ТӨРИЙН ХЭРЭГТ ШАМДАГЧ АХ ДҮҮ АЛДАРТУУД


АВАРГА ХЭЭРИЙН ЭЗЭН АЛДАРТ УЯАЧ А.ЭНХТАЙВАН АГСАН
Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул аймгийн Алдарт уяач А.Энхтайван агсныг морь сонирхогчид эчнээ таних бизээ. Тэрээр 1958 онд Жаргалант суманд төрж, Баянхонгор аймгийн радио релейны газарт инженер , дарга , холбооны даргаар ажиллаж байсан бөгөөд 1985 оноос хойш аймгийн баяр наадмын хурдан морины салбар комисст тасралтгүй 12 жил ажиллаад 1996 онд Эрдэнэт хотод шилжин ирж холбооны газрын даргаар ажиллах болсон билээ. Орхон аймагт ирээд мөн л баяр наадмын хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга, гишүүнээр тасралтгүй ажиллаж, 2000-2006 онд МСУХ-ны дэд тэргүүнээр сонгогдож, Орхон аймгийн МСУХ-г бэхжүүлэх, хурдны чиглэлийн адуу бий болгохын төлөө хүчин зүтгэж явсан морины зүтгэлтнүүдийн нэг юм. А.Энхтайван монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг хурдан морины уралдааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хүчин зүтгэж хурдан морь уяж уралдуулах, хурдан морины уралдааныг хөгжүүлж өнөөгийн шатанд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан бөгөөд өдгөө хоёр дүү нь үйл хэргийг нь үргэлжлүүлж орон нутгийн ханасан цолонд хүрээд байна. А.Энхтайваны нэрийг өргөн, магнайг тэнийлгэсэн хурдан хүлгүүдээс нь танилцуулбал:
-Галшар угшилтай Суман халзан азарга аймгийн наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан
-Жаргалант сумын унаган хүлэг Аварга хээр морь нь 2005 оны холч морьдын улсын аварга шалгаруулах уралдаанд түрүүлсэн
-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн угшилтай буурал морь нь 2005 оны Орхон аймгийн баяр наадамд шүдлэндээ аман хүзүүдэж, 2006 онд Булган аймгийн 70-н жилийн ой, хангайн бүсийн уралдаанд мөн аман хүзүүнд хурдалсан.
АЖИЛЧ ХЭРЭГЧ А.ЭНХТӨР
Аварга хээрийн эзэн Алдарт уяач А.Энхтайван агсны төрсөн дүү, Орхон аймгийн “Эрдэнэт Хүлэг” МСУХ-ны ажлын албаны ахлах А.Энхтөр нь 1962 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн бөгөөд Т.Хатанбаатар, Г.Лхагва сүрэн, Т.Хуягаа, Б.Молом нарыг даган морь унаж сурсан хэмээдэг. Түүнийг 1983 онд цэргээс халагдаж ирэхэд ах Ж.Түдэвваанчиг, Б.Батмөнх нар нь морь , гүү хоёр бэлэглэснээр адуутай болох багын хүсэл мөрөөдөл нь биелжээ. Ажил амьдралын мөр хөөн суурин газар амьдарч адуунаас бага зэрэг хөндийрсэн ч А.Энхтөр зуны амралтаа тэсэн ядан хүлээж хаа холоос дүүгийнхээ уясан морьдыг үзэхээр очдог байсан бөгөөд 2008 оноос ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр дүү А.Гантулгын хамтаар хурдан морь уяж сойх уралдуулах ажилд шамдах болжээ. А.Энхтөр нь дан ганц өөрийн морьдыг уяж сойх төдийхөн биш Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны ажилд гар бие оролцохоор тэргүүлэгч гишүүнээр элсэн орж, 2013 оны 02 дугаар сараас ажлын албаны ахлахаар ажиллан Орхон аймгийнхаа уяачдын холбоо, уяачдын хүсэл зоригийг илэрхийлэх , морин уралдааныг сонирхолтой будилаангүй болгох, уяачдын холбоог бэхжүүлэх олон талт үйл ажилгаанд идэвтэй оролцож явна. Моринд сэтгэл их гаргасан хүний морь сайн давхидаг юм гэж Булган аймгийн Хангал сумын уугуул МУ-ын Алдарт уяач Д.Батчулууны хэлснээр түүний морьд сайхан давхиж байна. А.Энхтөрийн ажнай “Хонгор” азарга бүс, аймгийн чанартай уралдаануудад амжилттай давхиж дөрвөн түрүү, 11 айраг хүртсэн амжилтаар 2015 онд “Аймгийн алдарт” уяач цол хүртсэн бөгөөд өдгөө хурдны чиглэлийн адуутай болохоор Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий , Сэлэнгэ, Орхон, Төв ,Улаанбаатар, Налайх зэрэг аймаг хотуудаас азарга, гүү цуглуулж өсгөн үржүүлж уяж хурдлуулж байна.
ОТГОН ДҮҮ А.ГАНТУЛГА
Нэг айлын гурван хүү Алдарт уяач цолны эзэн болно гэдэг аргагүй энэ айлын үүд адууны заллагатай байгааг илэрхийлнэ. Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Гантулга 1970 онд төрсөн бөгөөд багаасаа ах нартаа туслан хурдан морь унадаг байж. 1988 онд цэргийн алба хааж ирээд мал маллахын зэрэгцээ хурдан морь уяж, 2000 оноос эхлэн бүс аймгийн чанартай наадмаас 20 айраг, түрүү хүртэн 2011 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон билээ. Тэрээр өөрийн морьдоо уяж амжилтанд хүрэхийн зэрэгцээ ах нарынхаа морьдыг уяж бүс, аймгийн наадмуудаас 50 гаруй айраг, түрүү хүртсэн агаад хүү Г.Эрдэнэ-Очир нь Орхон аймгийн 2012, 2013 оны “Шилдэг уралдаанч”-аар шалгарсныг дуулгахад таатай байна. Ийнхүү моринд дуртай монгол түмэндээ цэнгэлийн манлай эдлүүлэхээр тэнгэрийн хүлгүүдийг сойн алтан тоосоор дэлхийг мялааж яваа Жаргалантт сумын ах дүү Алдартууддаа амжилт хүсч, сүүн цацал өргөе.
Уясан хүлэг морьд нь хурдан, унасан хүүхэд цовоо золбоолог байж одтой сайхан наадах болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна