Тод манлай уяач Б.Содномцог: Уяачид бол бусдаас илүү буюу зургаа дахь мэдрэхүйтэй улс

2017 оны 11-р сарын 01 -нд

-Завхан аймгаас төрсөн дөрвөн Тод манлай уяачийн мялаалга, Нүүдэлчдийн соёлын наадам өргөн дэлгэр болж байна. Нутгийн наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш олон зүйлээр бахархах сэтгэл төрж байна. Хамгийн эхлээд ийм сайхан үзэсгэлэн төгс нутгаараа бахархаж байна. Ирсэн хүн болгон байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хар нуурыг шагшин магтаж байна шүү дээ. Ийм сайхан нутагт хүн болж төрдөг би их хувьтай хүн юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Түүний дараа Монгол хүн болж төрснөөрөө бахархлаа. Монголчууд бидний энэ соёл иргэншил ямар гайхалтай юм бэ. Дэлхийн соёлын түүхэнд оруулсан Монголчуудын хувь ямар их юм бэ гэж эрхгүй бодогдож байна. Оломгүй далай мэт энэ их соёлын өвийг бүтээлцсэн эцэг эхээрээ бахархахгүй байхын аргагүй. Эцэст нь ийм баяр бахдалт түүхэн хариуцлагатай ийм арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна.
-Тухайн нутгаас төрсөн цолтнууд нийлж наадам хийсэн өөр тохиолдлыг та мэдэх үү?
-Төрсөн нутаг усныхан нь уяачдадаа хүндэтгэл үзүүлж буй анхны наадам байх. Үүнээс өмнө бол уяачид л өөрсдөө наадам хийдэг байсан шүү дээ. Харин энэ удаа Завхан аймгийн МСУХ-ноос санаачлан энэ нутгаас төрсөн Тод манлай уяач цолтнуудынхаа алдрыг тэмдэглэж ийм сайхан наадам хийж байна. Уяачид гэдэг бөхчүүдээс ялгаагүй л
нутаг усныхаа нэрийг дуурсган алдаршуулж байдаг хүмүүс. Үүнийг үнэлж хүндэтгэл үзүүлж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа.
-Нээрэн ч төрийн наадамд хичнээн удаа морь түрүүлгэж, айрагдууллаа гээд албан ёсоор нутаг усныхан нь талархаж илэрхийлж байсан удаагүй санагдана?
-Морь уяна гэдэг хүнд хөдөлмөр. Тэр тусмаа уясан морио түрүүлгэж айрагдуулна гэдэг хүн болгонд заяахгүй нарийн мэдрэмж шүү дээ. Сүүлийн үед зургаа дахь мэдрэмжийн тухай их ярих болж. Уяачид бол бусдаас илүү буюу зургаа дахь мэдрэхүйтэй улс. Хэл мэдэхгүй амьтантай харьцах нарийн торгон мэдрэмжийг оюуны хөдөлмөртэй дүйцүүлж бодох хэрэгтэй.
-Морь уях нь зөвхөн амжилтын асуудал бус өв соёлын буюу том агуулгын асуудал гэж би хувьдаа боддог...
-Яг зөв. Уяачид өв соёлыг тээгчид юм. Хамгийн наад зах нь энэ сайхан хязгаар нутгийг эзэнтэй байлгаж, мал маллах арга ухааныг үе дамжин өвлүүлж, эзэмшүүлэхээс эхлээд хөдөө аж ахуй, анагаахын шинжлэх ухааны нарийн зүйлд уяачид, малчид цаг тутам суралцаж байдаг.Ер нь тэгээд хөдөө орон нутгаа эзэнтэй байлгая, нүүдэлчдийн хүн төрлөхтний өв соёлд оруулсаан хувь нэмрийг таслалгүй авч явъя гэвэл малчдаа маш сайн дэмжих хэрэгтэй.
-Сум орон нутгийнхан тань гэр бараа төхөөрөөд их л хөлтэй угтаж байна. Тод манлайгууд маань ингэхэд ямар бэлэгтэй ирсэн бэ?
-Завхан аймгийнхаа адуун сүргийг сайжруулах, уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэх зэрэгт бидний хэдэн Тод манлайгууд эртнээс нааш анхаарсаар ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд өөрсдийн адуунаас зургаа, зургаан азарган үрээ авчирсан. Дөрвөн зургаа 24 гээд бүх сумдад нэг нэг азарган үрээ очих юм. Удахгүй эзэд нь сугалаагаар тодрох байх. Цаашдаа нутгаасаа төрөн гарсан уяачдаа дэмжинэ.
-Нүүдэлчдийн соёлын наадамтай давхцсан нь илүү өргөн агуулгатай болгож байна?
-Хэлээд яахав. Арганд тэгнүүлээд тэмээгээр нүүж явсан хүүхэд нас минь нүдэнд харагдаж хамрын самсаа шархирч байлаа. Нас явахаар уяхан болдог бололтой юм.
-Баярын нулимс унагав уу?
-Нэрэх шинжтэй байна шүү./инээв/ Таньдаг хүмүүс олон таарч байна. Нас ахиад учир жанцанг ойлгодог болдог юмуу өвөг дээдсээ хайрлах шүтэх үзэл бол бүр илүү дэвэрч байна.
-Ирсэн бүхэн сэтгэл хангалуун байгаа бололтой. Сайхан баярлаарай.
-Баярлалаа.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна