Сумын Алдарт уяач Д.Аварзэд: Манай удмынхан нутгийн адууны удам угсааг сайжруулахад анхаарсаар ирсэн


Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Сайн-Уст тавдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Дарийн Аварзэдтэй ярилцсанаа хүргэж байна.1970 онд төрсөн тэрээр "Хөх унага" МСУХ-г үүсгэн байгуулагч бөгөөд Хөдөлмөрийн хүндэт медаль, Нутгийн удирдлагын Соёмбо тэмдэг, ММСУХ-ны20 жилийн ойн медаль, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан, АХ-ын 90 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-“Хөх унага” МСУХ-г үүсгэн байгуулагчийн хувьд холбоо байгуулагдсан үүх түүхйг бидэнд ярьж өгөөч?
-Хөхморьт сумын “Хөх унага” уяачдын холбоо 2007 онд байгуулагдсан юм. Тухайн үед аймаг, бүс болон улсын чанартай уралдаанууд их болж, уяачид хүсэл сонирхлоороо нэгдэн морьдоо уралдуулах, нэгдсэн зохион байгуулалтаар зүүн аймгуудаас морьд авч ирэх, орон нутагтаа нэр алдраа гаргах зорилгоор уяачид идэвхи санаачилга гаргаж, 2007 оны гуравдугаар сард Уяачдын анхдугаар хурал болсон юм. 80 гаруй уяач оролцсон тэр хурлаар би энэ холбооны тэргүүнээр сонгогдсон. Тухайн үед тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гэсэн бүтэц, зохион байгуулалттай байсан. Дэд тэргүүнээр Лувсан, нарийн бичгийн даргаар Ган-Эрдэнийг сонгосон юм. Мөн бага бүрээс хоёр, хоёр хүнийг тэргүүлэгчээр сонгосон. Морин спортод амжилт гаргаж, сум орон нутгийнхаа нэрийг гаргаж яваа, нэр төртэй хүмүүсийг сонгож байлаа.
-“Хөх унага” гэдэг нэрийг хэн өгсөн юм?
-Холбоондоо нэр өгөх шаардлага гараад хүмүүсээсээ санал авсан. Тэгээд уяачдын холбооны хурал дээр санал хураахад “Хөх унага” гэдэг энэ нэр хамгийн олон санал авсан юм. Манай аймгийн Иргэдийн хурлын дарга Ганзоригийн санал болгосон нэр л дээ. Тухайн үед “Мон суль” ХХК”-ийн захирлаар ажиллаж байсан хүн.
-“Хөх унага” МСУХ өнгөрсөн хугацаанд ямар, ямар ажил хийж хэрэгжүүлэв?
-Төрийн бус байгууллага гэдэг утгаараа уяачдынхаа идэвхи санаачилганд тулгуурлаж аливаа ажлыг зохион байгуулдаг. 2007 оныхоо зун нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Говь-Алтай аймгийн хойд бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулсан. Мөн аймаг, бүс, даншиг болон улсын чанартай бусад наадамд уяачдаа нэгдсэн зохион байгуулалттай оролцуулж байна. Тэгш ой, тэмдэглэлт баяр, уяачдын ургийн баяр зэрэг ажиллагаануудын үеэр хурдан морины уралдаануудад зохион байгуулагчаар оролцож байна.
-Таныг тэргүүнээр ажиллаж байх үед холбооны зүгээс санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулаач?
-Өмнө нь манай суманд өвлийн уралдаан бараг болдоггүй байсан юм. Тиймээс бид хаврын уралдааныг санаачлан зохион байгуулдаг болсон. Холбооныхоо хурлыг жилдээ 1-3 удаа хийж хэвшүүлж байгаа. Мн морьдынхоо амжилтыг бүртгэж, уяачдынхаа амжилтыг алдаршуулах ажил хийлээ. Манай сум одоо аймгийн 27 Алдарт уяачтай болоод байнаа. Мөн амжилтаар нь жилд 3-4 хүнд сумын Алдарт уяач цол олгож байна. Өмнө нь, болзол хангасан боловч цолоо хараахан авч чадаагүй байсан хүмүүст цолыг нь нөхөн олгосон.
-Та хэдэн онд ажлаа өгсөн билээ?
-Би 2012 оны өвөл сумын Засаг дарга Батмагнайд ажлаа хүлээлгэж өгсөн. Бид уржинан жил хуралдаад Энхсайханыг тэргүүнээрээ сонгосон. Батмагнай маань одоо аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байна.
-Одоо та уяачдын холбоондоо ямар ажил алба хашиж байна?
-Тэргүүлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Өмнө нь төрийн албанд ажиллаж байсанаас гадна моринд дур сонирхолтой гэдэг утгаар энэ ажлыг надад хүлээлгэж өгсөн юм.
-Төрийн албанд ямар алба хашиж байсан бэ?
-Би 1996 оноос 2013 он хүртэл сумын Тамгын газрын даргаар ажиллаад, 2013 оноос 2015 он хүртэл сумын Нийгмийн ажилтан хийж байлаа. 2015 оноос хойш иргэний улсын бүртгэгч хийж байна.
-Морины ажил бол сайн дурын үндсэн дээр хийгддэг ажил. Тэгэхээр чухам юу таныг моринд хорхойсоход нөлөөлөв?
-Миний хөгшин эцэг Жадамба хурдтай сайн адуунуудаараа нутаг усандаа нэртэй хүн байсан юм. Нэгдлийн адуу маллаж байсан ч морь уяж байгаагүй. Түүний аав баян Санжаажав гэдэг хүн байсан юм гэнэ лээ. Тэр хүн адуу малаа өсгөж, нутгийн адууг чанаржуулах талаар нэлээд анхаарч байсан гэдэг. Сүүл үеэс манай авга, нагац нар бүгд моринд хорхойтой. Манай нагац ах БНМАУ-ын Хошой аварга адуучин Базарын Гомбо гэж байлаа. Хүргэн ах Амар гэж байлаа. Би бага наснаасаа тэднийг дагаж явсаар адуунд сонирхолтой болсон. Сархайрханы Даншиг наадмаас хойш энд тэндхийн наадмуудыг өөрөө морь уяагүй очиж сонирхож үздэг болсон.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Бие томтой хүүхэд байсан болохоор ганц, хоёр жил унаад л хурдан мориноос хасагдсан.
-Жамбал гэдэг хүний адуун сүргийг хэн өвлөж авсан юм бэ?
-Улсын хошой аварга адуучин Гомбо маань өвлөж аваад, хурдан удмын сайн чанарын Увсын Хан Хөхий голдуу адуугаар адуун сүргээ сайжруулсан гэдэг юм.
-Гомбо ахын тань сайжруулсан адуунууд ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Миний улаан морь бол тэр хүний адууны угшилтай адуу байгаа юм. Бор азаргыг нь анх Хан Хөхий чиглэлээс Завхан аймгийн Дөрвөлжин сумаас манай ах Дашзэвэг авчирч, надад бэлэглэсэн юм. Би энэ хоёр адуугаараа зэргэлдээ сумдын баяр наадмаас нэлээд хэдэн айраг, түрүү авсан. Энэ хоёр маань тус бүр дөрөв, таван айраг, түрүүтэй.
-Танай удмынханаас Жадамба, Гомбо нарыг залгаад ямар хүмүүс морь уяж, хурдлуулж байв?
-Миний төрсөн ах Дашзэвэг болон манай бөл Өнөржаргал, Дашпунцаг нар морь уяж байсан. Дашпунцаг маань Ховд аймгийн Чандмань сум болон Говь-Алтай аймгийн 60 жилийн ойн баяр наадамд хурдан хүрэн морио уяж хурдлуулж байлаа.
-Та хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Би багадаа хүргэн ах Даваагийнхаа хул, бор хоёр морийг унадаг байлаа. Гэхдээ айраг, түрүү авч байсангүй. Өөрөө нэлээд хожуухан буюу 1995 оноос хойш морь сонирхож эхэлсэн.
-Анх хаанахын угшилтай ямар морь уяж, хэрхэн хурдлуулж байв?
-1995 онд Ховд аймгийн Чандмань сумын 70 жилийн ойн наадмаас анхны айргаа авч байлаа. Ахын минь бэлэглэсэн бор азарга аман хүзүүдсэн юм. Бор азарга маань хойтон жил нь сумын баяр наадамд гурваар давхисан. Мөн 1998 онд бор азарга, бор морь хоёр маань сумын баяр наадамд хоёулаа аман хүзүүдсэн. Тэгээд Ховд аймгийн Дарви суманд хоёр гавьяатын баярт очиж, бор азаргаа долоогоор хурдлуулж байлаа. Дараа нь бор азарганы төл хээр үрээ Ховд аймгийн Чандманьд аман хүзүүдэж, сумын баяр наадамд дөрвөөр давхисан. Түүний дараа төрсөн ах Дашзэвэгээсээ бор морь авч Ховд аймгийн Чандмань сумын баяр наадамд гурваар давхиулсан. Зөвхөн аймгийн Дөрвөлжин сумын угшилтай бор морь байсан. 2006 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд амьдардаг, алдарт уяач Сүрэнхор гуайн ах Намсрайжавын адууны угшилаас авч ирсэн. Хэрлэнбаян–Улааны талаас мөн саарал үрээ авч ирсэн. Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Даваа-Очирын Лхагвасүрэн гэдэг хүнээс саарал азарга авч, уяж байлаа. Саарал азарга маань арав дотор л ирдэг байсан юм. Тэгээд 2014 онд сумын ой болоход Улаанбаатар хотын Өлзийт хорооллоос аймгийн Алдарт уяач Аривжих гэдэг залуугаас хүрэн даага авчирч уясан. Бас манай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Амарзаяагаас хээр даага хоёр авч уяад тэр жилийнхээ сумын баяр наадамд гурваар давхиулж байлаа. Хүрэн халзан шүдлэн нь аман хүзүүдсэн.2016 онд Хэнтий аймгийн Баян-Адаргын Цагаанцоож гэдэг хүнээс хондон азарга аваад азарга тавьсан юм. Ноднин төл нь сумын баяр наадамд гурав, Ховд аймгийн баяр наадамд таваар давхилаа. Энэ хавар шүдлэн хүрэн үрээгээ Говь-Алтай аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдүүлсэн. Түүний төл болох хондон даага арай хойгуур давхисан.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Ах нь энэ цолыг 2002 онд хүртсэн. Одоо би аймгийн нэг айраг, бүсийн нэг айраг, сумын баяр наадмын 20-иод айрагтай. Таван аман хүзүүтэй. Наадмын түрүү бол авч байгаагүй.
-Уяач болсныхоо бах тавыг ханатал сайхан наадсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Би ноднин Ховд аймгийн 95 жилийн ойн баяр наадамд өөрийн даагаа уяж уралдуулан, айраг хүртсэн. Дараа нь Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн нэрэмжит наадамд даага сойж, 30-н хэдээр давхиуллаа. Ийнхүү унаган хүлэг маань хурдалж эхэлсэнд сэтгэлийнхээ гүнээс баярлан омогшиж сууна.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна