УЯАЧ Ө.БИБИШ: ГОВИЙН БҮСИЙН УРАЛДААНААС ХОЁР ТҮРҮҮ ХҮРТЭХЭД БАХАРХАЛТАЙ САЙХАН БАЙСАН


Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Өнгөөгийн Бибиштэй ярилцсанаа хүргэж байна. 1969 оны зун Хориулт хэмээх газар төрсөн тэрээр 2007, 2015 оны сумын шилдэг бизнесмен ажээ.
-Уулзсан уяачдын маань ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд?
-Манай аав Өнгөө морь уяхын сацуу зөв сайхан унаж эдэлдэг хүн байсан. Аавын минь унаган морьд говийн хэдэн сумдадаа сайн давхидаг. Бүүвэйгийн зээрд морийг Даваадорж гэдэг хүн уяад суманд хоёр, гурав ч айрагдуулсан гэдэг. Мөн Баттулгын хээрийг манай том ах Ерэнбат уяад Баянлигийн 20 жилийн ойгоор аман хүзүүдүүлж байлаа. За бас Богд сумын хоёрдугаар багийн агент Баяраа гэж хүний шар хээр морь бол манай адуу. Энэ мэтчилэн манай аавын унаган морьд нэлээд сайн давхиж байсан шүү.
-Ямартаа ч хурдан морь унаж байсан бололтой?
-Уналгүй яахав. Миний хувьд долоон настайгаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унасан. Моринд томдоод 1990 он хүртэл хэсэг уясан. Тэгж байгаад хэсэг завсарлаж, 2010 оноос дахин морь уяж байна. 2013 онд найз Жаргалсүрэнгээс зээрд халзан шүдлэн авсан нь хязааландаа Жинст сумын баяр наадамд түрүүлсэн. Түүнээс хойш хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэн, энэ хавар Хайрхандулааны наадамд 10 гаргаж давхиад аймгийнхаа говийн бүсийн уралдаанд түрүүлсэн.
-Уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг адуу юмаа даа?
-Найман медалийнх нь гурав нь алт, гурав нь мөнгө, үлдсэн хоёр нь хүрэл. Халзан мориноос гадна Цэрэндаш найзаасаа авсан сартай халтар үрээ ноднин Баян-Овоод болсон уралдаанд дөрвөөр давхиад, энэ жил суманд болсон бооцоот уралдаан болон говийн бүсэд түрүүллээ. “Номгон хайрханы хурд”-д харин хадуураад хүүхэд нь амыг нь дийлэхгүй байсаар 12-т орчихсон. Сарт халтар маань болохоор хоёр алт, нэг хүрэлтэй.
-Хоёрхон жилийн дотор сайхан л наадаж ...
-Аав, ахын минь буян шүү дээ. Морь амжилттай давхихаар бүр урам ороод, илүү ихээр хичээдэг болдог юм байна. Халзан морь айрагдсаны дараа Цэрэндаш найзаасаа нэг азарга авсан. Одоо түүндээ хэдэн аятайхан гүү хураалгаад дөмөгхөн төл авчих юмсан л гэж зорьж байна. Сайн аавынхаа нэрийг гаргаж сайн адуугаар, тэр тусмаа унаган адуугаараа сайхан наадъя л даа.
-Эр хүний боддог л бодол. Сумынхаа МСУХ-нд ямар алба хашдаг юм бэ?
-“Их Богдын хурд” МСУХ-ныхоо тэргүүлэгч гишүүн. 2015 онд тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Сум орон нутагтаа морин спортыг хөгжүүлэхэд өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулахыг хичээдэг.
-Залуу уяачийн бахдалт наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе?
-2014 онд Жинст сумын наадамд халзан үрээгээ түрүүлгэсэн мөч хамгийн бахархалтай нь. Тэрүүхэн агшинд морины босоо цагаан хийморь гэдэг ямар сайхан юм бэ гэж бодоход нулимс бүрхээд л ирсэн.Түүний дараа энэ хавар аймгийнхаа говийн бүсийн уралдаанаас хоёр түрүү авсан нь мөн бахдалтай. Өөрийн чинь хэлснээр морь уяад удаагүй залуу уяач нэг дор хоёрын хоёр түрүү хүртэнэ гэдэг үгээр илэрхийлэшгүй сайхан байсан. Ганц би ч биш манай сумынхан маш сайхан наадаж, хоёр түрүү, таван айраг хүртсэн шүү дээ.
-Ийм сайхан бахдалт наадам олон байх болтугай. Амжилт хүсье.
-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд үнэхээр их баярлаж байна. Та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөгөөд энэ сайхан хурдан тууртын босоо цагаан хийморьт мөнхөд ивээгдэхийн ерөөл өргөе. Мөн Баянхонгорчуудыг маань морины босоо цагаан хийморь ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна