Манлайн эрс адуунд эрэмгий


Монголчууд шандаст хурдан хүлгүүдийнхээ үүлдэр угсааг сайжруулах ашиг шимийг нь нэмэгдүүлэх тал дээр эрт дээр цагаас онцлон анхаарч ирсэн олон баримт байдаг. Тодруулбал, XVI зуунаас Монголын үндэсний баяр цэнгэл эрийн гурван наадам улам боловсронгуй болж, “Долоон хошууны Даншиг наадам” хэмээн нэрлэх болжээ.
Түүнчлэн 1899 оноос азарга, жороо морийг уралдаанд оролцуулан уралдуулдаг болсон байна. Улмаар 1922 оноос эхлэн “Ардын хувьсгалын их ойн баяр наадам” гэж нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэж зургаан насны морьд уралдуулдаг болжээ.
Мөн эрийн гурван наадмын нэг нь болох хурдан морь уралдуулах, түүний удам угшлыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн их уяач, шинжээч Хардэл жанжин бэйс Өвгөн ноён Пүрэвжав, Орлой мэргэн хутагтын их уяач Лувсандоржийн хүү Давга, Говь мэргэн вангийн Дэндэв тайж, Галсан банди, Боржигин сэцэн вангийн Ононмөрөн хаван, Дээрхийн гэгээний хүлэгч Жасын хөх Дондог, Оготной хэмээх Мөрзэвэг, Засагт ханы Цэцэг нуурын хошууны Гомбожавын Балсан тайж, Жанжин гүн Лувсандондов гэх мэтчилэн олон арван алдар цуутай хүмүүс морины уяа засал, шинж төрхийн талаар судар ном бичиж хойч үедээ үлдээсэн байдаг.
Хурдан морь, уяач хоёрыг салган ойлгохын аргагүй. Түмний цэнгэл баяр наадамд олон агтны манлайд ирж байгаа хүлгүүдийг харсан хүн бүр л “ Хэний морь вэ?” гэж юуны өмнө асуудаг. Наадамд очоогүй нэг нь наадамд явж ирсэн хүмүүсээс “Хэний морь түрүүлж айрагдав” гэж сурагладаг. Уясан морь нь түрүүлж, айрагдсан үед мориныхоо хөлсийг хусч байгаа тэр уяачийн сэтгэл тэнгэрт хадам өндөр байдаг. Уяачид гэдэг морио унаганд нь шинжиж дааганд давхиулан дараа жилүүдэд нь хурдлуулан морины эрдэмд суралцсан хүмүүс байдаг.
Уяачид гэдэг адуугаа зөв танихаас эхлээд хээлийг нь хамгаалах, унагаа эндэгдэлгүй бойжуулах, зөв сургаж эдлэх эрүүл байлгах, гутаг тусахаас сэргийлэх уяа сойлгыг тааруулах гээд маш олон зүйлийг бодож тунгааж ажилладаг нөр их хөдөлмөрч хүмүүс байдаг билээ.
Өдгөө Манлай суманд адуунд гарамгай хүмүүс олон бий. Сумандаа төдийгүй аймаг хошуундаа нэртэй, моринд гарамгай, адуу малаа уналга эдэлгээнд сургаж эдлэх, морь, тэмээ унах нь ховордсон эрин үед ч эмнэг хангалаа сургаж эдэлгээ уналганд ашиглах, их бага наадамд уралдуулан шандас юуг нь сорих чиглэлд хүч хөдөлмөр авьяас билгээ зориулах хүмүүс үе залгамжлан төрөн гарсаар байгаа нь сайшаалтай. Тэдгээрээс заримынх нь ажил, амьдралын үүх түүхийг товчлон хүргэж байна.1982 онд Бадамгэрэлийн Мөнх-Эрдэнэ, 1986 онд Уламбаярын Ашигбаяр, 1988 онд Шагдарсүрэнгийн Батжаргал, 1989 онд Жингээгийн Бат-Эрдэнэ, 1990 онд Пүрэвийн Амарбаяр нар эмнэг сургалтын спортын мастер цол хүртэж байсан бол Баттөгсийн Пүрэв, Охины Цэдэв, Баттөгсийн адуучин хэмээх Алтангэрэл, Давга галуухай хэмээх Тасрангийн Чойжав, Дашийн Лхачин, Дашдоржийн Шагдар, Лхачингийн Чимэддорж, Баярын Раднаа Өехий багийн, Охины Мижиг, Охины Дандар, Батын Гончигданзан, Цэрэн Хөнгөө хэмээх, Алтангэрэлийн Тогтоол Далай баг Цэрэндоржийн Бадам хөх, Борной ноёны адуучин, Цэрэн, Тогоочийн Түмэн, Нанзадын Гаваа, Лувсандамбын Балжин Далай багийн, Б.Цэдэв Ухна хэмээх, Бавангийн Жамбал, Далайн Бадарчин, Бадарчингийн Лувсандорж, Сономдоржийн Мисрэн халзан хэмээх, Дэчмаагийн Цэрэндагва, Хоролзавын Цэвээнжав, Гончигданзангийн Найдан, Дадьсүрэнгийн Батсүрэн, Гүжирийн Өлзийбаатар нарын онцгой сайн уургач, бугуйлчид энэ нутагт бий.
Монгол эрчүүд ийнхүү адуутай ноцолдож, эрэмгий омголоноороо гайхагдаад зогсохгүй, Балдирын Мижиг, Хандын Даадий, Дамирангийн Раадансүрэн, Баянгийн Сэрээтэр, Даднийн Хүүхэндүү тэргүүтэй бүсгүйчүүд ч моринд эрэмгийгээс гадна хурдан шандаст хүлгүүдийн уяаг чадамгай эвлүүлдэгээрээ алдартай байв.
"Тод магнай" сэтгүүл Манлай сумын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна