Сумын заан Ш.Батжаргал: БИ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ УДМЫГ ЗАЛГАН, МОРЬ УЯЖ БАЙГАА ЖИРИЙН Л НЭГ УЯАЧ


Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын заан Шагтивын Батжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1963 онд Шаварт хэмээх газар айлын 10 дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Миний аав нутгийнхаа нэрийг өргөсөн сайн уяач байсан гэлээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Миний аав Шагтав уяач өнөө цагт амьдарч байсан бол улсын Алдарт уяач болчих хүн. “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлчид Увс аймагт ирсэн гэхээр нь аавынхаа тухай ярья даа л гэж бодож байлаа. Миний аав хонгор, алаг хоёр хурдан морьтой. Энэ зурган дээр /үзүүлэв/ манай хамгийн том хоёр ах уначихсан байгаа юм. Ах нар маань одоо хоёулаа 60 гарцгаасан. Самбуу ах маань насаараа багийн дарга хийсэн хүн. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Чогсомжав ах маань одоо Дархан-Уул аймагт амьдарч байна.
-Энэ хонгор морь ямар удам, угшилтай адуу вэ?
-Миний ээж Халхын нутгаас ирсэн хүн. Ээжийн өмчинд хоёр гүү ирээд, түүнээс олон хурд төрсөн юм гэнэ лээ. Энэ хонгор морь нь уралдаанаас бусад үед их хашин зантай адуу. Барагтай бол явахгүй шүү. Ташуурдахаар шарвана. Тэгээд яг уралдах болохоороо их хурдалдаг. Сумынхаа наадамд олон түрүүлж, дархлагдсан адуу.
-Танай энд суманд 10 түрүүлсэн морийг дархалдаг гэж байсан. Тэгэхээр хонгор морь лав арав түрүүлжээ дээ.
-Тэгсэн байх. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Увс аймаг байгуулагдсаны 30 жилийн ойгоор нэг нь 12-т ирж байсан юм билээ. Энэ алаг нь ч ялгаагүй дархлагдсан морь. Аймгийн 30 жилийн ойд 21-д ирж байсан гэдэг юм. Алаг нь хурдан ч хонгортоо арай хүрдэггүй байсан гэдэг юм билээ.
-Увсын 30 жилийн ойгоор хэдэн морь уралдсан гэдэг вэ. Тэр талаар дуулж байв уу?
-300 морь уралдсан гэж ярьдаг байсан санагдана.
-Шагтив гуай хэдэн онд төрсөн хүн бэ?
-Манай аав 1923 онд төрсөн байх. Ямар ч байсан таван жил цэргийн алба хааж,1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Цэргээс халагдаад ирэхэд нь аав, ээж нь танихгүй харин нохой нь таниад оруулж байсан гэж ярьдаг байсан. Цэргээс ирснийхээ дараа аав маань ноос угаах үйлдвэрийн дарга, сумын сургуулийн нярваар ажиллаж байсан. Зун морь уях болохоороо даргадаа түлхүүрээ өгчихөөд яваад өгдөг байсан гэдэг юм. Тийм л моринд дуртай хүн байж. Ер нь насаараа адуунаас холдоогүй дээ. 1993 онд 70 настайдаа бурхны оронд одсон.
-Шагтив гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-Бид эцэг эхээс арван хоёулаа. Надаас бусад нь цөм суурин газар бараадсан. Би л энэ нутагтаа үлдэж, өвөг дээдсийнхээ голомтыг сахиж байна. Аав маань нас дээр гарсан хойноо намайг “хэдэн адуундаа эзэн болж, намайг байгаа дээр газар үз” гэдэг байсан юм. Тэгээд намайг явахгүй болохоор өөрөө дагуулж явж хүртэл үлгэрлэж байсан.
-Таныг адуутай ойр явах хүн гэж мэддэг байсан юм болов уу?
-Магадгүй л юм. Намайг 1981 онд цэргээс халагдаж ирэхэд 13-тай дүү маань моринд чирэгдээд эндчихсэн. Аав намайг моринд ойртуулахгүй, ямар сайндаа мотоцикль хүртэл авч өгч байхав.
-Ингэхэд та хэзээнээс бие даан морь уяж байгаа юм бэ?
-Аавыгаа бурхан болсноос хойш л морь уяж байна даа. Ний нуугүй хэлэхэд аавыгаа амьд сэрүүн байхад морь мал гэж тэгтлээ сонирхдоггүй байлаа. Хүн гэж эцэг эхээ байхад мөнх юм шиг дэрвэж явах юм байна шүү дээ. Аавыгаа бурхан болсноос хойш уяаг нь зэврүүлээд яахав гээд ганц нэг морь уяж байгаа. Гэхдээ их амжилт гаргаагүй ээ. Сумынхаа баяр наадамд ганц нэг морь айрагдуулсан өвөг дээдсийнхээ удмыг залгаж, морь уяж байгаа жирийн л нэг уяач.
-Цааш цаашдын уралдаануудадаа амжилттай наадаж, айраг түрүү олныг аваарай.
-Та бүхэнд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он





2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
211.36.144.203
Мундаг шүү.
Reply202.9.42.81
My hurgen ah shu de mundag
Reply