Анчин Намсрайн хурдан халзан


Өнөө жилийн говийн бүсийн түрүү Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат олноо "Анчин" хэмээн алдаршсан Пунцагийн Намсрайн хурдан халзан азарга бол Боржигоны үе үеийн цуут хурдан хүлгүүдийн цус нийлсэн хурдан хүлэг болой. Дундговийн довноо болсон Зава Дамдин гавжийн мэндэлсний 150 жилийн ойн даншиг наадамд Л.Цандэлэгийн алдарт Титэм хээр азаргыг дийлэн түрүүлсэн. Энэ хээр азарга бол Халзан нутгийн унага. Бүр нарийн яривал Халзангийн Шагдарсүрэнгийн Цогт-Эрдэнийн унаган адуу юм. Хаа ч уралддаг Халзангийн унагыг дийлсэн Боржигоны дориун түмэн эхийн талаар товч өгүүлсү.
Намсрай гуай бол бүр эртний сайн уяач. Аль 1959 онд улс орон даяар шигшмэл морьдын уралдаан хийхэд залуу хархүү П.Намсрайн хүрэн их нас айрагдаж байсан юм билээ. Цагаа???дэлгэрийн Төмөржавын хээр гэж улсад уралдахаар цуутай түмэн эх түрүүлж, Сайхан-Овооны зард гарсан түмэн эх Хулсан таяг буюу Цэндийн халиун алаг тавд хурдалж байхад залуу хархүүгийн хүрэн морь айрагдаж байсан юм билээ. Арай сүүлхэнд 1981 онд Дундговь аймгийн 40 жилийн ойд хурдан хар азарга, зээрд шүдлэн хоёр нь зэрэг түрүүлж баярын магнай тэнийж явсан удаатай. Дэрэн Дэлгэрцогт сумдад бол завсаргүй олон жил айраг түрүү алдаагүй нэрт хүлэгч юм. Улсын анчин цолтой. Аав нь хэрлэн Пунцаг гэж нутаг орондоо нэртэй шинжээч хүн байсан гэлцдэг.
Харин өнөө цагийн нэрд гарч яваа энэ халзан азарга бол дээд удам нь Мөнх төрийн мөнгөн магнай З.Даваанэрэнгийн халзан, Баянцагааны Баярын саарал, О.Шаравжамцын Бөгөн, Д.Цэлхээгийн Годого зэрэг аваргууд нэрлэгдэх цустай хүлэг. Зээрд халзан азарганы эх алаг гүү нь П.Намсрайн суманд хоёр айрагдсан хар азарганы үр. Энэ харын эцгийн эцэг нь Дундговь аймгийн 40 жилийн ойд түрүүлсэн түмэн эх хар азарга юм. Энэ хүлэг дээд удам нь Баянцагааны Дондогийн Баярын саарлууд гэдэг. Хэнтийн Цэнхэрмандалын алтан Мажигаас хээр алаг гүү авч Дэлгэрхааны Борын Цэнджавын унаган хүрэн азарганд өгч хээр алаг гүү гарсан нь дээрх алаг гүүний эх юм. Цэнджавын хүрэн гэгч нь Мөнх төрийн мөнгөн магнайн голомтны адуу юм. Халзан азарганы эцэг нь суманд тав айрагдсан хамар цагаан зээрд азарга. Энэ азарганы эцэг нь Дэрэнгийн Улсын Алдарт уяач Довуучийн Цэлхээгийн Годого хүрэн азарга юм. Годого бол наяад оны урд талын сунгаанд Тойруулгын хурднуудтай уралддаг хөлийн хурд ихтэй азарга байсан гэдэг. Энэ хүлгийн дээд тал нь О.Шаравжамцын бөгөн болно. Удам яривал ийм аварга адуу.
Халзан азарга даагандаа 2011 онд Дундговь аймгийн баяр наадамд 20-д хурдалсан. Дараа жил нь Дэрэнд наймд, хязааландаа Дэрэнд гуравт, Эрдэнэдалай сумын 90 жилийн ойд аман хүзүүдсэн. 2014 онд Дэрэн сумынхаа 90 жилийн ойд соёолон түрүүлж түмэн олноо баясгасан. Хавчиг азарга сумандаа айрагдаж, хаврын бүсэд айрагдсан. 2016 онд дахин Дэрэндээ айрагдав. Харин өнөө жил Төв аймгийн баруун бүс Заамарт болоход тавд хурдлаад Атарт түрүүлж, Мандалынхаа хурд хаврын бүсэд айрагдсан. Төрийн их баяр наадмын үеэр Аргалант сумын 40 жилийн ойд түрүүлж, угсраад Сүмбэр сумын 40 жилийн ойд түрүүлчихээд нутгаа зорьж говийн бүсийн аварга азаргануудыг дийлэн түрүүлээд байгаа идэрхэн аварга түмэн эх юм. Хашир мундаг уяач, идэр сайн түмэн эх хоёрыг олон том наадам, улсын цол зэрэг хүлээж байгаа биз ээ.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна