу бүхэлдээ эрлийзжүүлэгт орсон”-ыг эндээс бэлхнээ харж болно. Өөрөөр хэлбэл, үүлдэр тогтоох багийн мэргэжилтнүүд гадна шинж (фенотип) тэмдгээр сайжруулагч талаа илэрхий дуурайсан хэсгийг нь ялгаж байгаа хэдий ч зарим талдаа сайжрагч тал буюу монгол хэв шинжээ дуурайсан эрлийзийг ялган таньж хараахан чадахгүй байна.
Араб болон бусад цэвэр цусны азаргаар монгол гүүг эрлийзжүүлсэнээс гарсан эрлийзийн эцэг талын удамшил илүү давамгайлж гардаг учраас гаднах шинж тэмдэг буюу галбир бие цогцсын хувьд араб болон цэвэр цусны адууны шинж илүү тод илэрдэг. Харин монгол хурдны угшил сайтай азаргаар цэвэр цусны хурдны чиглэлийн гүүг эрлийзжүүлэхэд гарсан эрлийз адуунд монгол хэв шинж нь илэрхий давамгайлдаг нь ажиглалтаар батлагдсан. Ийнхүү монгол хэв шинж нь давамгайлсан эрлийз адууг монгол мориноос ялгаж чадахгүй байгаа нь дээрх хэл ам гарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Бид нэгэнт сайтар ялгах боломжоор хомс байгаа учир дээрх асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц нь эрлийз морьдыг хурдны монгол адууны стандартад нийцүүлэн уралдуулах явдал гэж би үздэг. Өөрөөр хэлбэл, 2015 онд батлагдсан үүлдэр тодорхойлох дүрэм журамд заасан “галбир, цогцсыг харгалзана” гэсэн заалтыг хасах нь зүйтэй. Харин мундааны өндрийг баримталж уралдуулах нь ойрын хугацаанд баримталбал зохих хамгийн зөв заалт мэт санагддаг юм.
Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд хурдны чиглэлийн адуу байнгын байран маллагаанд орж буйгаас гадна байнгын дасгал сургуулилт хийж байгаатай холбоотойгоор тэжээл, тэжээлийн хангамж сайжирсан. Үүнтэй уялдан адууны шүдний элэгдэж солигдох хугацаанд ч мөн зохих хэмжээний өөрчлөлт орж байна гэж бид үздэг. Тодруулбал, одоогоос 8-10 жилийн өмнө шүдний элэгдэх, солигдох байдал харьцангуй тогтвортой явагддаг байсан учраас шүдээр нас тодорхойлоход хялбар байсан. Харин сүүлийн жилүүдэд адууны шүдний өөрчлөлт хэлбэлзэлтэй болсноос шүдээр нас тодорхойлох нь нарийн төвөгтэй ажлуудын нэг болж хувирлаа. Иймд хурдны адууны шүдний хөдлөл зүйг байран маллагааны нөхцөл болон бэлчээрийн маллагааны нөхцөлд маллаж буй адууны шүдний солигдох хугацаатай харьцуулан судалж тогтоох судалгааны ажил хийх шаардлага зайлшгүй тулгарч байна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна