АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.БАТСҮХ: АХ-ЫН 92 ЖИЛИЙН ОЙГООР ГУРВАН АЙРАГ ХҮРТСЭН НЬ ХАМГИЙН БАХДАЛТАЙ НААДАМ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, Өлзийт сумын тавдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Жагдоржийн Батсүхийн ярицлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 2015 оны Өлзийт сумын шилдэг уяач бөгөөд 1969 оны зун төржээ.
-Бага насны дурсамжаас тань яриагаа эхэлье. Алдарт багадаа хурдан морь унаж байв уу?
-Уналгүй яахав. Гэхдээ цөөхөн жил унасан. Эрдэнэцогт сумын харьяат Лхагвасүрэн гэж хүний Мөлүү хээрийг соёолонд нь унаж аймгийн наадамд зургаагаар давхиулж байлаа. Жижиг наадмуудад хэд хэд унасаан.
-Танай удамд танаас өөр уяач бий юу. Таны дээдэс морь уядаг байсан уу?
-Миний буурал аав Гэндэнжамцын Цэдэн гэж Баянхонгор аймгийн хуучин Жинст сумын хүн. Хурдан хээр азаргаа Жинст, Өлзийт сумын наадамд л айрагдуулж байсан гэдэг. Хээр азаргыг унаж байсан Сүрэнхорлоо гэж буурал надад ярьж байсан л даа. Тэр хүн аймгийн захиргаанд ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарчихсан.
-Аавын тань хувьд?
-Манай аав бол албан хаагч хүн. Морь мал уяж байгаагүй.
-Таны хувьд хэзээнээс уяачийнхаа гарааг эхэлсэн бэ?
-1998 оноос юмуу даа. Баянхонгорт том даншиг болно гэхээр өөрийн унаган шүдлэнгээ уяж 100 гаргаж давхиулж байлаа. Тэр маань ихээхэн урам хайрласан. Морь уяхад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол нагац ах Эрдэнэцогт сумын харьяат Чимэддоржийн Баатар гэж хүн. Тэр ах маань надад нэг унага бэлэглэж, адуу дээдлэх сэтгэлийг маань дэврээсэн дээ. Ламын Гэгээний 360 жилийн ойд 100-аар давхисан тэр үрээ бол Баатар ахын маань удмын адуу.
-Анхны айраг, түрүү хүртсэн наадам одоо ч тодхон санагдана биз?
-2005, 2006 оны үед Эрдэнэцогт суманд суварганы баяр болоод түүнд өөрийн унаган том хүзүүтэй зээрд даагаа уяж дунд хүү Баярсайханаараа унуулаад түрүүлгэж байлаа. Тэрнээс хойш нэг хэсэг морь сүртэй сайн давхихгүй ээ. Тэгж байсан манай хүргэн ах Жаргалын Баттулга гэж хүн Баянхонгорт ирж наадахдаа надад хурдан хул азарганыхаа төл хонгор халзан үрээг “азарга тавиарай” гээд бэлгэнд өгсөн юм. Халзан үрээ соёолондоо Өлзийт, Эрдэнэцогт сумдын наадамд айрагдсан. Төл бор үрээ нь их хурдан байгаа.
-Таныг сүүлийн жилүүдэд сум орон нутгийнхаа нэрийг гарган сайн наадаж байгаа гэсэн. Хонгор халзан азарганыхаа төлүүдээр наадаж байна уу?
-АХ-ын 92 жилийн ой, аймгийн баяр наадмаас гурван айраг хүртэж одтой сайхан наадсан. Гарсан цагаас өнгөлсөөр яг цагаан зураас дээр дайруулж аман хүзүүдсэн хонгор морь миний унаган адуу. Удам угшлыг нь хөөвөл бас их сонин түүхтэй. Эрдэнэцогт сумын хурдны цөм болдог Гарьдын хонгор халзан азарганы удам, аймгийн наадамд хоёр аман хүзүүдсэн Мөнгөн хошуут гэж азарганы төл хонгор халзан үрээг манай аав азарга тавихаар авч байсан. Тухайн үед манайх адуу мал цөөтэй. Хонгор халзан азарга гарсан төл болгоноо чононд өгчихдөг. Сүүлдээ гүүнүүд нь чононд орж дуусаад ганц хонгор халзан гүү үлдэж, азаргаа зарчихсан юм. Нөгөө үлдсэн гүүгээ хавар гаднаа аргамжиж байгаад унагалуулахад охин хонгор халзан унага гарсан. Түүнийгээ гайгүй удамтай юм гээд хадгалсаар байгаад 2002 онд Төв аймгийн Нөхөрлөл рүү ах дүүгийндээ очиж өвөлжихдөө аваад явлаа. Тэндээсээ цаашаа Багануур орж Тулгаа ахынхаар ороод, дүү Ууганаагийнхаасаа бор гүү авсан. Ингээд намар нь буцахдаа Жаргалантын сангийн аж ахуйн гаралтай том хээр азаргыг хамаатны Мэндбаяр гэдэг залуугаасаа нэмж авлаа. Ирээд хээр азаргандаа нөгөө хадгалаад байсан хонгор халзан гүүгээ хураалгахад эр хонгор унага гарсан нь дээр ярьдаг миний хурдан хонгор морь. Аймгийн наадмаас хэд хоногийн дараа Өлзийт сумын ой болоход түрүүлж, Баянбулаг сумын 90 жилийн ойд бас зурхай дээр дайруулж аман хүзүүдсэн. Өөр жижиг наадмуудаар бол олон түрүүлсээн. Тэр жил хонгор онцгой хурдан байсан.
-Гурван айрагны нэгийг хонгор морь авчирч. Нөгөө хоёрыг нь ямар насны ямар удам угшилтай хүлгүүд авчирсан бэ?
-Баттулга ах Баянхонгорт ирж наадахдаа хонгор халзан азарга өгсөн гэсэн шүү дээ. Түүнд Ууганаа дүүгээсээ авсан бор гүүгээ хураалгахад тас хар эр унага гарсан. Түүнийгээ дааганд нь уяж АХ-ын 92 жилийн ой аймгийн наадамд мордуулахад зургаад давхисан. Гэхдээ миний уясан хуурай дүү Алтанхуягийн маань Ембүү даага аймгийн наадамд гуравласан. Мөн миний найз цагдаагийн хошууч Батбилэгийн маань шүдлэн үрээ дөрвөөр давхисан.
-Өлзийт сумын ойд үрээнүүд чинь хэрхэн давхисан бэ?
-Бор даага түрүүлж, хэд хэдэн айраг авсан.Тэндээсээ Эрдэнэцогтод болсон төвийн бүсийн уралдаанд бор даага дахиад хол түрүүлсэн.
-2013 онд үнэхээр сайхан нааджээ. 2015 онд сумын шилдэг уяачаар шалгарсан байна. Тэр жил хэрхэн наадсан бэ?
-Хонгор морио өнжөөсөн.Бор үрээ маань Өлзийт сумынхаа наадамд гуравлаад, аймгийн наадамд бас зургаалсан. Аймгийн наадмаас өмнө хоёр, гурав уралдчихаар айрагдаж чадахгүй байх шиг. Тэгээд аймгийн хангайн бүсийн уралдаан Гурванбулаг суманд болоход очиж гурваар давхиад, хоёр хоногийн дараа Заг сумын 90 жилийн ойд түрүүлсэн.
-Түүгээр тэр жилийн наадмууд отголсон уу?
-Үгүй ээ. Ирсэн хойноо бас дээд гурван насны морьдын уралдаанд бор үрээгээ соёолонд тавиад түрүүлгэсэн. Тэгээд 8 сарын 2,3-нд билүү МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоотын цолны мялаалга, Баянхонгорын шигшмэл хурд уралдаан Бууцагаан суманд болоход бас их хол түрүүлсэн.
-2016 он гарсаар хэрхэн наадав?
-2016 он гарсаар хангайн бүсийн уралдаанд бор үрээ маань гурваар давхиад, хулгар хээр соёолон маань наймалж, их насны морь зургааллаа.
-Баянхонгорт аймагт гурван удаагийн ЗГ-ын тогтоолт наадам болсон. Бүгдэд нь оролцсон уу?
-Оролцсоон. 2009 онд дөрвөн адуу мордуулсан. Дундуур л ирсэн. 2014 онд миний хонгор морь хүүхдийн алдаанаас болоод 11-ээр ирсэн.
-Түрүү хүмүүсийн морь уядаг гэсэн. Нэг гал уяа юм уу?
-Албан ёсоор гал болоогүй ээ. Гэхдээ нийлж нэгдээд морио уядаг юм. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Мөнхбат, Баянбулаг сумын харьяат аймгийн Алдарт уяач Дагвабазар, аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэлийн ахлах хошууч П.Хүлэг, Галуут сумын харьяат Очирбатын Алтанхуяг нартай хамтран морио уядаг. Мөнхбат ахынхаа хул морийг АХ-ын 88,89 жилийн ойгоор хоёр жил дараалан түрүүлгэлээ. Мөн хуурай дүү Алтанхуягийнхаа даагыг аймагт гурваар давхиулж, Галуутын 90 жилийн ойд аман хүзүүдүүлсэн.
-Ингэхэд танай хүүхдүүд морь уядаг уу?
-Би гурван хүүхэдтэй. Том нь хотод багшилдаг. Дунд банди одоо 20 хүрч байна. Дараагийнх нь 17,18-тай. Хоёулаа л адуунд дуртай. Бага банди маань хашаандаа адуу тэжээж байна. Энэ жил би жүчээ барьсан. Хүүхдүүд маань яваандаа бие даагаад уях байхаа.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж буй танайханд амжилт хүсээд ярилцлагаа хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-АХ-ын 92 жилийн ой аймгийн баяр наадам л байна даа. Би 1999 оноос хойш аймгийн наадамд морь айрагдуулахыг мөрөөдөж явлаа. 14 жил гэдэг бас л урт хугацаа. 2001 онд аймагтаа анх зүүн талын адуу авчирч, жил бүр аймгийнхаа наадамд оролцдог байсан гэхэд хожуу амжилт гаргасан шүү. Гэхдээ хурдан тууртын хийморьт сүсэглэж явдагаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээж явах болтугай.
-Тэр сайхан ерөөл бат орших болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна