Аймгийн Алдарт уяач Д.Аюурзана: 60 ГАРУЙ ТЭМЭЭ, 90 ОРЧИМ ЭМНЭГ АДУУ СУРГАЖ СПОРТЫН МАСТЕР ЦОЛ ХҮРТСЭН


Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Сангийн далай гуравдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дагвасүрэнгийн Аюурзана гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1945 онд Завхан аймгийн гол бригадын нутаг Бор үзүүр хэмээх газар төрсөн тэрээр Эмнэг сургалтын спортын мастер, АХ-ын 50, 60, 70 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-Та эмнэг сургалтын спортын мастер болж байжээ. Энэ цолны болзлыг хэдэн онд хангаж байв?
-Оныг нь сайн санахгүй байна. Тухайн үед 30 адуу сургаж, эмнэг сургалтын спортын мастер цолны болзол хангадаг байсан юм. Би энэ болзлыг гурав дахин нэмж биелүүлэхийн зэрэгцээ барагцаагаар 60 гаруй тэмээ сургаж байлаа. Манай ах адуу хариулдаг, морь уядаг байсан юм. Ахынхаа ажилд тусалж, морийг нь уядаг байлаа.
-Та нэгдэл нийгмийн үед адуу маллаж байсан юм уу?
-Ахынхаа ажилд тусалдаг байсан юм.
-Танай ахыг хэн гэдэг вэ?
-Гүндсамба. Манай ах нэгдлийн адуучин, би туслах адуучны үүрэг гүйцэтгэдэг болсон юм.
-Жилд дундажаар хэдэн эмнэг сургадаг байв?
-Дундажаар нэг жилд 25 тэмээ сургаж, хоёр ч удаа болзол хангаж байлаа.
-25 тэмээ сургавал шагналд нь нэг тэмээ өгдөг байлуу?
-Тиймээ, нэг тэмээний шагналтай. Би багадаа ер нь адуу малд хорхойтой хүүхэд байсан. Бригадын эмнэг догшныг сургаж, өвсний унаа гээд л барьж өгдөг байлаа. Хэдэн морины дунд унасаар байгаад толгойгоо илээд үзэхээр гар хүрэн улаан болчихсон байдаг байсан. Өөрөө ч хайхрахгүй, аав, ээждээ ч хэлэхгүй. Гэхдээ багын бэртэнги нас ахих тусам мэдрэгддэг юм. Тухайн үед бичиг үсэг мэдэхгүй, сургуульд соёлд суугаагүй, жаахан бүдүүлэгдүү л хүн байлаа шүү дээ.
-Ах тань нэгдлийн адуучин байсан гэсэн. Тэгэхээр нэгдлийн тэмээг сургадаг байсан гэсэн үг үү?
-Нэгдлийн тэмээ сургадаг байсан. Би 15, 16 эмнэг ингэ авч саалинд сургаж, сүү саалийг нь нэгдэлд нийлүүлдэг байлаа. Тэмээчнээс нэг удаа 19 тэмээг ижлээр нь авч байгаад сургадаг байсан. Гуравдугаар сарын эхээс аваад дөрөвдүгээр сар гэхэд сургаж дуусгаад буцааж өгдөг байлаа. Одоо ч бие муудаад, хүч ч суларлаа. Аливаа юмыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад мартчихдаг болсон байна.
-Хэдэн наснаасаа эхэлж эмнэг сургасан бэ?
-Арван хэдтэйгээс л сургаж эхэлсэн. Бас багадаа хүний, өөрийн хурдан морь унан уралдаж, нэлээд хэдэн удаа түрүүлж байлаа. Тэгээд ахыгаа дагаад морь уядаг болсон юм.
-Олон жил эмнэг сургасан уу?
-Нэгдлийн эмнэгүүдийг жил бүр сургадаг байсан. Саяхан болтол л эмнэг сургаж байлаа.
-Таны сургасан морь, тэмээнээс хамгийн их булгиж бусгасан нь ямар мал байв?
-Адуу их булгина. Тэмээ бол нүд нь эргэлдээд л, их ааштай туйлна шүү дээ. Гурван тэмээ л их туйлсан. Өглөө босоод л мордоход хангалаад л туйлж байсан. Тэмээ ч бас ноцтой туйлдаг амьтан шүү.
-Тэмээ, адуу хоёрын алинаас нь унах илүү аюултай вэ?
-Тэмээ өндөр учраас илүү аюултай. Туйлж байгаа тэмээ ер нь хэр баргийн хүнийг тогтоодоггүй юм. Харин сойгоод мордвол тэмээ туйлж чаддаггүй. Манай нэг ботгон тэмээг сургахад бэрх байсан. Нэгдэлд өгчихсөний дараа “сургаарай” л гэсэн. Би ч “за” л гэсэн. Тэгээд ёстой л бөхөн дээр нь гараад, бөөрөн дээр нь гараад л, хөл холбоотой бол бас аргатай байхгүй юу. Бөхнөөс нь бас барьж болдоггүй. Тэгээд л толгой дээгүүр нь ойччихсон.
-Тэгээд юунаас нь барих юм?
-Хөлөө холбоно, нуруун дундуур нь олом татаад, түүнээсээ барина. Бөхнөөс нь баривал шивэрдэг юм.
-Та залуудаа барилдаж байв уу?
-Бага залуудаа сумандаа ганц, хоёр гарч байсан. Түүнээс өөрөөр барилдаж ноцолдож сүйд болоогүй.
-Өвөг дээдсийн тань дунд морь уядаг хүн байсан уу?
-Аав уяж байсан. Хүрэн халзан морь нь их сайн давхидаг байлаа. Ер нь аавын уясан болгон л 20-ийн дотор, заримдаа айраг, түрүү авдаг байсан. Нэг их холын наадамд явж байгаагүй, ойр зуураа л нааддаг байлаа. Манай ах бас моринд хорхойтой, хурдан морь уяна. Би багадаа Бадарч гэдэг хүний улаан морийг унаж, нэлээд хэдэн наадмаас түрүү авсан. Өөрийнхөө нэг морийг бас унасан. Бага байсан л даа. Уулын энгэр дээрээс тавьсан юм, би ч шанхнаас нь зуурчихсан яваад лбайсан. Яваад л байсан, юман дээгүүр дэгдээд байх шиг болсон. Арай уначихалгүй, нэлээн яваад түрүүлээд эргээд харсан чинь арын морь нэлээн хол явна. Ташуураа хаячихсан болохоор гараараа ташиж байгаад ойччихсон. Сайн ташуур байсан, ташуураа хаядаг л буруудаж дээ гэж байсан. Өөрөө ч морь их уядаг байлаа. Тэгээд зээгээ цэргээс ирэхээр нь “нэг морь аваарай” гэсэн чинь хэд хоногийн дараа “Та морио гүү болгож болох уу” гэж байна. Би өөрийн унаган адуун дундаасаа нэг гүү өглөө. Тэр гүүнээс дориун жороо хурдан морь гарсан. Одоо Энхсайханы бага хүрэн цоллуулж байна. Цагаан өсгийтэй хүрэн морь бий.
-Та хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Би бараг 20 хүрээд л уяж эхэлсэн байх.
-Анх ямар морь уяж, хаанахын ямар наадамд уралдуулж байв?
-Мартчихжээ. Манай жижигхэн хүрэн халзан морь их сайн давхидаг байсан. Ахтайгаа нийлж уясан морьд ч түрүүлээд л байдаг байсан. Ахын хурдан хүрэн азарга сайн давхидаг байлаа. Миний морьдоос Баян-Уул хавьдаа айраг алдаж байгаагүй саарал морь байсан. Завхан гол бригадад нэг багийн наадмаар түрүүлж байсан юм. Бас нэг цоохор морь Баян-Уул, Завханы Дөрвөлжин зэрэгт айрагдаад л байсан. Ер нь саарал, хээр, бор гурван морь сайн давхиж байсан. Хожуухан ачтайгаа хамтарч морь уяад ачийгаа сум, аймгийн Алдарт уяач болгосон. Манай эгчийн хүүхэд л дээ.
-Адуугаа хаанаас голдуухан авдаг байв?
-Манай аав Завханы Дөрвөлжингөөс нэг хээр морь авсан. Дааанч буцаад гүйчихсэн. Тэгээд хээр морь нь тогтохгүй болохоор нь манай ах оронд нь тэр саарал морийг авч ирсэн юм. Тэр үед Гонгорын шарга гээд Сангийн далай багийн алдартай морь байлаа. Шарга, саарал хоёр цугтаа л ирдэг байлаа. Баян-Уулынхан андахгүй дээ.
-Баян-Уулд очиж нааддаг юм байна. Өөр хаанахын наадмуудад очиж байсан бэ?
-Завханы Дөрвөлжин, Цагаанчулуутад ахтайгаа хамт очиж, халтар, саарал морио айрагдуулаад ирж байлаа. Мөн Ховдын Чандмань, Дарвид ч очиж наадаж байсан.
-Сэтгэл огшоосон сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Он сар ярихаар л таг болчихдог хүн дээ, би. Ховдын Чандманьд Батзориг Зааны наадам, Ховдын бас нэг ойн наадамтай хамт болоход хоёр өдрийн турш сайхан наадсан юм. Би ачтайгаа хамт очоод, цагаан хөлтэй хүрэн, соёолон саарал үрээ хоёроо авч очсон. Миний саарал үрээ хоёуланд нь түрүүлж, бүдүүн морь маань айрагдаж байлаа. Ховдын Дарви сумын наадамд хүрэн морь айрагдаж, Завхан голын наадамд түрүүлж байсан. Аймгийн наадамд морь айрагдуулж, Бугатын ойд үрээ түрүүлгэж байлаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр өргөмөл хүүхэдтэй.
-Хүү тань морь уях уу?
-Уяна аа. Сумын Алдарт уяач цолтой. Охин одоо хотод амьдарч байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна