Шилдэг уралдаанч Б.Эрхэмбаяр: ТҮРҮҮЛЖ, АЙРАГДАХ МОРЬ ӨГЛӨӨ НЬ ЗОЛ ОРЧИХСОН БАЙДАГ


Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын сурагч, шилдэг уралдаанч Б.Эрхэмбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн настай анх хурдан морь унаж сурсан бэ?
-2008 оны хавар анх морь унаж сураад зун нь саарал морио унаж уралдаад хэд хэд айрагдуулж, түрүүлгэсэн. Тэгээд 2010 оноос хүрэн азаргаа, 2013 оноос зүүн талаас ирсэн халзан үрээг унаж байгаа. Манай хүрэн азарга хавчиг цагаасаа “Босоо хүлэг” галынхаа наадамд түрүүлж, Гандангийн Майдар эргэх ёслолын наадамд аман хүзүүдсэн. Түүнээс гадна сумын наадам, аймгийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан. Ер нь хурдан адуу. Зүүн талаас ирсэн халзан үрээ болохоор 2013 онд хязааландаа сумынхаа наадамд гуравлаад, Баянбулагийн хангайн бүсийн наадамд аман хүзүүдэж, Бууцагаанд болсон ургийн баярт түрүүлсэн. Соёолондоо сумынхаа 90 жил, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 90 жилд тус тус түрүүлээд, Гурванбулагт болсон хангайн бүсийн уралдаанд тавласан. Хавчигтаа Баянбулаг сумын наадамд аман хүзүүдсэн. Ийм амжилт үзүүлээд байгаа даа.
-Дандаа аавын тань уясан морьд уу?
-Тийм. Халиун үрээ энэ жил соёолон. Дааганаасаа эхэлж уягдаад шүдлэндээ сумынхаа 90 жилийн ойд дөрвөлж, өөр сумын наадамд айрагдсан.
-Хурдан морь унаад ямар амжилт үзүүлсэн бэ. Тоолж байсан уу?
-Найман жилийн хугацаанд бараг 30-40 айраг авсан байхаа. Ер нь би унаад айрагдуулаагүй удаа бараг байхгүй.
-Хурдан морь унаад олон жил болсон байна. Ангийнхаа хүүхдүүдээс бие бялдраараа ялгарах уу?
-Сүүлээсээ гуравт жагсдаг. Жаахан намхан. Морь унах чадвараараа бол тэднээс илүү л дээ. Хашир, туршлагатай. Ядаж л нойронд сэргэг, тэвчээртэй. Гэхдээ би энэ жилээс томдоод бараг хасагдах байх.
-Уралдааны өглөө морио барагцаалах уу?
-Барагцаална ш дээ. Түрүүлж, айрагдах морь өглөө нь зол орчихсон, адуу мал руугаа унгалдаад нэг тийм сэргэг байдаг.Манай морьд л лав тэгэхээрээ түрүүлдэг.
-Хамгийн ихээр догдлуулсан наадам...
-Сумын 90 жилийн ойгоор хоёр морь түрүүлгэж, нэг үрээ айрагдуулахдаа их баярласан. Энэ жил манай сургуулийн 90 жилийн ой болно. Болбол азарга ч гэсэн унах юмсан гэж бодож байгаа.
-Чамайг хасагдчихаар танай морийг хэн унах вэ?
-Манай дүү гайгүй морь унадаг. Тэр л унах байх даа.
-Мэргэжлээ сонгосон уу?
-Уяач болно доо.
-Чиний мэдэх хамгийн сайн уяач хэн бэ?
-Даваахүү Тод манлай.
-Баянхонгороос...
-Олон хүн бий. Гэхдээ хонгор халзан морио Гиннесийн уралдаанд түрүүлгэсэн болохоор Цэндийн Энхтайваныг мундаг уяач гэж бодож байна.
-Тэдэн шигээ сайн уяач болоорой. Амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна