Сумын Алдарт уяач Д.Банзрагч: Аавтайгаа үзсэн наадам бүхэн хамгийн сайхан


Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, сумын Алдарт уяач Дагвын Банзрагчийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1978 онд төрсөн, сумын заан цолтой бөгөөд Спорт, аялал жуулчлалын яамны хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ.
-Говь-Алтай аймагт ирээд уулзаж буй 81 дэх уяач та болж байна. Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Миний хувьд мөн л удам дамжсан уяач. Аав минь аймгийн Алдарт уяач Дагва юм. 82 наслахдаа сум, орон нутагтаа ажиллахын зэрэгцээ морь уяж байсан. Анх 1960 онд дүүгийнхээ хээр морийг уяж сумандаа түрүүлүүлсэн. Түүнээс хойш 73 нас хүртлээ морь уяж байгаад харааны бэрхшээлээс болж уяаны ажлаа орхисон доо.
-Таны аав хурдан морь шинжиж танихдаа хэр байсан бэ?
-Морьдоо жаахан эвгүйтвэл би ааваас асууж, зөвлөгөө авдаг байлаа. Тэгэхэд хөөрхий аав минь морийг хөтөлж гаргаж ирээд алга сэрвээг нь тэмтэрч хавиргыг нь дараад “Энэ морины хүч иймэрхүү байна. Одоо ингэ, тэг” гэж зөвлөдөг байсан. Тэгээд зөвлөснийх нь дагуу хийхэд морины уяа сойлго яг л таардаг байлаа.
-Та өөрөө Дагва гэж хүний хэд дэх хүүхэд вэ?
-Эцэг, эхээс есүүлээ. Би найм дахь хүүхэд нь. Нэг ах, зургаан эгч, нэг эмэгтэй дүүтэй. Би л аавыг залгамжилж морь уяж байна. Манай аав 40 гаран жил морь уяхдаа сум, орон нутгийн наадмаас нийт 45 айраг, түрүү хүртсэн байдаг. Миний хувьд аавыгаа хараагүй болсноос эхлэн арав гаруй жил морь уяж байна.
-Аав тань анх 1960 онд дүүгийнхээ хээр морийг уяж түрүүлүүлсэн. Түүнээс хойш аавын тань нэрийг дуурсган олон жил тогтмол хурдалж давамгай амжилт үзүүлсэн ямар хурдан, хурц хүлгүүд байв.
-Тухайн үед энд зүүн зүгийн адуу байхгүй байсан учраас нутаг адуугаараа л нааддаг байсан. Сумын наадамд түрүүлсэн хээр морь ч мөн манай аавын унаган адуу байсан юм. Хээр морийг түрүүлүүлснээс хойш өөрийн харлаг мориор олон жил сайхан наадсан, энэ морио дааганаас нь соёолон хүртэл сумын наадамд завсаргүй түрүүлүүлсэн байдаг. Мөн жонон хонгор морио соёолон хүртэл нь сумандаа олон айрагдуулсан байдаг. Хожим бага насны морьдоо олон түрүүлүүлж, айрагдуулсан юм. 2000 онд аав Цээл сумаас нэг хүрэн морь нэлээн үнэтэй худалдаж аваад сумандаа түрүүлүүлсэн. Тэр үед бараг 70 настай байсан шүү дээ. Бас Завханы угшилтай хээр үрээг энд зарагдаж байхад нь худалдаж аваад сумандаа нэлээн хэд түрүүлүүлж, айрагдуулсан. Тэр морийг их сайн авсан гэж аав ярьдаг юм. Хээр азарганы үр төлүүд одоо зүүн талын адуутай эн тэнцүү сайн уралдаж байна.
-Аав тань нэг наадмаас олон айраг, түрүү авч байсан тохиолдол бий юу?
-За дөрвөн айраг, түрүү авсан гэж ярьж байсан шүү.
-Морь мал уяхдаа юуг цээрлэж, юуг эрхэмлэдэг хүн байсан бэ? Та аавыгаа уяачийн хувьд ямар арга барилтай байсан гэж дүгнэдэг вэ?
-Тухайн үеийн уяаны арга барил одооныхоос тэс өөр. Ядаж л дээхнэ үед тэжээл өгч, тариа хийдэггүй байсан. Жинхэнэ байгалиар нь уядаг байсан юм уу даа. Намайг хүүхэд байхад аав маань хавар эрт ногооноор мориныхоо ажлыг эхлүүлж мах, шөлийг нь тааруулчихаад уралдахад бэлэн болгодог байсан. Үүрийн харанхуй, үдшийн бүрэнхийгээр адуу заавал унтах ёстой гэнэ лээ. Үдшийн бүрийн татаанд унтуулах нь хоолноос илүү амралт болдог учир гучин минут идүүлчихээд биеийг нь амрааж байгаарай гэж аав хэлдэг байлаа. Чимээгүй орчинд морио амраачихаад тавьж байгаарай, огт өлдүүлж болохгүй гэж маш их захидаг байсан. Тэгээд морины идшийг нь огт хорьдоггүй байсан юм.
-Ямар морийг хамгийн өндөр үнэд хүргэж авч байсан гэдэг вэ?
-1996 онд сартай хүрэн морийг нэг мотоциклийн үнээр буюу 850000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед мөнгөний ханш өндөр энэ сумандаа л нэлээн үнэтэй морь ирсэн дээ.
-Тэгээд үнэтэй авсныхаа хэргийг гаргаж чадсан уу?
-2000 онд сумынхаа баяр наадамд хол түрүүлсэн. Бас олон айрагдсан. Бага наадмуудаас ч их айрагтай. Тэгээд зуданд дууссан даа...
-Аав тань хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-Нэлээн хожуу буюу 2009 онд өгсөн санагдаж байна. Гэхдээ амьд сэрүүндээ шагналаа авсан л даа. Сумын Алдартыг эхэлж өгөөд дараа нь аймгийн Алдарт уяач цолыг олгосон. Мөн сум, аймгийн Хөдөлмөрийн аварга л даа.
-Таны хувьд багадаа морь мал унаж байсан уу?
-Уналгүй яахав. Сургуульд орохоос өмнө морь унаж эхэлсэн. Тухайн үед бие томтой хүүхдүүдээр морь унуулдаг байсан уу яасан би таван жил морь унасан шүү.
-Харин таны нэртэй морьд хэдий үеэс хурдалж эхлэв?
-2002 онд айл гэр болж тусдаа гарсан цагаас л ... Түүнээс өмнө аавын нэр дээр л морьд маань уралддаг байсан. Айл болж тусдаа гараагүй юм чинь тэгэх нь зөв л дөө.
-Та өөрийнхөө талаар танилцуулаач. Ямар мэргэжилтэй, хаана ажилладаг гэх мэтчилэн?
-Би 2000 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Х.Баянмөнх Аваргын сургууль гэдгийг нь хүмүүс мэдэх байх. Тухайн үедээ Бөхийн үндэсний дээд сургууль гэж нэртэй байсан.
-Барилдаж байсан уу. Цолтой юу?
-Сумын Заан цолтой. 1999 онд гуравдугаар дамжааны оюутан байхдаа сумынхаа баяр наадамд түрүүлж Заан цол хүртсэн.
-Цолоо хэдэн удаа баталсан бэ?
-Хоёр, гурван жил барилдаад 2001 оноос бөөр өвдөөд больсон. Уг нь ээжийн тал бөхийн удамтай. Аав ч сумын Начин цолтой. Харин аав өөрөө “Миний барилдах гэж юу байхав дээ” гэж ярьдаг юм. Манай аав намайг багад хүмүүстэй их ноцолдож харагддаг байсан шүү. Улсын Начин Гантулга бид хоёр нагац, зээ юм.
-2002 оноос таны нэртэй морьд уралдаж эхэлсэн гэлээ. Анх ямар удам угшилтай морьдоор яаж наадаж байв.
-Миний шарга морь бол амжилтын маань гол эзэн. Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу. Аймгийн хаврын бүсийн уралдаанд тав, сургуулийн ойд долоо, хязаалан, соёолондоо сумынхаа баяр наадам болон бусад тойргийн сумдын том, жижиг олон уралдаанд түрүүлсэн. Хавчиг насандаа уягдаж байгаад хөл нь гэмтсэн учраас одоог хүртэл өнжөөгөөд байна. Хөлийг нь эмчилж байгаа. Шарга морийг маань залгаж сайн уралдаж байгаа морьд бий. Тухайлбал, сартай хүрэн маань шүдлэндээ сумынхаа баяр наадамд арван хоёрт давхиж хязааландаа түрүүлсэн. Мөн тойргийн сумдын уралдаанд түрүүлчихээд аймагт очиж “Алтайн шигшмэл хурд” уралдаанд долоод хурдлаад, “Наро Ванчин” хийдийн уралдаанд арав гаргаад ирсэн. Энэ жил соёолондоо хаврын бүсийн уралдаанд түрүүлчихээд, аймгийн бүсийн уралдаанд арав гаргаж давхисан. Мөн жижиг наадмуудад хоёр айрагдаж, Бүрэн болон Бугат сумын ойн баяр наадамд тус бүр аман хүзүүдээд байна. Одоо ногооны хавчиг соёолон морь байгаа. Энэ морины өмнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын угшилтай хонгор халзан даага авсан юм. Тэр маань энэ жил хавчиг соёолон морь. Багадаа хараахан айрагдаж чадаагүй ч арав дотор давхиад байсан гэтэл энэ жил сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалсан. Мөн Дорноговь аймгийн Иххэт сумын МУ-ын Алдарт уяач Тогтохбуянгийн Лхасүрэн гэж хүнээс хээр хар хоёр даага өнгөрсөн жил авсан. Энэ жил шүдлэндээ хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалснаас гадна ойр тойрны жижиг наадмуудад хоёр түрүүлчихээд байгаа. Мөн сумынхаа баяр наадамд нэг нь аравт нөгөө нь арав гаргаж хурдалсан. Бугат сумын 70 жилийн ойн баяр наадамд хээр үрээ аман хүзүүнд ирсэн ч барианд орохын эцэст хадуурчихсан, жаахан аз дутсан гэх үү дээ.
-Таны хувьд сумдын ойгоос нийт хэдэн, айраг түрүүтэй вэ?
-Сумын чанартай наадам, уралдаанаас 10 түрүү, 15 айрагтай. Өнгөрсөн жил бичин жилийн босгон дээр сумын алдарт уяач цолыг хүртсэн дээ.
-Аав тань нутаг адуугаар наадаж байсан. Харин та зүүн зүгийн адуугаар наадаж байна. Зүүн зүгийн адууг зорьж явж авдаг уу эсвэл нутагтаа ирснээс нь авдаг юм уу?
-2010 онд манай сумын есөн уяач Сүхбаатар аймаг руу явахад би Дарьганга, Асгат сумаас үрээ, даага хоёр авчирсан. Тэр хоёр маань их хурдалсан одоо азарга тавьчихсан үр төлийг нь авах гээд байж байна. Дараа нь буюу өнгөрсөн жил Дорноговь аймгийн Иххэт, Хэнтий аймгийн Дархан, Галшар сумдаар явсан. Үндсэндээ хоёр удаа зүүн зүгийг зорьж адуу авсан юм байна. Мөн нутагт авчирсан адуунаас ганц, хоёр удаа авч байсан удаатай.
-Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?
-Удам угшил, амжилтаараа өөр, өөр ханштай. Дунджаар 2 сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Битүү адуу л иймэрхүү үнээр авна шүү дээ. Бид хэд голдуу битүү даага авдаг. Айрагдсан адуу бүр их үнэтэй.
-Тэгээд энд ирээд хэр нутагшиж байх шиг байна?
-Нутагшиж байна. Манайх Алтайн нуруу ч тал хээртээ ордог.
-Миний асуулт энд хүрээд өндөрлөх дөхөж байна. Таны хувьд хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг ярих вэ?
-1999, 2000 онд морьд маань сумынхаа баяр наадамд түрүүлж байсан нь их сайхан. Ер нь аавтайгаа үзсэн наадам бүхэн хамгийн сайхан.
-Жороо мориор наадаж байв уу?
-Манай аавын халиун халтар гэж алдартай сайхан жороо морь байсан. Одоо үр төл нь байгаа.
-Та аавыгаа амьд сэрүүнд нь морь уяж байсан. Ааваасаа урмын үг, магтаал сонсож уяачийнхаа хувьд тоогдож байв уу?
-Ганц удаа сонсож байсан. Аймагт болсон Алтайн шигшмэл хурдад морио долоогоор давхиулахад “Миний хүү одоо л овоо болж байгаа юм байна. Шигшмэл хурдад морио долоогоор ирүүлнэ гэдэг түрүүлсэнтэй ялгаагүй” гэж хэлж байсан. Тэр уралдаанд зөвхөн урилгатай морьд оролцдог их өргөн хэмжээний наадам юм. Өмнө нь сумын наадамд морь түрүүлүүлэхэд дуугүй л өнгөрдөг байсан. Гэтэл өнгөрсөн жил баяр хүргэж үг хэлсэн. Тэгэхээр нь одоо л би аавдаа тоогдож байгаа юм байна гэж бодсон доо.
-Таны залгамж халаа болсон уяачид бэлтгэгдэж байна уу. Үр хүүхдүүд тань моринд хэр сонирхолтой вэ?
-Би хоёр хүүтэй. Хоёулаа багаасаа морь унасан. Томроод морь сонирхох юм уу бүү мэд. Манай эгчийн хүү Бямбажав л миний халааг авах юм шиг байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Морь уях төрийн их хэрэгт нь улам их амжилтыг хүсье.
-За баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна