Аймгийн Алдарт уяач Т.Батмөнх: Манайх удмаараа хурдан адуутай, уяач хүмүүс


Өнөө жилийн улсын баяр наадамд унаган халтар даагаараа айраг хүртсэн уяач бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөртогоогийн Батмөнх юм. Түүний ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та улсын баяр наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Би хоёр дахь жилдээ төрийн наадамдаа хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөж байна. Анх 2015 онд хээр азаргатай ирж, 22-оор давхиулж байлаа. Энэ жил өөрийн унаган халтар даагаараа төрийн наадмын айраг хүртсэндээ сэтгэл маш өндөр байна.
-Энэ жил та ганц даагатай л ирсэн юм уу?
-Тиймээ.
-Шадар сайд У.Хүрэлсүх эрлийз адууг монгол адуунаас ялгаж уралдуулах шийдвэр гаргасан нь дан монгол адуугаараа нааддаг хөдөөгийн уяачдыг төрийн наадмаа зорин ирэх томхон шалтгааны нэг боллоо. Та энэ шийдвэрийг сонсоод ирэв үү, эсвэл эхнээсээ төрийн наадамдаа уралдуулах зорилгоор уяж сойсон уу?
-Шадар сайд маань их сайхан шийдвэр гаргалаа. Миний хувьд энэ шийдвэрийг сонсоод төрийн наадмаа зорин ирж оролцлоо. Хүрэлсүх сайдын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
-Халтар даага хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Халтар даага манай унаган адуу. Эх нь Дундговь аймгийн Луус сумын Догсомын Баатарсүрэнгийн надад бэлгэнд өгсөн хурдан бор үрээний төл борлог гүү байдаг юм. Харин эцэг нь манай унаган ухаа азарга байгаа. Гэхдээ би ухаа азаргаа багад нь уяж байгаагүй.
-Халтар даага улсын баяр наадмаас өмнө уралдсан уу?
-Улсын баяр наадмаас өмнө Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит наадамд дөрвөөр давхисан. Сумын баяр наадамд хүүхэд нь уначихаад зургаагаар орсон. Одоо говийн бүсийн уралдаанд мордуулах гэж байна.
-Өмнөговь аймагтаа Манлай, Цогтцэций сумд бол дээр үеэсээ хурдан хурц адуугаараа алдартай. Энэ ч утгаараа удам дамжсан уяачид олонтой юм шиг санагддаг. Таны хувьд ямархан учрал тохиолоор хурдан морьтой холбогдсон бэ?
-Миний өвөг дээдэс дээд үедээ бол Хангал-Аюуш гэж хурдан адуутай хүн байсан юм гэдэг. Түүний хүү Аюушийн хүү нь манай аав, аймгийн Алдарт уяач Аюушийн Батмөнх. Би тэдний дараагийнх нь үе Төмөртогоогийн Батмөнх гэдэг хүн байна. Миний өвөг дээдэс бол бүгдээрээ хурдан адуутай хүмүүс. Миний хойд эцэг Чойсүрэн гэж хүн байсан юм. Бас л их хурдан адуутай, уяач хүн байлаа.
-Гэхдээ улсын баяр наадамд морь айрагдуулсан анхны хүн нь та болж байгаа юм байна, тийм үү?
-Тийм. Миний хувьд 20-иод жил морины уяа эвлүүлж байна. Хөдөлмөрийнхөө үр шимийг ч сайхан л хүртэж байна. Манай хүү аймгийн Алдарт уяач цолтой. Хүргэн маань бас сумандаа сайхан нааддаг.
-Өмнөговь аймагт долоон удаагийн Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан болсон. Та эдгээр уралдаанд оролцсон уу?
-Оролцсоон. Манай Дүүрэн хээр азарга 2015 онд “Монгол Улсын шилдэг есөн азарга”-нд багтаж, наймдугаарт эрэмбэлэгдэж байлаа. Тэр азарга маань улсын бүсийн уралдаанд хоёр удаа айрагдсан юм. Тодруулбал, Дорноговь аймагт болсон “Хутагтын хурд”-д таваар, дараа нь “Говьшанхын хурд” говийн бүсийн уралдаанд гурваар давхисан.
-Таны нэр дээр уралдсан уу?
-Тэгсэн.
-Тэгвэл та ЗГ-ын тогтоолтой улс, бүсийн наадмаас гурван айрагтай болж байгаа юм байна?
-Тиймээ.
- “Их хурд”-д оролцож байв уу?
-Оролцож байгаагүй.
-Танайх хэдэн үeэрээ хурдан удмын адуутай гэж та дээр хэлсэн. Танай адуу дээгүүрээ хаанахын ямар угшилд хамаарагддаг вэ?
-Манайд Шанхаа удмын адуунууд болон Дундговь аймгийн Луус сумын уяач Догсомын Баатарсүрэнгийн хурдан бор азарганы төлүүд бий. Мөн миний аав Аюушийн Батмөнхийн Босоо хүрэн азарга, Хулдын Содномбаатарын хүрэн азарганы төлүүд ч байна. Түүнчлэн Мөнххаан сумын угшилтай адуунууд ч байна. Ер нь зүүн талаас адууныхаа цусыг сэлбэдэг дээ.
-Нэг жилийн наадмаас айраг, түрүү олноор нь хүртэж, дотогшоо огшсон тохиол таны амьдралд олон тохиож байв уу?
-2003 онд азарга, соёолон, даага гурваар аймгийн баяр наадмын түрүү хүртэж байлаа. Наадам болгон л сайхан дурсамж үлдээж, огшоодог доо. Мөн энэ жилийн улсын наадам миний амьдралд бас нэгэн сайхан дурсамж нэмлээ.
-Удахгүй улсын Алдарт цолны болзлыг биелүүлээд төрийнхөө хишгийг хүртээрэй гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
"Тод магнай" сэтгүүл 88, 89
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна