АЙМГИЙН АВАРГА АДУУЧИН Р.БАНЗРАГЧ: МАНАЙ “ЧАНДМАНЬ ХУРД” ГАЛЫНХАН ИХ ЭВТЭЙ НАЙРТАЙ УЛС БАЙГАА ЮМ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн аварга адуучин, сумын Алдарт уяач Рэнбалын Банзрагч гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1948 оны намар Тахилтын хоолойн баруун талд Хөнхөр хэмээх газар мэндэлсэн тэрээр АХ-ын 70, 80 жилийн ойн медаль, сумын хошой аварга адуучин аж.
-Хүүхэд нас морин дэлэн дээр өнгөрөв үү?
-Миний аав Рэнбал чинь уяач хүн. Хөгшний хүрэн, улаан хоёр морь нь сайн давхидаг байлаа. Аав ээж маань дөрвөн хүүхэд төрүүлж өсгөснөөс би хоёр дахь хүү нь юм. Мэдээж хурдан морь унаж эхлээд, яваандаа туслах уяач болж, морь уяж эхэлсэн. Багадаа аавынхаа уясан улаан морийг унаж тавлуулсан бол хүрэнг нь арав гаргаж давхиулж байлаа. Хүний морьд ч бас унана. Дашбалбар гээч хүний шарга морийг унаж айргийн таваар, Бэгзсүрэн гэж хүний хондон морийг 10 дотор ирүүлсэн. Ингээд 1967 онд цэрэгт явж, гурван жилийн дараа ирээд Юндэн гэж хүнтэй адуу аваад хариулж эхэлсэн. Сүүлдээ ч 720 адуу тасалж авч маллан Аварга малчин болсон. Харин эхнэр маань аймгийн Аварга саальчин байгаа юм. 1982 онд манай энд өвс ногоо муу, зудархуу болохоор нь Монгол элсний ард руу оторт явсан. Ингэж 15 жил адуу маллаад өгсөн дөө. Энэ хугацаанд өөрийн болон нэгдлийн адуунаас уяж хурдлуулж л явлаа. Гэхдээ айрагдуулж байснаас түрүүлгэж сүйд болоогүй ээ. Голдуу айргийн таваар орсон. Харин сүүлийн үед яахав дээ хэдэн морь түрүүлгэлээ.
-Ямар морьд хаана, хаана түрүүлгэж байв?
-Би сумандаа л наадаж ирлээ. Халтар, хээр морьдоо тус тус тавлуулсан. 1990 онд нэг хул шүдлэн үрээ түрүүлгэсэн. 2002 онд хээр үрээ суманд түрүүлгээд, дараа нь хоёр ч айрагдуулсан. Шаргад очиж мөн нэг түрүүлгэсэн. Өөрийн унаган адуугаараа л наадаад байгаа нь энэ. Харин одоо Эрдэнэтэд байгаа Дарьбазар гэж хүнээс саарал морь авч сургуулийн ойгоор аман хүзүүдүүлж, унаган даага маань тавласан. Одоо Эрдэнэтэд байгаа манай эхнэрийн дүү Баасандорж морь мал их сайн уяна. Энд байхдаа хоёр хул морь, хондон морь, хоёр улаан морь зэрэг нь сайн давхиж байсан сумын Алдарт уяач хүн бий. Түүний хүү Давааням надад даага авчирч уржнан бэлэглэсэн. Одоо хязаалан үрээ бий. Одоохондоо 10 дотор л давхиад байна. Яваандаа юм дуулгах байхаа. Эрдэнэт хотын 40 жилийн ойд Даваанямын уясан М.Болдбаатарын Гоё халзан соёолон айргийн тавд хурдалж байна лээ. Ер нь намайг адуучин байхад манай адуунд давхихгүй ч сайн морь олон байлаа.
-Жишээ нь ямар, ямар морь байна?
-Миний унах дуртай нэг халиун халтар морь байлаа. Адуу хайж яваад шөнө нь айлын гадаа уяж хоночихоод маргааш нь адуугаа бөөгнүүлээд ирэхэд яадаг ч үгүй гээч. Наана нь бас Гонжин гэж нэг том бор хээр морь байсан юм. Тэр бол хоёр гурван өдрөөр дарааллан явчихна. Мэдээж шөнө нь идүүлнэ л дээ.
-Нэгдлийн адуунаас ямар морь уяж, амжилт гаргаж байв?
-Хоргодоо хээрийг уяж хоёр удаа тавлуулсан. Бага насанд нь уялгүй байгаад бүдүүн морь уясан юм. Наана нь нэг зээрд морийг багаас нь уяж, 10 дотор давхиулж байгаад томорсон хойно нь айрагдуулсан. Энэчлэн хэдэн бага адуу 10 дотор тогтмол ирнэ. Даанч түрүүлж байгаагүй ээ. Бодвол би уяж чаддаггүй байсан юм болов уу. Тэр үед одоо шиг тэжээл тарилга гэж янз бүрийн юм нь ч байсангүй. Өнөөдөр харин цаг сайхан болжээ. Хүүгээ хараад л ойлгож сууна. Миний уяаны ажлыг хүү Шинэбаяр маань залгамжлан үргэлжлүүлж байгаа юм. Морьд нь ч сайн давхиж байгааг хараад баярлаж сууна. Өөрийн нь унаган халтар морь хэдэн жил давхисан. Нэг хул морь нь суманд түрүүлж, аймагт хоёр удаа очоод зургаа, долоогоор ирсэн. Халзан азарга нь бага насандаа суманд айрагдсан. Харин сүүлд азарга, морь хоёр зүүн талаас авчирлаа. Хүү маань сумын Алдарт уяач цолтой.
-Та хэдэн хүүтэй юм бэ?
-Би зургаан хүүхэдтэй. Эднээс Шинэбаяр маань морь уяж байна. Бусад нь хот хороогоор ажиллаж амьдардаг юм.
-Энэ Чандмань хайрхан багт хэн, хэн гэж сайн уяачид байв?
-Чандмань хайрхан баг маань Баян-Уулынхаа урд нуруундаа байдаг. Манай “Чандмань хурд” галынхан чинь хоорондоо их эвтэй найртай. Манай багаас хоёр аймгийн Алдарт, найм есөн сумын Алдарт уяач төрсөн. Над мэтийн ахмадууд зөвлөх маягтай морьдоо уядаг. Дээр үедээ манай багийн нэрийг гаргасан Бат ахын халтар, Дондов Мундагийн халтар, Шуушин Маамаагийн бор зэрэг морьд байлаа. Сүүлийн үед Буяндалайн хээр азарга сайн хурдалж Баян-Өлгийн даншигт түрүүлсэн. Бас нэг хүрэн соёолон сумандаа түрүүлсэн. Мөн Шуушин Маамаа гэж хүний олон бор мориноос хоёр гурав нь суманд айраг түрүү алдаж байгаагүй. Манай галын ахлагч Г.Мөнх гэж залуу бий. Мөн аймгийн Алдарт уяач Ганбаатар, сумын Алдарт уяач Базарсүрэн, Олдох, Бааст, Баатаржав, Баяржаргал, Шинэбаяр, залуу уяач Нямсанж, хурдан хонгор морь нь аймгийн шилдэг их насаар шалгарсан О.Батбаяр нарын олон уяачид байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна