СУМЫН АЛДАРТ УЯАЧ П.ЖАРГАЛСАЙХАН: ӨВӨӨГИЙН ЗАВСАРГҮЙ 12 ТҮРҮҮЛСЭН ШАРГА МОРЬ ХӨШӨӨНД МӨНХӨРСӨН


Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Баянбулаг нэгдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Пүрэвийн Жаргалсайханг уншигч танд танилцуулж байна. Ардчилсан намын Эрх чөлөөний одон, аймгийн Шинэ хотын айлын аварга тэрээр 1966 оны намар төржээ.
-Соёлын төвийн үүдэнд байгаа хөшөө танай өвөөгийн морины хөшөө гэж сонслоо. Өвөөгийн тань ямар хурдан хүлэг ийнхүү хөшөөнд мөнхрөн үлдэв ээ?
-Манай аавыг Пүрэв, түүний аавыг Бэгз гэж хүн байсан. Аавын яриагаар өвөөгийн морьд 40-50-иад ондхурдалж байсан гэдэг юм билээ. Үүнээс хөшөө нь боссон тэр шарга морь нь суманд завсаргүй 12 удаа түрүүлсэн гэдэг. Сүүлд нь Завханы Шилүүстэй рүү зарагдаад, тэндээнэг түрүүлж, нэг аман хүзүүдээд өнгөрсөн гэсэн.2012 ондсуманд 10 түрүүлсэн Баяраагийн Баасан заан, 12 түрүүлсэн морины эзэн болох манай хоёрынх нийлж баяр хийсэн юм. Энэ хөшөөг тэр үед босгож байсан.
-Хөшөө шарга морины хэлбэр, хийцтэй хэр дөхүү болсон бэ?
-Сумын нэг тэгш ойгоор ном хийхэд өвөөгийн шарга морины зураг нийтлэгдсэн байдаг. Тэр зурагнаас харж хийсэн гэсэн. Манайд ийм зураг нь байдаггүй.
-Шарга морь өвөөгийн тань унаган адуу юу?
-Яг өвөөгийн өөрийн нь унаган адуу.Зүгээр хонины морь уягдаад тийм олон түрүүлсэн түүхтэй.Манай буурай аав шаргаас гаднабага насны адуу бас их уяж байсан гэдэг юм. Нэг цавьдар үрээ нь хоёр аман хүзүү, нэг хоёр айрагтай. Бас нэг хондон үрээ дандаа таваардавхиж байсан гэнэ лээ.Өвөөгийн адууны угшлын гүү Рагчаасүрэн гуайд байдаг юм билээ. Шарга морийг унаж байсан хүмүүсийн зарим нь бурхан болчихлоо. Манай сумын Ариунболд багшийн аав нь хүртэл унаж түрүүлгэж байсан гэсэн. Тэр хүмүүсийн яриагаар шарга хол тасархай түрүүлээд л араас нь Доной гуайн цавьдар,Чимидийн саарал гээд хурдан морьд ордог. Дараачийн морьд нь шаргын хөлс хатсан хойно нь ирдэг байсан гэдэг юм билээ. Доной гуай 80 гаруй насны өвгөн аймгийн төвд бий. Тэр хүн бол шаргын талаар юм ярих л хүн.
-Тэгвэл аавын тань тухайд хурдан шарга морьтой Бэгз гэдэг хүний хэд дэх хүүхэд вэ. Морь мал уяж байв уу?
-Бэгз гэдэг айл найман хүүхэдтэй. Том нь манай аав Пүрэв. Өөрөө морь уяагүй ч аавынхаа удмыг залгуулж хүнээр ганц нэг морь уяулдаг байсан гэсэн. Гол нь өвөөгийн адууны удам угшлыг таслалгүй хадгалж, надад өвлүүлж өгсөн гавьяатай хүн.
-Гурав дахь үеийн уяач хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
-Намайг 1987 онд цэргээс ирэхэд өвөөгийн адууны удамтай адуу уях эзнээ хүлээж байсан. Тэгээд цэргээс ирээд халиун хавчиг азаргаанх уяад түрүүлгэж байсан юм. Халиун азарга суманд гурван түрүү, хоёр аман хүзүү, хоёр айрагт орсон. Халиун азарга морь хазаж тасалж хөөгөөд байхаар нь аав богочлоод тавьчихсан чинь шөрмөс нь сунаад уралдаж чадахаа больсон. Дараа нь нэгдлийн адуучин Жанжаагаас хар үрээ авч, хавчиг жилээс нь уяж эхлээд нас гүйцсэн жилээ аман хүзүүдээд, дараа жил нь бас аман хүзүүдсэн. Тэрнээс хойш дахиж уягдаагүй юм. Бас аавын нэртэй цэнхэр бор морь таваар,зургаагаар, наймаар, арваадаар давхиж байсан. Бор халиун үрээ бас уяж, гайгүй хурдлуулж байлаа. Энэ үрээ1989 онд дөрөв дээр ирээд, 1990 онд тав дээр ирж байсан юм. Манай эгчийн хүүхдийн нэртэй шар цагаан хээр, хар хээр хоёр морь байсан юм. Тэр хоёр бол соёолон хүртлээ тав дотор ирдэг байлаа.Аймгийн Алдарт уяач Дондивдоржийн хонгор морийг нэг жил түрүүлж байхад нь манай хээр үрээ аман хүзүүдсэн.Бас нэг шар цагаан хээр халтар морь шүдлэнгээсээ соёолон хүртэл дөрөв, таваар ирж байлаа. Тэгээд соёолонд нь хүнд өгчихсөн. Өөрөө уяж байсан морьдоо бол андахгүй мэдээд байгаа юм. Нэг иймэрхүү л амжилттай байна.
-Нийт хэдэн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Сумын наадамд нэг удаа орж байсан. Хаврын бүсийн уралдаанд шүдлэнд нэг, хоёроор миний хоёр үрээ орсон. Баг, овооны жижиг наадмуудад долоон түрүү, таван айрагтай. Ийм амжилтаар 2011 онд Сумын Алдарт уяач болж байсан.
-Сумын наадамд ямар морь орж байсан юм бэ?
-2010 онд сумын наадамд бор хээр адуу дөрвөөр орж байсан юм. Энэ бор хээр Шар хээр нь болохоор багийн өдөрлөг, суварганы наадам гээд бага наадмуудад 14 удаа орсноос гурав нь аман хүзүү, бусад нь айраг. Энэ шар хээр бол Монхор гэж хүний унаган, манай зээ дүүгийн адуу, би уядаг ухаантай.
-Энэ зураг дээрх хүрэн адуу яаж давхисан бэ?
-Сортой хүрэн болохоор манай унаган адуу байгаа юм. Энэ сумын наадамд аман хүзүүлээд, 2004 юмуу 2005 онд суврагын наадамд түрүүлээд, уяачдын холбооноос зохион байгуулж байсан уралдаанд аман хүзүүдсэн. Би ч 2012 оноос хойш морь уяхгүй байна. Төрийн албанд ажиллахаар цаг зав болдоггүй юм байна. Одоо манай дүү голлож морь уяж байгаа.
-Таны оролцож байсан хамгийн чансаа өндөр наадам гэвэл хэдэн оны ямар наадам болох вэ?
-2008 онд Байдрагийн уяачдын холбоо байгуулагдаад уралдаан хийхэд Байдрагт миний хоёр үрээ нэг нь тавлаад, нэг нь зургаараар орж байсан юм. Тэр хамгийн том наадам болох байх. Манай суманд 2011 онд хангайн тав зургаан сумын бүсийн уралдаан болоход бор хээр үрээ дөрөвлөж байсан.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна