Уяач Д.Алтан-Очир: Нутгийнхаа адууг сайжруулахад хувь нэмрээ оруулж яваа л гэж боддог


Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Алтан-Очиртой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1978 онд төрсөн бөгөөд шатрын спортын II зэрэгтэй, мөн сумынхаа МСУХ-ны тэргүүлэгч юм.
-Таны удамд хусуур сойз зүүсэн уяачид байв уу?
-Миний буурал аав сум нэгдлийн дарга байсан Бавгар Цэвэл гэж байлаа. Жороо мориороо сумандаа гайхагдсан, морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн дээ. Нэг жил таван жороо унага гарч, жил дараалан сумандаа түрүүлсэн. Тухайн үедээ Цэдэнбалжирын унаган адуунууд гэж яригдаж байсан гэдэг юм. Тэр таван унаганы нэг өвөөгийн алдартай хүрэн морь нь их техниктэй, шалмаг адуу байсан. Чөдөрлөж байгаад авахад л гайхамшгийг үзүүлдэг гэлцдэг. Буурал ээж ярихдаа өнчин унага байгаад чонын сэмж хөхүүлж өсгөсөн гэсэн.
-Яагаад чононы сэмж хөхүүлсэн юм бол?
-Мэдэхгүй ээ. Тэгээд тийм агсан сүрхий морь болсон юм байлгүй. Тухайн үед бага байсан болохоор учрыг асуухаа ч мэдсэнгүй.
-Хаа хаана уралдаж ямар амжилт гаргаж байсан гэдэг вэ?
-Ид залууд нь алдаад радиогоор зарлуулсан байгаа юм. Тэр үед ингэж зарлуулахын тулд хөөрхөн ажил болно ш дээ. Даанч олоогүй.
-Гүү, азарганы аль нь жороотой байсан юм бэ?
-Азарга нь жороо байсан. Хаанаас ч гэлээ дээ нэг муу хээр үрээг авч, азарга тавьсан гэдэг. Тухайн үед улс амьтан “хамгийн мууг нь авлаа даа та” гэхэд нь “үгүй ээ болноо” л гэж. Морь таньдаг л даа, манай буурал. Одоо ч морийг нь унадаг байсан хүүхдүүд цагаан сахалтай өвгөд болж дээ. Тэд надад ярьдаг юм. Их сайн хүн байсан. Олон айраг, түрүү авсан. Өртөөний хондон гэж морийг нь олон жил түрүүлгэсэн дээ гээд л. Энэ хондон нь өртөө адууны л нэг байсан шиг байна лээ.
-Танай өвөөгийнх хаагуур нутагладаг байв?
-Энэ Хар дов, Дулаан Богд, Жаран Богдын энгээр л нутагладаг байсан.
-Хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Буурал аав гурван охинтой. Би том охиных нь хүү.
-Таны аав ч морь уяж байв уу?
-Манай аав худалдаа бэлтгэл ангид ерөнхий нягтлан хийж байсан. Цаг зав муу байсан өөрөө уяж байгаагүй ээ. Хүн хөлсөлж уяулаад 1990 онд зүүн талаас авчирсан буурал морио түрүүлгэж байсан. Найзыгаа тууварт явахад нь туувраа хүргэчихээд зүүн талаас ганц сайхан адуу аваад ирээрэй гэж захисан юм байна лээ. Тэгээд хөгшин морь ирсэн жилээ түрүүлгэсэн ч будилаантчихсан. Харин хойтон жил нь тасархай түрүүлсэн байдаг юм. Дараа нь уяач нь аав дээр авчраад, бид уяа сойлгыг нь олохгүй тэвдсэн л дээ. Гэхдээ жижиг наадмуудад зөндөө оруулсан.
-Тэр холоос захиж байхад төмсөгтэй үрээ авчирдаггүй юм уу?
-Морь л гэж байсан даа. Ийнхүү моринд дуртай аавынхаа удмыг залгаж, нэрийг нь дуудуулчихсан гэсэн хүслээр уяад л, уралдуулаад л явна. Ямар ч байсан аймаг, төв, говийн бүсэд тус тус орсон адуутай. Адууны удам угшлыг ч сайжруулахаар ноднингоос Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос адуу зөөгөөд байна.
-Аль сумаас ямар угшлын адуу авчрав?
-Үржлийн голдуу бөөсөгтэй үрээ, гүү авчраад байна. Сүхбаатарын Сүхбаатар сумаас Холбооны хээр азарганы угшлаас, Сүхбаатарын Асгатын Паламын Мөнхжаргал гуайн адуунаас авлаа. Мөн Дорнодоос улсын заан Батзоригийн адуунаас авсан. Зөвхөн өөртөө гэлтгүй нутагтаа бас угшил тарааж, тэр нь энд тэнд орлоо гэж дуулдахад нь бахархаж суух юм.
Би чинь жилд нэг явдаг. Тэгэхдээ 15,16 адуу ачаад ирнэ. Энэ маягаар сүүлийн гурван жил явлаа. Нийт 40,50-аад адуу ирсэнээс Жинст, Баянговь, Баянлиг рүү зарагдсан байна. Ямар ч байсан нутгийнхаа адууг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа л гэж боддог.
-Авчирсан адуунууд энд ирээд яаж давхиж байна вэ?
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аймагт айрагдаж, Загийн нэг хүнд зарсан хээр даага ноднин орлоо. Батзориг заанаас авсан миний хонгор даага, алаг үрээ байна. Энэ мэт амжилт гаргаж болохоор л юм. Даанч бид аймаг, бүсдээ л нааддаг. Тэрнээс адууны угшил, уяач нэгдчихэд болдог л юм байна лээ.
-Уяачийнхаа хувьд одоогоор ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би 1988,89 онд буурал морийг авсан үеэс адуунд хорхойсох болсон. Тэгээд 1996 онд сургуулиа төгсөөд л морь уяж эхэлсэн. Ямар ч байсан 2001 оны зуд болтол сумандаа айраг, түрүүтэй л нааддаг байлаа. Энд Ширмэн ахаас авч байсан Улаан азаргаа олон айрагдуулсан. Төлүүд нь ч сайн давхисан. Харамсалтай нь зудны жил манайхан адуугаа их алдсан. Би ч ялгаагүй алдаад 2007 онд нутгийн нэг азарга авч, гүү цуглуулж эхэлсэн ч төдөлгүй хулгайд алдчихсан. Тэгээд зүүн талаас адуу цуглуулж, одоо ямар ч байсан 50-аад адуутай болоод байна. Миний түрүүчийн адуунаас хоцорсон жороо зээрд үрээгээрээ азарга тавьчихсан. Нөгөө нь аймаг, бүсэд орсон алаг азарганыхаа төлүүдээр наадаж байна.
-Эндээс таныг олон баярлуулсан ямар адуу байна вэ?
-Алаг азаргаа хэлнэ. Дараа нь Аварга зээрд маань байна. Дундговийн Дэлгэрхангайгаас авчирч байлаа. Тэгэхэд эзэн нь “давхина гэж хэлэхгүй ээ. Та яахав агтны үнэ өгөөд авахгүй юу. Олон адуун дотроос энийг аваад байхдаа яадаг байнаа” гэж байсан. Би өөрийнхөөрөө зүтгэсээр аваад айрагдуулж байлаа. Тэгсэн энэ жил Жинстийн Батжаргал гэж хуурай дүү хоргоогоод байхаар нь зараад явуулчилаа. Түүнд очоод говийн бүсэд долоо билүү, найм дээр давхилаа. Замдаа хүүхэд нь ойчоод цаашаа явахдаа машин мотоциклиор хөөгөөд, сүүлдээ том хүн унаж нэлээн ир нь дарагдаж очино лээ. Тэгээгүй бол таван морины хаана вэ гэмээр л давхиж харагдсан юм. Өөр нэг ахдаа өгсөн саарал үрээ ноднин Жинстэд соёолонд түрүүллээ. Ер нь энд тэндэхийн наадамд гурваас хойш ер нь давхиагүй байхаа. Хэнтийн Цэнхэрмандалын угшилтай энэ адууг дааганд нь найзаасаа авч байсан юм.
-Зүүн талын адууны ханш ямар байна вэ?
-Янз бүр. Мэдээж угшил хөөгөөд явбал үнэтэй хэлдэг. Гэхдээ олон удаа яваад ирэхээр найз нөхөд бололцоод яриа хөөрөө болноо. Ерөнхийдөө доод ханш 1,5-2 саяас эхэлж байна. Би ч бага голцуу адуу авчирдаг. Тэрнээс бүдүүн адуу энд ирээд хэцүү л дээ.
-Авчраад нэг хоёр жил өнжөөх үү, эсвэл уралдуулчихаж байна уу?
-Уралдуулж байгаа. Ноднин Батзориг заанаас найман даага, хоёр шүдлэн үрээ авчирсанаас хоёр даага нь тэр дороо зарагдсан. Өнөө хоёр дааганы нэг нь овооны наадамд уралдаад дөрөвлөсөн. Дараа нь АХ-аар аман хүзүүдэж, сэтгүүл дээр гарлаа гээд найз маань бөөн баяр ярина лээ. Харин нөгөөхийг нь хадам дүү авч, Нарийнтээлийн Худаг-Уртын бригадад тасархай түрүүлж ирээд жоохон мөрөө авчихсан байхаар нь тавьчихсан байна лээ. Үлдсэнийг нь сая зарж дууслаа. Энэ жилээс уралдах байхаа.
-Ингэхэд сумынхаа МСУХ-ны тэргүүлэгчээр хэдийнээс ажиллаж байгаа юм бэ?
-Ноднин шинэ зохион байгуулалтаар ажиллах болоход нь орсон юм. Би хоёрдугаар багийн уяачдаа хариуцан ажилладаг.
-Уяачид хэдэн төгрөгийн татвар төлж байна вэ?
-Жилдээ уяачид 30000, тэргүүлэгчид нь 60000 төгрөгийг төлдөг юм. Гэхдээ өгч байгаа нь цөөхөн. Холбоо маань төрийн бус байгууллага болохоор санхүүжилтээ татвараар л бүрдүүлдэг. Хэрвээ татвараа бүгд төлчихдөг бол адуу малаа сайжруулах, мал цөөтэй уяачдаа малжуулах, овъёос хивгээ хямдхан авчраад уяачдадаа тараах гээд хийх ажил их л байх юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна