Шилдэг уралдаанч М.Цэрмаа-Янжинлхам: Морь зүгээр байвал сүүлд нь айраг, түрүү олон авна


Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уралдаанч охин М.Цэрмаа-Янжинлхамын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ихэнх уралдаанч хүүхдүүд эрэгтэй байдаг. Баянхонгорт чамаас өөр эмэгтэй хүүхэд морь унаж байна уу?
-Ер нь л эмэгтэй хүүхдүүд цөөхөн унадаг. Надаас гадна манай ангийн Гэрэлчимэг гэдэг охин байдаг. 2013 билүү, 2014 оны аймгийн наадамд надтай цуг унаж байсан юм. Харж байхад эмэгтэй хүүхэд нэг хоёр л морддог.
-Гэрэлчимэг та хоёр найзууд уу. Унасан морьд нь яаж давхидаг вэ?
-Найзууд. Нэг ангийн хүүхдүүд. Гайгүй л давхиад байдаг. Ганцхан удаа л цуг уралдсан юм.
-Ингэхэд чи хэдий үеэс эхлээд морь унасан бэ. Анх унаа морь унаж байсан уу, шууд уралдааны морь унасан уу?
-Би шууд уралдааны морь унаж эхэлсэн. Анх гурав дөрвөн настай байхад аав дагуулж уралдааны морь зайдан унаж сурч байсан. Эхлээд алхуулж байгаад дараа нь давхиулж сурсан. Тэгээд хоёр гурван жилийн дараа наадамд унаж байсан.
-Хамгийн анхны уралдсан наадам ямар наадам байсан бэ?
-Баян-Овоогийн Магнай овооны наадамд ягаан морио их нас билүү, соёолонд нь унаж гурвалж байсан. Ерөөсөө анхны уралдаанаараа л айрагдсан юм. Тэрний дараа аав надад эмээл хийж өгсөн. Бага байсан болохоор сайн санахгүй байнаа. Заримдаа айраг, түрүү аваад, заримдаа авдаггүй байсан. Ер нь л голцуу авдаггүй байсан даа.
-2013 онд аймгийн Шилдэг унаач болсон гэсэн. Тэр жил яаж наадаж байв?
-Тэр жил Баацагааны наадамд азарга тавлуулж, хонгор даага унаж 11-ээр оруулж байсан. Ягаан морио нэлээн хойгуур оруулсан шиг санагдана. Бас сайн санахгүй байнаа.
-Тэгээд хэдэн айраг, түрүүгээр 2013 оны Шилдэг унаач болж байсан бэ?
-Халзан азаргатайгаа их айрагдсан. Барагцаагаар дөрөв тав л байсан болов уу. Баян-Овоо сумынхаа наадамд дөрөв, таваар орсон байх.
-Морь унахын гоё нь юу байдаг вэ?
-Түрүүлж, айрагдах л гоё.
-Эмэгтэй хүүхэд морь унахад хэцүү юу. Мориноос унаж байсан уу?
-Унаж байсан. Гэхдээ хамгийн хэцүү нь дооглоод шоолоод байдаг нь хэцүү.
-Эмэгтэй хүүхэд байж морь уналаа гэдэг юм уу?
-Хажууд ирчихээд л дооглоод байдаг. Тэгээд эрэгтэй хүүхдүүдтэй холбоод байдаг нь муухай. /уйлав/
-Хүүхдүүд тоглож байгаа байлгүй. Тэгээд ч тэр бүр эмэгтэй хүүхдүүд чаддаггүй зүйлийг чи чаддаг юм чинь өөрөөрөө бахархах хэрэгтэй. Миний дүү сумаасаа гадагшаа хаашаа явж уралдаж байсан бэ?
-Баацагаан, Бууцагаан, Өмнөговь аймаг руу явж байсан. 2012 онд Өмнөговьд зуны уралдаанд би хар морио унаад гурвалж байсан. Халзан азарга тэр үед соёолон, тавлаж байсан юм байна. Бууцагаанд өнгөрсөн жил Шигшмэл хурдад халзан азаргаа унаад зургаалсан . Аймгийн төвд хоёр гурав уралдсан.
-Би олон унаач охидыг мэднэ. Тэд илүү адтай, авхаалжтай байх шиг санагддаг. Чиний хувьд авхаалж самбаагаараа морио түрүүлж, айрагдуулсан тохиолдол бий юу?
-Олон байсан. Би нэг ахынхаа даагыг унаж Галуутад уралдсан юм. Тэгэхэд нэлээд хойно явж байсан даагыг урагш нь хөдөлгөж уралдаж байсан.
-Аав нь уралдааны замд гарахад нь юу гэж захидаг вэ?
-Өмнө нь гарвал сайхан дараад, зоог нь маажаад л яваад бай гэдэг. Ихэвчлэн өөрийнхөөрөө яв даа л гэдэг. Харин ээж болгоомжтой унаарай л гэнэ.
-Уралдааны урд шөнө хэр сэтгэл догдолдог вэ?
-Гайгүй. Заримдаа нойр хүрэхгүй .
-Өвөл, хаврын уралдаануудад морь унахад бэрхшээлтэй зүйл нь юу байдаг вэ?
-Бэрхшээлтэй зүйл халтиргаа гулгаа л байдаг. Тэгээд нүүр ам руу шороо ороод муухай юм билээ. 2015 оны өвөл Өлзийтөд төвийн бүс болж байсан байхаа. Тэрэнд хар морио унаж уралдаад, өнгөлж байгаад бариан дээр яг толгой холбож хоёрлож байсан.
-Чиний хамгийн хайртай унах дуртай морь чинь?
-Халзан азарга. Зоог нь маажаад л сайн давхиарай гэж хэлдэг. Тэрнээс гадна хөл гарыг нь гэмтээчихгүйхэн шиг л ирэхийг боддог.
-Морь чинь ядраад байвал чи шахдаг уу?
-Шахахгүй. Морио л бодно. Морь зүгээр байвал сүүлд нь айраг, түрүү олон авна.Тиймээ?
-Тэгэлгүй яахав. Хол наадамд явахад замдаа ядардаг уу?
-Хэцүү. Гэхдээ л гайгүй. Ах нартайгаа явж байгаа болохоор инээгээд хөөрөлдөөд л явчихдаг.
-Чамд морь унасны шагналд ямар ямар бэлгүүд ирж байсан бэ. Чиний авч байсан хамгийн том шагнал?
-Хүүхдийн ордны медаль, шилдэг унаач хүүхэд. Баацагаан суманд тэдгээр шагналыг үнэмлэхтэй өгсөн. Хоёр гурав айрагдсан хүүхдүүдэд өгч байсан. Тэгээд намайг ганцхан айрагдсан байхад ганц охин хүүхэд уралдсан гээд өгсөн.
-Чиний өөрийн чинь нэртэй морьд бий юу?
-Манай уралдааны морьд бараг ихэнх нь миний өмчийн морьд.
-Хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Зургаа дахь жилдээ унаж байгаад энэ жил хасагдчихсан. Би 34 кг жинтэй. Тэгээд намайг хасаад хаячихсаан. Одоо манай ахын Буд гэдэг хүүхэд унадаг. Өвөрхангайн Хайрхандулаанд өвлийн уралдаанд уралдаад хойгуур тэг дундуур орж ирсэн гэсэн. Анхны уралдаан нь байсан. Би бас Өвөрхангайд хамгийн сүүлийн уралдаанаа хийсэн. Азаргаа 20,30-аар оруулж байсан.
-Одоо мориноос хасагдчихсан болохоор аавыгаа наадамд явахад гэртээ үлдэнэ шүү дээ. Ямар санагдаж байна?
-Мэдэхгүй. Муухай л байх байлгүй.
-Хамгийн сайн унаач хүүхэд гэвэл чи хэнийг нэрлэх вэ?
-Дашдэмбэрэл ах сайн унадаг. Одоо хасагдчихсан л даа. Хул морийг олон удаа унасан. Морь сайн мэддэг. Муу байна гэвэл муу байдаг, сайн байна гэвэл сайн давхидаг юм.
-Чиний хувьд хамгийн сайхан наадам хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Цагаан цахирын наадам гоё. Халзан азаргаа даага байхад нь унаж түрүүлж байсан юм. Бас Бөмбөгөрийн наадамд түрүүлсэн. Манай аав хоёр даага уядаг, тэр хоёр нэг, хоёроор ордог байсан. Намайг унадаг байхад даага дандаа л нэг дээр орж ирдэг байсан.
-Аавыгаа ямар уяач гэж боддог вэ?
-Сайн уяач.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Ирээдүйд эмч болно гэж боддог. Хүнийг эмчилдэг гоё эмч болно. Би хүнийг өвчин зовлонгоос нь салгах дуртай. Тэгээд эмч болохоор гуравдугаар 10 жилд Орхончимэг багштай биологийн ангид орсон.
-Дүүдээ мөрөөдлөө заавал биелүүлж сайн эмч болоод олон хүнийг анагаагаарай гэж ерөөе.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна