АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ З.ТЭГШЭЭ: ХУЛ АЗАРГА МААНЬ ДУТУУ УЯАТАЙ ХЭРНЭЭ Л ОВООНЫ НААДАМД ТҮРҮҮЛЖ БАЙЛАА

Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат, аймгийн Алдарт уяач Зинагийн Тэгшээг уншигч танаа танилцуулъя. 1999 оны говийн бүсийн уралдаанд хул үрээгээ айргийн тавд хурдлуулж байсан тэрээр 1973 онд мэндэлжээ.
-1999 онд зохиогдсон Говьшанхын хурд-1 уралдаанд айргийн тавд хурдалсан хул үрээний тань талаар эхлээд ярилцъя. Хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Хул шүдлэн маань манай нагац ах МУ-ын Алдарт уяач Осорын Аюуш гэдэг хүний халиун азарганых нь төл хонгор гүүний унага. Халиун азарганы эцэг тал нь манай аав Цогтбаатар гэж хүний цавьдар халзан азарганы төл ногоон азарга юм. Миний хул азарга даагаандаа сумын наадамд долоогоор давхиад, шүдлэндээ Далай багийн наадамд гуравлаад, Говьшанхын хурдад айрагдаж байсан. Хул азарга маань одоо ч бий.
-1999 оны шүдлэн гэхээр энэ жил 21 хүрч байгаа юм байна.
-Тийм байх шүү. Манай сумаас Цогтцэций хүртэл 120-иод км. Бид чинь морьдоо хөтлөөд, зам зуур хонож өнжөөд , худаг ус олдохгүй зарим газар нь ус гаргаад 20-иод хоног явж байж очсон.
-Тэгж явсаны хэрэг гарч Манлайхан онцгой сайхан наадсан байдаг шүү дээ?
-Олон газрын хурд цугласан том наадам болсон шүү дээ. Даваахүү, Онон гээд тэр үеийн толгой уяачид ирчихсэн. Тэр том наадамд Манлайн унаган хүлгүүд бараг нас болгонд айрагдаж нутгийнхаа нэрийг дуурсгасан нь үнэхээр сайхан түүх шүү.
Шүдлэнд Жамбалдорж гуайн хоёр буурал үрээ гурав, дөрвөөр орж миний хул айргийн тавласан. Хязааланд манай сумын нэг хул үрээ айрагдсан. С.Мөнхбатын соёолон айрагдан, их насанд аймгийн Алдарт уяач П.Совд гэдэг хүний хээр морь айрагдан, азарганд манай нагац ах Аюушийн халтар азарга тавласан. Дааганд Сайханчимэгийн хээр бүүдэн, Ганж гэж хүний хонгор бас манай сумаас гаралтай Дундговь руу зарагдсан нэг даага гээд нийт гурван даага айрагдаж байсан. Ер нь манай сум бүх насанд айрагтай сайхан наадацгаасан.
-Хул үрээ нь дараа жил хязааландаа яаж давхисан бэ?
-Хязааландаа ч айргаас мултраагүй ээ. Сумандаа дөрөв таваар л хурдалж байлаа. Тэгээд 2006 онд Дэмүүл Арслангийн хөшөөны ар дээр айргаас мулталж уралдуулчихаад, Бор овооны тахилга том наадамд дутуу уяатай очиж түрүүлгэсэн. Түүнээс хойш нэг их уралдаагүй.Харин өвлийн наадамд нэг аман хүзүүдээд, хоёр айрагдсаных нь дараа би хүнд зарчихсан юм.
-Танд байхдаа хул азарга чинь хэдэн удаа айраг түрүү авсан бэ?
-Нэг түрүү, хоёр аман хүзүү, нэлээн хэд айрагтай. Лав найм есөг медаль бий шүү. Хамгийн том наадам нь анхны Говьшанхын наадам байгаа юм.
-Хул азарганы тань төл таны сүрэгт байгаа юу?
-Төлүүд нь бий бий. Хул азарганы төл бас нэг хул азарга бий. Овооны наадам, сумын наадамд нэг түрүү, нэг айрагтай. Мөрөн суманд бас нэг айрагдсан. Түүний төлийнх нь төл манай дүүгийн нэр дээр явдаг юм. Тэрнээс нэг хээр азарга сумын 80 жилд айрагдаж байсан.
-Ингэхэд хурдан хулын эзэн хэдий үеэс морь уясан юм бэ?
-Анх 1996 онд хул азарганы төрсөн ах хээр азаргаа дааганд нь багийн наадамд айрагдуулж байсан. Түүнээс хойш л хул азаргаа уяж эхэлсэн.
-Хул азарганаасаа хойш ямар адуугаар наадаж байна вэ?
-Хул азарганы маань төрсөн дүүгээс нь гарсан шарга морь бий. Бага насандаа нэг их давхиагүй. Соёолонд нь 2003 онд Жаргалант багийн наадамд очиж аман хүзүүдүүлээд, Манлай сумын овооны наадамд мөн аман хүзүүдүүлж Баяндалайн 80 жилд аваачин гуравлуулсан. Тэндээсээ Өмнөговийн Говьшанх-2-т авч ирж еслүүлээд, Хүрмэний 80 жилд зургаалуулсан. Түүнээс хойш би морь нэг их уяагүй ээ. Миний нагац ах МУ-ын Алдарт уяач цол авчихлаа. Дараа нь би аймгийн Алдарт уяач боллоо. Одоо ч миний хэдэн дүү нар л морь уяж байна. Гэхдээ энэ жил би зүгээр суусангүй ээ. Соёолон үрээ уяж айргийн гуравт давхиулсан.
-Таны өвөг дээдсээс морь уядаг хүн байв уу?
-Борхүү гэж уургач, бугуйлч, морь ч сайн уядаг хүн байсан. Тэр хүний зааж сургаснаар л бид өнөөдөр өдий зэрэгтэй сайн сайхан явж байна гэж боддог. Би хоёр хүүхэдтэй. Нэг охин маань моринд их хорхойтой. Морь унана, уяна л гэнэ шүү дээ. Гэхдээ уяж сойж оролдох нь хэзээ л бол? Оюутнууд бий бий. Би чинь гудиггүй нэгэн адуучин гурван хүүхэдтэй малчин жирийн л нэгэн монгол доо.
-Адуу малныхаа үүлдэр угсааг сайжруулж, цусыг нь холдуулах талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ерөнхийдөө манай унаган адуунууд л байна даа. Энэ жил сумын наадамд айрагддаг хонгор азарган соёолонг Дундговийн Өлзийт сумын уяач Нэргүйн Рагчаа гэдэг найз маань бэлгэнд өгсөн. Ер нь одоо бодоход хамгийн сайхан наадам бол анхны ”Говьшанхын хурд” л юм даа. Бүсийн хэмжээний том наадамд шүдлэн үрээгээ айрагдуулсандаа баяртай явдаг юм.
-Ийм баяр бахдалтай наадам олон байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна