АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.СОДНОМДАРЖАА: БИ АДУУГ ДЭЭДЭЛДЭГ БОЛОХООР БҮХ АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН


Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Алтан соёмбо багийн харьяат, аймгийн Алдарт уяач Доржийн Содномдаржааг уншигчидтайгаа уулзуулж байна. Тэрээр 1958 оны хавар Шүүтийн цахир нуруу хэмээх газар төрсөн бөгөөд Эвлэлийн Төв хорооны хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ.
-Удам дамжин хурдан хүлгийн уяа сойлго тааруулж буй уяачдын нэг юм байна. Өвөг дээдсийнхээ талаар бидэнд ярьж өгөөч?
-Миний өвөг эцэг саарал Лхагва гэж хүн агуу уяач байсан. Тэр хүний уяаг би өвлөж авсан. Харин аавын минь хувьд морь сонирхож явсан ч гавьяа, шагнал автлаа гүнзгийрээгүй. Зүгээр л морь сонирхдог, уядаг хүн байсан.
-Таны хувьд хэзээнээс морь мал уяж эхлэв?
-Анх би 16 настайдаа хязаалан, соёолон хоёр уясан. Тэгээд хоёулаа л хойгуур ирж байсан юм.
Тэгээд 18 настайдаа цэрэгт явсан. Гурван жилийн цэргийн алба хааж ирээд морь уялгүй байж байгаад 23 настайгаасаа морь уясан. Дунд нь нэг жил завсарласан. Тэгээд өдийг хүртэл морь уялаа даа.
-23 настайгаасаа эхэлж морь уясан гэлээ. Анхны айраг, түрүүгээ хэзээ авч байв?
-1988 онд сумынхаа наадамд хээр морио түрүүлүүлж байсан. Тэр миний анхны түрүү юм.
-Түүнээс өмнө айраг авч байсан уу?
-Авалгүй яахав. Хээр мориноосоо өмнө цагаан өсгийтэй халтар морио хязааланд нь 1984 онд айрагдуулчихсан байсан. Соёмбо талаас “Хултын хурд” галын уяанаас 10 жил морь айрагдаж, түрүүлээгүй байж байгаад миний хээр морь түрүүлж байсан нь тэр юм. Түүнээс хойш бага насны нэг морь айрагдаж байгаад 1998 онд миний хар морь түрүүлж байсан.
-Тэр хар морь ямар удам угшилтай адуу вэ?
-Тэр миний нагацын удмын адуу байсан. Манай өөрийн унаган адуу гэсэн үг л дээ. Хулан, тахь удамтай л гэдэг. Удамтай л байсан юм байлгүй мэдэхгүй юм.
-1998 оноос хойш хар морь хэд түрүүлж, айрагдсан бэ?
-Хар морь Тонхил сумандаа дөрөв түрүүлсэн. Үүнээс завсаргүй гурав түрүүлсэн. Тухайлбал, 1998, 1999, 2000 онд түрүүлчихээд 2001 онд өнжөөд 2002 онд дахин нэг түрүүлсэн. Түүнээс хойш нэг айрагдчихаад ахиж хурдлаагүй ээ. Энэ хар морь маань намайг морины цолтой болгосон юм.
-Өөр ямар морьдоор наадаж байсан бэ?
-Ах нь өөр олон мориор наадаж байсан. Зураг хөрөг нь одоо байж л байна. Сайхан жороо хээр морь Тонхил сумандаа зургаа түрүүлчихсэн. Би цагийн сайханд олон морь уяж байсан. Сайн, муу аль алиныг нь л уясан. Гэхдээ миний удмын адуу соёмбо угшлын адуу байсан болохоор сайхан уралдаж явсан. 2010 онд соёмбо угшлын адуу дуусаад энд, тэндээс адуунуудаа цуглуулаад адуутай болж байлаа. Би бас зүүн тийшээ явж адуу мал авчирсан. Дорнод аймгийн Халхгол хүртэл явж адуу авсан. Адуутай болъё, цус сэлбэе гэж алсаараа бодсон нь тэр. Би одоо 58 настай. Энэ хугацаанд гурван жилд нь бог хариулсан байна. Бусдад нь адуутай л нөхөрлөж. Би адуу гэж малыг дээдэлдэг учраас бүх амьдралаа зориулсан.
-Нэгдлийн адуунаас уяж байсан уу?
-Нэгдлийн адуунаас нэг сайхан бор морь уяж байсан. Гэхдээ тэр морь нэг их шалиагүй ээ. Тухайн үед би ч сайн уяач байгаагүй, сонирхох төдий л байсан байх. Одоо морь танина гэж ярихгүй уядаг л хүн.
-Хэдий үеэс уяачийнхаа хувьд дөр сууж боломжийн хэмжээний уяач болсон гэж үздэг бэ?
-Би боддог юм. 1988 онд хээр морийг түрүүлэхэд би уяач биш байж. Тэр морь олон түрүүлэх байсан ч би тоглочихсон. 1999 оноос хойш одоо л морь уядаг уяач боллоо, морины ухаанд жаахан орж байна гэж боддог байсан. Тэгж бодсоор л өдийг хүрлээ. Гэхдээ одоо ч бас сайн уяач биш. Аймгийн Алдарт уяач гэдэг бол улсын том уяачдын дэргэд жаахан шүү дээ.
-Та одоо ч морь уяж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд ямар удам угшилтай морьдоор наадаж байна бэ?
-2010 оны зуданд адуугүй болоод 2012 онд УИХ-ын гишүүүн асан Ц.Дашдоржийн санаачилсан адуужуулах төслийн дагуу зүүн зүг рүү явж Төв аймгийн Жанчив манлайгаас хүрэн морь авч ирсэн. Эмнэгээр нь худалдаж аваад уясан юм. Тэгээд тэр морио Тахь 20 жилийн ойд таваар давхиулсан даа. Мөн Цэцэг, Тонхил сумын нийлдэг даншигт миний хүрэн морь түрүүлснээс гадна Алтай оргилын баярт гурвалж, Тонхилын баярт долоогоор ирсэн. Зүүн зүгийн адуу нимгэн туурайтай харин манай эндхийн газар хатуу учраас туурай нь зангираад долоод ирсэн юмаа. Түүнээс хойш олон айрагдаж, түрүүлсэн. Нийт найман медальтай. За 2014 онд Дорнод аймгийн Халхгол сумын малчин Бямба гэж хүнээс хоёр даага авсан. Нэгийг нь надад бэлгэнд өгсөн юм. Нөгөөдөхийг нь би өөрөө худалдаж авсан. Гэтэл өөрийн худалдаж авсан маань ирсэн жилээ сумандаа гуравт давхисан. Хоёр мөнгө, нэг хүрэл медальтай одоо байж байгаа. Нэг үрээгээ би зээ хүүдээ өгчихсөн, энэ жил хүрэл медаль авна лээ. Иймэрхүү л амжилттай байна. Ах нь морь уях дуртай болохоор нутгийн хүүхдүүдийн адууны уяа, сойлгыг тааруулаад л өгчихдөг юм.
-Хэн гэж хүмүүсийн морийг уяж яаж давхиулж байв?
-Алтангэрэл гэж залуугийн азаргыг уяж Бугатын Бижийн гол уул усны баярт аман хүзүүдүүлсэн мөн энэ жил тус сумын баярт айрагдчих шиг боллоо. Ц.Батаа гэж хүний “Макс” хар морийг хавчиг соёолонд уяад олон жил сайхан давхиулсан. Над дээр ирэхээсээ өмнө олигтой давхиагүй байсан юм. Ц.Батаад сумын Алдарт уяач цолыг энэ хар азарга нь авч өгсөн. Алтансоёмбо багийн Засаг дарга дүү Болдынхоо жороо, хурдан морьдыг нь уяж байсан. Түүний морь чамгүй сайхан шандастай хурдан байгаа.
-Та аймгийн баяр наадамд очиж морио уралдуулж байгаагүй юм байна. Тэгж ойлгож болох уу?
-Тэр миний дутагдал. Аймгийн баярт огт оролцож үзээгүй. Гэхдээ Халиун сумын 40 жилийн ой, Ховд аймгийн Булган сумын 30 жилийн ой, Ховд аймгийн Үенч сумын 20 жилийн ой, Ховд аймгийн Алтай сумын 50 жилийн ой зэрэгт очиж наадаж байсан.
-Сумдын ой аймгийн баяр наадамд ороод байдаг. Та сумдын ойгоос хэдэн айраг, түрүү авсан бэ?
-Би Бугат сумаас 10 гаруй айраг, түрүү авсан. Ховд аймгийн Булган суманд миний хар морь түрүүлээгүй ч долоо айрагдсан.
-Өөрийнхөө суманд хэд айрагдсан бэ?
-Өөрийнхөө суманд дөрөв түрүүлсэн морь шүү дээ. Агуу байсан.
-Та сумынхаа Ардын хувьсгалын баяр наадмаас хэдэн айраг, түрүүтэй байна?
-Ах нь сумын Ардын хувьсгалын баяр наадмаас 34 айраг, түрүүтэй гэж боддог. Сумаас зөвхөн Ардын хувьсгалын тэдэн жил гэж хийдэг шүү дээ түүнээс бол 60 гаруй айраг, түрүүтэй. Тэгээд намайг аймгийн Алдарт уяач цолоор шагнасан юм. Хамгийн анх аймгийн Алдартын малгайг манай суманд би, миний багийн уяач Ганхуяг, Бүс-Уул багийн уяач Бузанаков бид гурав өмсөж байсан шүү дээ.
-Та өөрийнхөө гал уяаны нэрийг “Хултын хурд” гэж хэлж байсан. Хулт гэж гол эсвэл уулын нэр үү?
- Голын нэр. Гурван хурт голын “Хултын хурд” гэж нэрийг галдаа өгсөн юм.
-Та галынхаа уяачдыг танилцуулаач. Нийт хэдэн гишүүнтэй вэ?
-Манай гал есөн Алдарт уяачтай. Үе залгасан сайхан уяачид бий. Бас морь уядаг олон сайн залуустай. Манай сумын 80 жилийн ойн их насны түрүүг авсан аймгийн Алдарт уяач Батмөнх гэж залуу манай галынх. Тэгээд Ганхуяг гэж олон айраг, түрүүтэй сайн уяач залуу байна. Намайг ид морь уяж явахад их тус дэм болж байсан залуу байгаа юм. Мэндсайхан гэж зургаа түрүүлсэн халзан азаргатай аймгийн Алдарт уяач байна. Манай галын ахлах дарга Цэдэндагва гэж хүн бол бага насны морьдын түрүүг мөн ч их авсан сайхан уяач даа. За дараа нь Мянгаа гэж залуу бий. Тэр залуу жороо морины олон түрүүг авсан. Аймгийн Алдарт уяач Лхагвадорж маань өөрийнхөө азаргаар сумынхаа 80 жилийн азарганы түрүүг авсан. Бид есүүлээ Алдарт уяач. Энэ мэтчилэн олон сайн уяач бий.
-Танай багт сайхан жороо мориор гангарч байсан ямар хүмүүс байсан бэ?
-Дээхнэ үед би байсан. Би сайхан хээр мориороо 22 медаль хүртсэн. Ойн баяруудад ч түрүүлж байсан. Мөн Мянганбаярын хүрэн гэж Ховд аймгийн Алтай сумаас зарагдаж ирсэн сайхан хүрэн жороо морь бий. Тэр бас агуу морь юм. Энэ жил Тонхил сумандаа гурвалж, Дарив суманд түрүүлж, Цэцэг суманд аман хүзүүдсэн. Одоо манай Лхагвадорж уяач ч сайхан жороо морьд унадаг.
-Танай хүү морь гайгүй уях уу?
-Яахав сонирхож уяна. Гэхдээ цолгүй. Би ганц хүү, хоёр хүргэндээ уяагаа, унаагаа ч зааж өгнө. Тэр миний эрх.
-Та залуудаа адуунд хэр эрэмгий байсан бэ?
-Ах нь адуунд ах нь сайн байсан. 800 гаруй адуу маллаж явсан болохоор эрэмгий байхаас яахав. Адуу хариулж явахад зовлон таарна тэр бүрийг давна шүү дээ. Ер нь миний өвөг эцгийн уяа агуу. Манай нутгийн хоёр сайхан уяач болох Гомбосүрэн, Саарал Лхагва гэж хүмүүс миний өвөг, эцэг юм. Агуу, цуутай уяачид байсан. Гомбосүрэнгийнх нь халиун морины хөшөө энд байдаг юм. Надад Гомбосүрэн, саарал Лхагва ах нарын морины сийлбэр байдаг. Бас миний хар морины сийлбэр байгаа. Гурван үеийн уяачийн морьд гээд надад хүн сийлж өгч байсан юм.
-Миний асуух асуулт энд хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалааа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна