Алдарт уяач Аюушийн Гантулга

2018 оны 1-р сарын 15 -нд

Шандаст хурдан хүлгүүдийнхээ
Хийморь дор сүсэглэж
Санчигандаа хяруутай өвгөдийнхөө
Сургаал дор ухааждаг
Морин шүтээнтэй монгол эрсийн нэг нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Аюушийн Гантулга юм. Тэрээр 1970 оны төмөр нохой жил эхээс унаж, багаас мал маллах арга ухаанд суралцан хурдан хүлгийн нуруун дээр гийнгоо аялж явсан гэдэг. Харин морь уяж сойх тухайд 1990-аад оны дунд үеэс эхтэй бөгөөд том ах А.Энхтайваны нөлөө их байсан хэмээдэг. Учир нь түүний ах А.Энхтайван агсан Баянхонгор аймгийн хурдан морины комисст олон жил ажилласан нэгэн бөгөөд хэний ямар морьд сайн давхиж байгаа талаар байнга хуучилдаг байсан аж. Ийнхүү ахынхаа нөлөөгөөр морь уях эрдэмд шамдсан тэрээр анхны айргаа сумын баяр наадмаас хүртэж түүндээ ихэд урамшсан гэдэг. Улмаар 1999 оны Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 360 жилийн ой, баруун бүсийн наадамд их насны морио 48-д, хязаалангаа 21-д, шүдлэнгээ зургаад хурдлуулж байсан юм.
А.Гантулга ах нараа даган 2000 онд Эрдэнэт хотод шилжин ирж Дорнод, Сүхбаатар, Жаргалант, Тэс угшлын адуугаар цус сэлбэн адуугаа улам бүр чанаржуулан С.Баатархүү, Д.Батчулуун нарын Улсын Алдарт Уяачдаас заавар зөвлөгөө авч уяаны эрдэмд улам бүр шимтэх болжээ. Түүнийхээ үр шимийг амсч 2003 онд А.Энхтайван ахынхаа халтар соёолонг аймгийн наадамд айрагдуулж, Эрдэнэтийн наадмаас анхны хишгээ хүртсэн гэнэ лээ. Хоёр жилийн дараа 2005 онд Орхон аймагт зохион байгуулагдсан “Тэсвэртэй Холч” морьдын улсын аварга шалгаруулах 110 километрийн уралдаанд “Аварга хээр” морио түрүүлгэж , хонгор азаргаа 2013 онд “Булган хангай-2011” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулан , 2012 онд Нийслэлийн “тэргүүн хүлэг”шалгаруулах уралдаанд айргийн тавд давхиулж Орхон аймгийнхаа наадмуудад дөрөв түрүүлгэн, зургаа айрагдуулсан юм. Ийнхүү бурхны хүлгүүдийн уяаг тааруулахаар одсон ахынхаа хүслийг биелүүлэхээр ах Энхтөртэйгээ хамтран хичээсний үр дүнд 2012 онд улс , бүс, аймаг сумдын наадмаас 10 гаруй түрүү, 20 гаруй айраг хүртсэн амжилтаар Орхон аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон юм.
"Тод магнай" сэтгүүл. "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар. 2015 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна