Аймгийн Алдарт уяач Л.Тамирхүү: Дархан-Уул аймгаас төрийн наадмаас айраг хүртсэн хоёр дахь хүн боллоо


- Таны зээрд халзан морь төрийн наадамд айрагдаж, торгон жолоогоо өргүүллээ. Төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Төрийн наадамд анх удаа морь мордуулаад, айргийн дөрвөөр давхиуллаа.
- Морины өмтэй, амны хишигтэй л байна даа. Зээрд халзан морь өмнө нь хаана, хаана хэрхэн давхиж байв?
-Манай сумын уяачдын холбооноос “Гавилуун хайрханы хурд” гэдэг наадам зохион байгуулдаг юм. Анх хязааландаа тэр наадамд түрүүлж байлаа. Улмаар Дархан-Уулын аймгийн Дархан уулын тахилгын уралдаан, Хараатын овооны наадам, Зүүнхараагийн “Тэнгэрлэг хүлэг” галын 10 жилийн ойн наадмуудад тус тус түрүүлсэн.
- Зээрд халзан морь нэртэй билүү?
-Цахиур халзан гэдэг юм.
- Энэ нэрийг хэн өгсөн юм бэ?
-Миний уяаны багш, аймгийн Алдарт уяач Гансүх гэдэг хүн өгсөн юм.
- Цахиур хагалах морь байна гэсэн бэлгэдэлтэй юм болов уу гэж бодогдлоо?
-Тийм. Анх битүү эмнэг хязаалан үрээ уралдаад түрүүлэхэд нь “цахиур хагалах адуу байна” гээд Цахиур халзан гэж нэрлэсэн юм.
- Хүйн долоон худагт хэдэнд ирсэн бэ?
-Наадмын өглөө буюу долоодугаар сарын 11-ний өглөө 03 цагт ачаад, 200 гаруй км давхиж ирээд л шууд мордуулсан даа.
- Амралтгүй хэрнээ ингэж давхина гэдэг мундаг байна шүү?
-Тиймээ. Хүйн долоон худагт газрын гарц муутай байсан болохоор морьд хооллох өвс ногоо дутагдалтай байлаа. Тиймээс тулгаад аччихсан юм. Хоолыг нь багадуулж, өлдүүлсэн тал байгаа байх.
- Ер нь хэдэн цагийн хоолтой морддог адуу вэ?
-Таван цагийн хоолтой л морддог юм.
- Хоолтой мордсон бол арай урдуур давхичих байжээ дээ?
-Сая үзүүр дээрээ жаахан унжчихлаа. Хоолтой давхисан бол үзүүр дээрээ тэгж суухгүй л байсан байх.
- Гэхдээ олон давхар уяагаар уралдсан морь гэхэд сайн хурдалжээ?
-Тийм. Тавдугаар сарын 1-нээс эхлээд л уртын уяагаар уясан юм.
- Гараа хэр байсан бэ. Дагаж үзэв үү?
-Зурагтаар л харсан. 200 гаруй морьд мордоход, манай зээрд халзан гараанаас гараад л тархинд давхисан. Хоёр, гурван ч удаа өнгөллөө. Бичлэг хараад “жаахан дарж уралдаарай” гэж уралдаанч хүүхдэдээ захидаг байж дээ гэж бодлоо.
- Энэ хүүхэд зээрд халзан морийг хэд дэх жилдээ унаж байгаа вэ?
-Хоёр дахь жилдээ унаж байна.
- Өмнөх дөрвөн уралдаанд ч унасан уу?
-Тийм. Дандаа салхинд өнгөлүүлж, их хол тасарч уралдаад байсан. Түүн шигээ л санаад явуулж уралдаад байх шиг байна лээ. Морь маланд их сайн хүүхэд л дээ. Аав нь бас морь уядаг байсан юм. Тэдний морь бас сая айрагдсан.
- Та хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганцхан морьтой л ирсэн. Бусдыг нь аймгийнхаа наадамд уралдуулсан юм.
- Аймагтаа одтой сайхан наадав уу?
-Гурван насны морь мордуулаад соёолон азарга маань есөөр давхиж, их насны морь айрагдсан. Хоёр хязаалан үрээ мордуулсанаас нэг нь 12-оор, нөгөө нь 20-н хэдээр давхилаа.
- Анх удаа төрийн наадмаа зорьж ирж, оролцож байгаа юм байна. Улсын баяр наадам таны төсөөлж байснаас зөрүүтэй байна уу, эсвэл төсөөлөлтэй тань дүйж байна уу?
-Дэлгэр сайхан болж байна аа. Миний хувьд энэ жил морь хурдан байсан болохоор адууныхаа хурд хүчийг болон уяачийнхаа эрдмийг шалгаж үзэхээр зорьж ирсэн юм. Зорьсон хэрэг ч сайхан бүтлээ.
- Их насны морь уяачийн эрдэм ухааныг шалгадаг гэдэг. Энэ ч утгаараа та бол том шалгалтанд тэнцлээ шүү дээ?
-Тийм шүү. Ер нь уртын уяатай их насны морийг хэр баргийн хүн уяад байдаггүй. Нэг бол давуулчих гээд, үгүй бол дутуудуулчих гээд байдаг. Тиймээс би халзан морио бас гайгүй уячихсан юм болов уу даа гэж омогшиж байна.
- Та хэдий үеэс морины уяа эвлүүлж эхэлсэн бэ. Удам дамжсан уяач уу, эсвэл...?
-Аав маань малын эмч хүн байсан юм. Морины эмгэг заслын талаар аав л надад зааж сургасан даа. Аав маань морь уяж байгаагүй. Харин би 23 жил морь уяж байна. Анх 1994 онд нүдний дээд талын зовхин дээрээ шар хонгор мэнгэтэй улаан хээр даагаа сумын баяр наадамд түрүүлж байлаа. Морь уях гараагаа тэгж л эхэлсэн дээ.
- Улаан хээр даага хаанахын угшилтай адуу вэ?
-Манай унаган адуу. Адууны маань дээд угшил нь Жаргалант. Манай суманд Хонгор нутгийн Гийнгоо адуу гэж хурдан адуу байсан юм. Манайх тэр л адуунаас эхтэй адуутай айл даа. Аавынхаа адууны удам угшлаар л наадаж байна. Манай нутагт хоёр хурдан хар азарга байсан юм. Нэг нь Насанхүүгийн хар. Сая айрагддаг халзан морины дөрөв дэх үeийн дээд өвөг байгаа юм. Нөгөө нь Нимгэний хар. Би энэ хоёр азарганы угшилтай адуунаас хоёр азарга авч тавьсан юм. Надад бас нэг хурдан хар морь байдаг ч энэ жил түүнийгээ өнжөөчихсөн.
- Та Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-2011 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
- Засгийн газрын тогтоолтой бүсийн наадамд морь айрагдуулж байв уу?
-Үгүй. Улс, бүсийн чанартай уралдаанаас авч буй анхны айраг маань энэ. Аймаг болон сум орон нутгийн наадмын 12 айраг, хоёр түрүүтэй. Сумын баяр наадмаас бол 40, 50-аад айраг, түрүүтэй байх шүү.
- Уяа зөв, морь хурдан бол уясан болгон л хурдлаад байдаг жил гэж байдаг даа. Хамгийн одтой наадсан он жилүүдийнхээ дурсамжаас хуваалцаач?
-2003 онд сумын баяр наадамд азарга болон их насны морь түрүүлж, бас нэг азарга, гурван бага насны адуу айрагдаж байлаа. Нэг өдөр дээд насны хоёр түрүү, дөрвөн айраг хүртэнэ гэдэг бас л аатай сайхан наадсаны шинж биз дээ.
- Аавынхаа унаган адууны үр төлүүдээр л нааддаг гэж байна. Адууныхаа цусыг сэлбэж, үүлдрийг сайжруулах ажил хийдэг үү?
-Сүхбаатар аймгаас ганц, хоёр азарга авч ирж, гүү хураалгасан.
- Ингэхэд та Хонгор сумаас төрийн наадамд морь айрагдуулсан хэд дэх хүн нь болж байна вэ?
-Магсарын Болд гэдэг уяач 1991, 1992 онд улсын баяр наадамд цоохор даага аман хүзүүдүүлж, цоохор шүдлэн түрүүлгэж байсан юм. Би хоёр дахь хүн нь болж байгаа бололтой.
- Цахиур халзан булган сүүлтэй байж, Дархан-Уул аймагтаа улсын баяр наадмын айраг, түрүү олныг дагуулах болтугай?
-Тэр eрөөл бат оршиг ээ.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
13 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
15 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
15 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
13 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна