Тод манлай уяач Лхагвын Цандэлэг

1967 онд Завхан аймгийн Улиастай суманд төрж, ОХУ-ын Эрхүү хотод инженер, эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. "Шим" группийн захирал, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг 1998 оноос хурдан морь уяж эхэлсэн бөгөөд Төв аймгийн Жаргалант сумаас авсан халиун морь нь 2000 оны өвөл Түргэний голд болсон анхны бооцоот уралдаанд түрүүлж урам зоригийг нь сэргээж байжээ. Түүний дараа 2000 оны Улсын баяр наадамд Дүү зээрд азарга нь түрүүлж, 2007 оны төрийн наадамд хүрэн хязаалан айргийн дөрөвт хурдалсан байдаг бол шигшмэл морьдын “Их хурд-ll” уралдаанд Хандгай хүрэн азарга наймд, “Их хурд-lV” уралдаанд Соёмбо хүрэн азарга нь айргийн дөрөвт давхиж байсан юм. Мөн 2004 оны хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанд хээр морь аман хүзүү, 2005 оны Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд Соёмбо хүрэн соёолон аман хүзүү, 2006 оны Эрдэнэт хотын 30 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд Соёмбо хүрэн азарга аман хүзүү, хүрэн шүдлэн айргийн гурав, “Хөдөө арлын их баяр цэнгэл” уралдаанд Соёмбо хүрэн азарга түрүү, “Тамирын хурд” төвийн бүсийн уралдаанд Соёмбо хүрэн азарга түрүү, 2007 оны “Хотгойдын хурд” төвийн бүсийн уралдаанд сартай хүрэн даага айргийн тав, хүрэн хязаалан айргийн гурав, Соёмбо хүрэн азарга түрүү, 2008 оны “Их мандал” говийн бүсийн хаврын уралдаанд Соёмбо хүрэн азарга айргийн гурав, 2009 оны “Сэлэнгэ-2009” хангайн бүсийн хаврын уралдаанд Соёмбо хүрэн азарга айргийн гурав, “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд хонгор халзан шүдлэн аман хүзүү, сартай зээрд хязаалан айргийн дөрөв, Соёмбо хүрэн азарга түрүү, 2010 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд сартай зээрд соёолон аман хүзүү, 2013 онд Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд эрлийз дээд насанд сартай зээрд азарга айргийн тав, 2015 оны Сүхбаатар аймгийн баяр наадам, зүүн бүсийн хурд уралдааны эрлийз бага насны ангилалд хээр даага аман хүзүү, 2016 оны хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанд бор азарга айргийн дөрөвт тус тус хурдалсан амжилтуудыг үзүүлээд байна. Түүний Соёмбо хүрэн азарга бүсийн дөрвөн том уралдаанд түрүүлж дээд амжилтыг тогтоосон нэгэн цагийн цуут хүлэг гэдгийг хурдан морь сонирхогчид андахгүй бизээ. Түүний морин спортод гаргасан амжилтыг үндэслэн 2006 онд Улсын Алдарт, 2008 онд Манлай уяач, 2011 онд Тод манлай уяач цолоор тус, тус шагнажээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна