АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Я.ЦЭНДООЖАВ: БҮДҮҮН МОРИНЫ ХАВИРГЫГ НЬ ХЭРЗИЙТЭЛ УЯДАГ


Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн харьяат аймгийн Алдарт уяач Янжингийн Цэндоожавыг уншигч танаа танилцуулж байна. 1943 оны өвөл Мологийн хар овоо хэмээх газар төрсөн тэрээр мал маллан говь нутагтаа эзэн суусаар өнөөдрийг хүрсэн бөгөөд аймаг, сумын Аварга малчин, V, VI таван жилийн гавшгайчаар шалгарч Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор энгэрээ мялаан ЗГ-ын Хүндэт жуух бичгээр шагнагдаж байжээ.
-Хүний туулсан амьдрал, хийсэн ажил нь хэн болохыг өгүүлдэг. Энэ ч утгаараа хоёулаа сайтар танилцахын тулд таны бага насны амьдрал, залуудаа эрхэлж байсан ажлын талаарх яриагаар ярилцлагаа эхэлье?
-Би эцэг, эхээсээ тавуулаа. Миний аав лам хүн байсан. Цаг хатуу байсан болохоор бид ээжээрээ овоглосон юм билээ. Гэхдээ бага насандаа өнчин өрөөсөн хоцорсон болохоор аав, ээжийнхээ талаар тийм ч сайн мэдэхгүй ээ.
Миний хувьд 1958 онд Цэцийн бага сургууль төгсөөд Манлай сумын нэгдэлд элсэн мал маллаж эхэлсэн. Улмаар 1968 онд цэрэгт татагдаж, Дарханд гурван жил алба хаагаад нутагтаа буцаж ирсэн юм. Тэр цагаас хойш 20-иод жил нэгдлийн ямаа малласан.
-Та “сумын Аварга малчин”-аад хэд хэдэн удаа, “аймгийн Аварга малчин”-аар нэг удаа шалгарч байжээ. Ямаа өсгөж үржүүлсэн амжилтаараа эдгээр шагналыг хүртсэн үү?
-Тийм ээ, нэг настай мал дөрвөн жил маллахдаа эдгээр шагналыг хүртсэн.
-Хэдий үeэс морины уяа эвлүүлж эхэлсэн бэ?
-Анх 1975 онд өөрийн унаган хүрэн шүдлэнгээ уяж Манлай сумын баяр наадамд түрүүлгэж байлаа.
Түүнээс хойш сумын баяр наадамд бага насны адуу голдуухан түрүүлгэж, айрагдуулсан. Мөн Ханбогд сумын наадамд соёолон морь түрүүлгэж байлаа. Даага бас аман хүзүүдсэн. Би ч Ханбогдоос хол явж, уралдаагүй л дээ.
-Таны нэрийг гаргаж онцгой амжилт үзүүлсэн нь ямар хүлгүүд байв?
-Шарга, хүрэн морь, халзан азарга гурав хэд хэдэн түрүү хүртсэн.
-Хаанахын ямар угшилтай хүлгүүд вэ?
-Дээр үед Данзан гэж хурдан адуутай айл байсан юм. Тэдний адууны угшилтай халзан азаргыг манай сумын уяач Занданбал авсан юм билээ. Тэр азарганы төл. Мөн өөр хүмүүстэй хольж, сольсон адуунуудын төл ч байсан.
-Сэтгэл огшоож, хамрын самсаа шархируулсан наадмынхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач?
-Уясан морь түрүүлчихээр их урам зориг ордог юм билээ. Гараа сайн байсан учраас цаашдаа тоо бөглөe гэж бус ядаж л айраг хүртчихьe гэсэн зорилготой уядаг болсон доо.
-Бага адуугаар сайн нааддаг байсан гэлээ. Уяа сойлгынх нь тухайд юун дээр анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?
-Бага насны адууны уяаг л овоо тааруулаад байх шиг санагддаг юм. Бүдүүрсэн адуу нэг их уяж байгаагүй. Дээхнэ үеийн болон өнөөгийн уяаны арга барил ч өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Намайг ид уяж байхад нэмнээд, хөлсийг нь гаргаад л уядаг байлаа. Харин одоо тэжээлээр нь бордоод байх шиг байна.
-Бага насны адууны уяанд юуг нь голчлон анхаарах ёстой вэ?
-Бага адуунд хэт их ажил хийх шаардлагагүй. Өөрийн хүчээрээ л давхичихдаг юм болов уу гэж боддог.
-Хэт нимгэлээд хэрэггүй гэж үү?
-Тийм. Бүдүүн морийг бол хавиргыг нь хэрзийтэл уядаг шүү дээ. Харин бага насны адууг тэгж уяж болохгүй. Гэхдээ өнөөгийн залуучууд ч хэрзийлгээд л, тэжээлээр бордоод байх юм байна шүү.
-Хүүхдүүд тань таны уяаны эрдмийг өвлөж байна уу?
-Манай хоёр хүү, хүргэн хүү гурав морь уяж байна. Гэхдээ одоохондоо эвээ олохгүй л байх шиг байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа. Амжилт бүтээлээр арвин байж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна