Сумын Алдарт уяач Г.Батзориг: ААВЫНХАА АЛДАРТ ХУВ АЛАГ МОРИНД ХӨШӨӨ БОСГОСОН


Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, Рашаант багийн харьяат, сумын Алдарт уяач Гомбодоржийн Батзоригтой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1986 онд төрсөн.
-Цогтын баяр наадамд хамгийн олон түрүүлсэн хув алаг морь танай аав Гомбодоржийнх. Та аавынхаа талаар ярьж өгнө үү?
-Миний аав Д.Гомбодорж Цогт сумын уугуул. Цэргээс ирээд морь уяж эхэлсэн. Тэр үед нэгдлийн адуу хариулж байсан гэдэг. 1963 онд өөрийн унаган адуу болох хув алаг морийг анх уяж сумын наадамд түрүүлүүлж байсан. Хув алаг дааганаасаа хойш соёолон хүртлээ түрүүлсэн. Нийт 12 түрүү, есөн айрагтай. Үүнээс гадна бага наадамд олон айрагдсан. Хамгийн сүүлд буюу 27 настайдаа кино зураг авалтанд зориулсан уралдаанд дөрвөөр давхиж байсан. Залуу морьдтой эн тэнцүү уралдсан гэсэн.
-Кино зураг авалтанд зориулаад морины уралдаан зохион байгуулахад тэгж давхисан гэж үү?
-Тийм. 27 нас хүртлээ уралдаад 29 насандаа чононд идүүлчихсэн гэдэг.
-Яагаад хув алаг гэж дууддаг байсан юм бол?
-Хавар гурван сард цасан шуурганаар төрөөд хөлдчихсөн байхад нь аав олж гэртээ авчраад “Үхвэл үхэг. Босвол тэр биз” гээд орхичихсон чинь өглөө нь босоод ирсэн гэсэн. Тэгээд бөөнийсөн үстэй даага сумын наадамд түрүүлсэн. Тэгээд нэгдлийн 20, 30, 40 жилийн ойд айрагдсан юм. Би хүүхэд байсан болохоор тэр мориныхоо царайг л санахаас биш ид уралдаж байх үеийг нь санахгүй шүү дээ. Ер нь их хурдан морь байсан. Алдарт Шамгай гуайн хээр аймгийн наадамд түрүүлчихээд дараа нь манай нэгдлийн 30 жилийн ойд ирсэн юмуу даа. Тэр үеэр Шамгай гуай “Миний хээр морь энэ хув алаг морийг гүйцэхгүй юм байна” гэж хэлж байсан гэдэг. Тэгээд хээр морь нь яг л аман хүзүүдсэн байгаа юм. Тэгэхээр их гоц хурдан морь байсан. Аав “Би энэ морийг аймагт эсвэл улсад уралдуулсан бол гайгүй сайн давхих байж” гэж ярьдаг байсан.
-Чухам яагаад явдаггүй байсан юм?
-Унаа тэрэггүй болохоор адуугаа хөтлөөд явах боломж байсангүй.
-Үргэлж л суманд уралдуулаад байсан юм уу?
-Тэгсэн. Сумаас нь гаргаж уралдуулаагүй. Тэр үед аав нэгдлийн 100 гаруй адуу хариулдаг байсан болохоор зав нь ч гардаггүй байсан байх.
-Хэлбэр хийц нь ямар адуу байсан бол?
-Даагатай андуурахаар их жижигхэн морь байсан. Уяа нь орохоороо өглөө эрт өөрөө давхиж ирээд уяан дээрээ зогсчихдог байсан гэж хүмүүс ярьдаг. Зун морь барихаар өөрөө шон дээрээ ирээд зогсчихдог, хөгширсөн хойноо шүү дээ. Сүүлд хөшөөг нь босгосон.
-Алаг мориноос өөр аавын тань нэрийг гаргасан ямар морьд байсан бэ. Тэр талаар ярьж өгөөч?
-Олон морь байсан. Сэрт халиун, нэг цагаан бор морь байсан. Бүгд л суманд айрагддаг морьд байгаа юм. Гэхдээ хув алагийнхаа араас нь орж ирдэг байсан шүү дээ. Аав минь их насны мориор л их наадсан даа.
-Жороо, хатир мориор наадаж байсан уу?
-Ер нь хатирч, жороо морь нэг их тойруулдаггүй байсан. Хурдан морио л уядаг байлаа.
-Зургаан насны морь уях юм уу?
-Тийм. Зургаан насны морь уядаг байсан.
-Нэгдлийн адуунаас сонгоод уях уу?
-Өөрийнхөө адуунаас л уядаг байсан.
-Та аавыгаа ямархан хэмжээний уяач байсан гэж боддог вэ?
-Ер нь гайгүй уяач байсан. Сум, орон нутгийнхан аавыг тойроод л шавчихна. “Энэ морийг ингэх хэрэгтэй. Тэрийг ингэж хөлсөл” гэх мэтээр заагаад өгчихдөг байсан даа.
-Адуучин хүн маш олон эрдэм чадалтай байх ёстой. Морь унаж эдлэх, сургаж дадуулах, шинжиж таних, эмнэж домнох гээд л. Энэ тал дээр ямар эрдэмтэй хүн байсан бол?
-Морийг хатгаад эдгээчихдэг байснаас гадна эмнэгийг сайн сургадаг байсан. Бага насны адууг бол чихдэж мушгиад дарчихад хөдөлгөдөггүй л байлаа. Бүдүүн морь ч ялгаагүй. Сүүлдээ мориныхоо хондлойг илээд номхруулчихдаг. Морьд нь ч өшиглөдөггүй. Ааштай эмнэг адуу ч өөдөөс нь тачигнаад байдаггүй. Зүгээр л дотор нь алхаж байдаг байсан юм.
-Эмнэг сургалтаар ямар нэгэн шагнал урамшуулал авч байсан уу?
-Нэг их шагнал урамшуулал авч байгаагүй ээ. Аймгийн Алдарт уяач цолтой байсан. Саяхан 2012 онд бурхан болсон доо.
-Хув халиун алаг морь 21 айраг, түрүүтэй. Бусад мориныхтойгоо нийлээд сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй байсан бэ?
-60 гаруй айраг, түрүүтэй.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. хоёр хүү, хоёр охинтой. Би хамгийн бага хүү нь.
-Танаас бусад нь морь уядаг уу?
-Би л морь уяж байна.
-Та том биетэй хүүхэд байсан болохоор морь унаагүй байх аа. Тийм үү?
-Би огт морь унаагүй. Надаар морь унуулж байгаагүй. Ганцхан удаа морь унаж сумын наадамд 12 дээр давхиулж байсан. Тэгээд зургадугаар ангиасаа аавыгаа дагаж морь уяж эхэлсэн.
-Таны нэртэй морьд хэдий үеэс уралдаж эхэлсэн байдаг юм?
-Анх 2010 онд өөрийнхөө нэртэй морийг суманд айрагдуулсан. Тэгээд их насны морь гуравт, азарга аман хүзүүдэж байсан амжилттай. Миний морьд 2011-2014 оны хооронд айрагдсан. Буурал азарга маань суманд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Бас нэг хонгор морь бага насандаа гурав айрагдсан. Хамгийн сүүлд би аавын унаган хар морийг уясан. Хар морь шүдлэндээ гуравлаж, хязаалан, соёолондоо дөрөвлөсөн. Бүдүүрээд хоёр жил айрагдсан.
-Адууныхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр ямар ажил хийсэн бэ?
-Би адуугаа чанаржуулсан. Зүүн зүгээс хэдэн азарга авсан. Төв аймгийн Лүн сумаас Улсын Алдарт уяач Жамъяндоржийн буурал духтын төлнөөс гарсан азаргыг авсан.
-Яг өөрийнх нь төл юм уу?
-Тийм. Тэр азарга манай суманд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн амжилттай. Лүн сумаас бас нэг хонгор морь авчирсан. Тэр гайгүй давхисан. Мөн тэндээс авчирсан даага маань жижиг наадамд гурав айрагдсан. Ер нь соёолон хүртлээ гайгүй давхисан. Энэ жил хавчиг морь.
-Батзориг уяачийн нэрийг гаргасан ямар морьд байгаа вэ?
-Хар морь, буурал азарга хоёрыг л ярина.
-Хар морь чинь хэдий үеэс уягдсан билээ?
-Хар морь 2002 оноос хойш уралдсан. 2002 онд шүдлэн үрээндээ гуравт, хязаалан, соёолондоо дөрөвт давхиж байлаа. Тэгээд нийлсэн жилээ суманд гурав, дөрөвт давхисан. Одоо уягддаггүй.
-Лүнгээс авчирсан буурал азарга тань илүү сайн давхиж байна уу?
-Тийм. Илүү сайн хурдалж байгаа. Сумын 90 жилийн ойд түрүүлсэн. Мөн сумынхаа наадамд хоёр удаа аман хүзүүдсэн. Халиун сумын хаврын бүсийн наадамд 21 дээр ирсэн. Энэ жил манай аймагт болсон даншиг наадамд дөч гаргаад ирсэн.
-Адуучин аавын хүү болохоор морь унаж эдлэх тал дээр гарамгай байлгүй дээ. Тийм үү?
-Унаж, эдлэх тал дээр гарамгай.
-Адууны тэмцээн уралдаанд орж байв уу?
-Манай аймагт нэг удаа “Адуучин” тэмцээн болсон. Гэтэл манай сумын адуучдад урилга өгөөгүй юмуу яасан юм бүү мэд манай сумаас нэг ч хүн очиж оролцоогүй. Бусад бүх сумаас оролцсон байна лээ.
-Суманд ийм тэмцээн болдоггүй юм уу?
-Би санаачилж талийгаачийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Сүүлийн гурван жил зохион байгуулсан. Анх 13 хүн орж байсан. Харин сүүлийн хоёр жил 30 орчим хүн оролцлоо. Өөр сумаас ч хүмүүс ирж оролцдог. Манай сумынхан арай илүүрхэж амжилт гаргадаг.
-Хөдөө орон нутагт залуус морио хэр сайн эдэлж байна. Та бол харьцангуй залуу уяач хүн. Энэ талаар ажигласан л байх.
- Морио эдэлж, унах нь ховор болсон байна. Сүүлийн үед надаас доош насны залуус морь уяхгүй байна. Ганц, хоёр л хүнийг эс тооцвол. Тэгэхэд манай доод баг Баянтооройд залуу уяачид нь дийлэнх болсон байна лээ.
-Тэр юутай холбоотой байна?
-Мотоцикльтой л холбоотой байх даа. Сүүлийн үед мал хардаг хүн ч ховордож. Голын захын айлаас адуу асуувал үзээгүй ээ л гэж хэлэх юм.
-Хөдөө орон нутагт залуу хүн морь мал уяхад хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд юу байна вэ?
-Хүндрэлтэй асуудлууд байна. Энд хадлангийн газар, өвс байхгүй. Заримдаа өвсөө Бигэрээс авна. Дийлэнхдээ зүүн зүгээс өвс авдаг. Ингэж холоос зөөх нь их хүндрэлтэй.
-Танай аав адуугаа хүнд өгч л явсан байх. Тэр адуунаас нь сайн давхиж байгаа ямар морь байна?
-Хулгар хээр азарганаас нь гарсан унага 1990 хэдэн оны үед Чандмань суманд болсон Морин эрдэнийн даншигт дөрвөөр давхиж байсан гэсэн.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Таны морь уях их ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.57.95.88
Gombo ahiinda morio avch ochood airag turuu hurtej l yvsandaa
Reply66.181.161.75
Сайхан ярилцлага болжээ... Аймгийн алдарт болохыг хүсэх ерөөж амжилт хүсье.
Reply