АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БИЙ-ЭРДЭНЭ: БАГА ХАЛТАР МААНЬ НАМАЙГ ОЛОН ЖИЛ БАЯРЛУУЛАХ ХУРДАН БУЯН БАЙСАН


Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гомбын Бий-Эрдэнэ өнөөдөр зочноор оролцож байна. Тэрээр 1965 онд хуучин Эрдэнэ сумын төвд төржээ.
-АХ-ын 89 жилийн ойгоор түрүүлж, 91 жилийн ойгоор айргийн тавд хурдалсан С.Шинэбаатарын Од хээр таны унаган адуу юм байна. Төрийн наадмын түрүү, хурдан хүлгийнхээ удам угшлыг дэлгэрэнгүй танилцуулаач?
-Од хээрийн эх талд нь манай Эрдэнийн хоёр мундаг угшил орсон. Би Гэсэрваань Манлайн Дунд хүрэн, Мөлүү хүрний төлүүдээр их наадсан хүн. Мөлүү хүрний дүү хүрэн гүүг дааганд нь өвгөнөөс гуйж байгаад авчихсан юм. Энэ хүрэн гүүний төл нь Шинэбаатарын Од хээрийн эх. Харин эхийнх нь эцэг болохоор манай өөрийн хээр азарга. Хээр азарганы эцэг нь талийгч Даваасүрэнгийн адууны угшилтай хүрэн азарга байсан.
-Харин эцэг нь араб хээр азарга байдаг гэлүү?
-Тийм. Од хээр Манлай уяач А.Ариунсайханы Хөөрхөн зээрдтэй нэг эцэгтэй. Тэгээд л шинэ монгол адуунд тооцогдож байхгүй юу.
-Улсын наадмын өмнөхөн наймаалцсан уу?
-Даагандаа их хурдан байсан л даа. Хавраас эхлээд энэ хавьд болсон бүх уралдаанд түрүүлсэн.
-Суманд түрүүлээд зарагдсан гэж боддог байсан?
-Сум, баг, бригад, овоо тахилгын гээд олон наадамд түрүүлсээн. Хонхорт төмөр замчдын наадам гэж болсон юм. Гэтэл хол түрүүлж ирээд хасагдсан. Тэгэхэд л Шинэбаатар харсан юм билээ. Тэндээс ирээд сумынхаа наадамд түрүүлчихээд байхад нь Шинэбаатар гуйсаар байгаад авсан даа.
Долоодугаар сарын 8-нд эхтэй, дүүтэй нь өгөхөөр тохиролцсон байсан юм. Гэтэл даага маань түрүүлчихээд байдаг. Мөнгө төгрөгөө өгөлцөж авалцах асуудал жаахан удааширсан тул дахин ярилцаад эхийг нь өгөхөө больсон. Тэгж байтал Ариунсайхан “Та надад эхийг нь өгчих.Тэгээд манай хээр азарганд гүү тавиарай” гэсэн. Ингээд Ариунсайханд Од хээрийн эхийг нь өгөөд, араб хээр азарганд нь төрсөн дүү гүүг нь хураалгаж, хурдан хээр азаргатай болсон. Даанч би ачиж байгаад хөлийг нь гэмтээчихсэн. Тэгээд уяж чадахгүй байна.
-Уг нь уядаг байсан юм уу?
-Даагандаа сумын баярт аман хүзүүдсэн ч эрлийз гээд хасагдчихсан. Тэгээд улсын наадамд очиж эрлийз дааганд тавьсан ч хойхнуур давхисан. Өвөл эхээс нь салгаад жүчээнд оруулчихсан чинь царай алдчихсан байсан юм. Тэгээд тэжээсэн олигтой тамир суугаагүй. Туранхай талдаа уралдсан болохоор хойгуур давхисан байх л даа. Шүдлэнд нь уяагүй. Хязааланд нь Ариунсайхан уяна гээд аваад явсан ч хөл нь болохгүй байна гээд буцаагаад аваад ирсэн. Тэгэхээр нь дахиж уяагүй азарга тавьчихаад байж байна.
-Шинэ цагийн адуу тэсвэр тэвчээр муутай л гэлцэх юм билээ. Хөдөө маллахад бэрхшээлтэй байна уу?
-Гайгүй ээ. Хавар эртхэн оруулж ирээд тэжээчихсэн, дажгүй л байна.
-Маллахад гайгүй юм байж. Уралдахад асуудал гарна биз. Орон нутагт эрлийз адууны ангилал барагтай гаргахгүй шүү дээ.
-Сумын наадамд хасаад мордуулахгүй л дээ. Манай сумынханд эрлийз адуу харьцангуй олон ч тусад нь уралдуулах хэмжээний биш ээ.
-Тийм байж. Уулзсан уяачид цөм удам дамжин уяа эвлүүлж байна гэлцэх юм. Таны хувьд...
-Би гурав дахь үеийн уяач болох юм уу даа. Манай аав морь уяж байгаагүй. Харин өвөг эцэг Намсрай гэж хүн 1932 оны улсын баяр наадамд хул морь түрүүлгэж байсан юм билээ. 1937 онд болохоор хул морио Дашням гэдэг хүний нэр дээр уралдуулж түрүүлгэсэн байдаг. Пунцагбалжир агсны өвөг эцэг Лувсанчойндон гуайтай хамт морь уядаг. Хурдан халиун азаргатай хүн байсан гэнэ лээ.
-Хэдэн жил морь уяж улсын наадамд хоёр удаа их насны морины түрүү авсан юм бол?
-Хул морь нь 1932 оноос хойш Дашням гэдэг хүнд байсан бололтой юм билээ. Нөгөө хүн нь морь уяж чадахгүй. Тэгээд манай өвөг эцгээр уяулж улсад түрүүлгэсэн гэжярьдаг юм. Намайг багад 1978 онд өнгөрсөн болохоор сайн мэддэггүй.
-Танай аав хэд дэх хүүхэд нь вэ?
-Удганы Намсрай гэж хүн дөрвөн хүүхэдтэй. Манай аав гурав дахь нь буюу өргөмөл хүү нь байгаа юм. Аавын дараа Базар гэдэг хүнийг бас үрчилж авсан байдаг.
-Тэгэхээр Намсрай гуайн удмаас та л морь уяж байгаа байх нь ээ?
-Үгүй ээ, АХ-ын 93 жилийн ойгоор хул морь түрүүлгэсэн Аюурын Амарбат зээ охиных нь хүү. Өөрөөр хэлбэл, Намсрай өвөөгийн том охиных нь зээ байгаа юм.
-Төрийн наадамд гурван удаа хул морь түрүүлгэнэ гэдэг бас л сонин тохиол юм. Таныг морь уяхад хэн, юу нөлөөлсөн бэ?
-Манай аав багадаа өвөөгийн уяаны ажилд тусалж, морь хөтөлдөг байсан. Түүнээс уяж байгаагүй. Захиргаадалтын үед аав албан хаагч учир манайх сумын төвд амьдардаг. Тэгээд сүүлд намайг нэлээн том болсон хойно хөдөө гарч, малтай болсон юм. Миний хувьд хамгийн анх 1982 онд Гэсэрваань гуайтай хамт хээр соёолонгоо уяж байлаа. Түүний дараа 1984 оны хавар халиун гүүний төл шарга даагаа сургаад, хамгийн бага дүүгээрээ унуулаад таваар давхиулсан. Тэр жил манай сумын 60 жилийн ой болж байсан санагдана.Түүний дараа Сүхээ ахаасаа торгонТойв гэж хүний азарганы угшилтай халтар азарга авч суманд гурав айрагдуулсан.
-Хэд хэдэн онд вэ?
-1991 онд хавчигтаа суманд тавлаад, 1994 онд сумын 70 жилийн ойгоор аман хүзүүдэж, 1996 онд суманд айрагдсан. Халтар азарганы маань төлүүд бас их хурдалсаан. Бага халтар азарга гэхэд л шүдлэндээ суманд айрагдаж байлаа. 2000 онд наймтай азарга Налайхын сунгаанд түрүүлчихээд улсад явсан. Сундуйжав Тод манлайн Идэр хээр өнгөлж байхад миний бага халтар азарга хоёрт явж байгаад хүүхэд нь унаж 70-аадаар орж байлаа. Тэгээд хойтон жил нь өлдүүлээд эндүүлчихсэн юм. Тэр уг нь намайг олон жил баярлуулах хурдан буян байсан шүү.
-Харамсалтай юм.
-Хоёр халтраас гадна талийгч Даваасүрэнгийн маань өгсөн хүрэн азарга бас их хурдалж намайг баярлуулсан. Суманд хавчиг азарга гуравлаад, соёолон, хавчиг, долоотойдоо Сэрүүн булаг овооны тахилга наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Цогиотой азарга аймагт долоолчихоод, Баяндэлгэрт аман хүзүүдсэн. Тэгээд бас эндүүлчихсэн юм. Түүний дараагаар Гэсэрваань гуайгаас сартай хүрэн морь худалдан авч 1997 онд Пунцагбалжир агсны хаврын наадамд дөрөвлүүлээд, хулгайд алдчихсан.
Мөн Бундуут хээр, шар хээр хоёр их насны морьтой байлаа. Бундуут хээр нь Гачууртын 40 жилийн ойд түрүүлээд, овоо тахилгад айрагдаж байсан. Шар хээр нь даагандаа суманд айрагдаж, бага наадмуудад бол хэд хэд айрагдсан.
-Яриаг тань сонсож байхад улсын наадамд нэлээд хэд явсан бололтой...
-Манлай уяач Гэсэрваань гуайтай хамт улсын наадамд явдаг байсаан. Их сунгаанаа Налайхын голд хийчихээд цаашаа явдаг. Миний уясан морьд дээд тал нь арван хэдээр давхиж байсан. Тэгээд голдуу 30 хэдээр л давхидаг юм. Тэр үед улсад 50 дотор давхисан адуу сумын дархан айрагтай байлаа. Яагаад гэхээр морь их олон морддог. Ер нь 500 хүрнэ шүү. Би 2000 он гартал улсын наадамд очсон. 2010 онд Од хээрийгээ уралдахыг үзээд, түүнээс хойш дахин явсангүй.
-Сум орон нутагтаа л наадаж байна уу. Хэзээ аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-2015 оны өвөл.
-Сүүлийн үед Алдартын урмыг сэргээн хурдалж байгаа хүлгээ танилцуулаач?
-Мантуу гээд хээр үрээ байна. Хавар эрт гарсан унага л даа. Хаврын унага хэрнээ тарган болохоор нь адуунд явдаг Баатараа гэдэг залуу Мантуу гээд нэрлэчихсэн байсан. Мантуу хээрийн эх нь манай унаган гүү. Эцэг нь болохоор Мөөжиг дүүгийн Гүзээ хээр азарганы төл. Гүзээ хээрийн дээд угшлыг хөөхөөр Өвгөн ноёны Элбэг хээртэй холбогддог юм гэнэ лээ.
-Мантуу хээр ямар амжилт үзүүлсэн бэ?
-Даагандаа Баяндэлгэрийн 90 жилийн ойд аман хүзүүдээд, аймгийн 90 жилийн ойд очиж 20-иодоор давхисан. 2014 онд шүдлэндээ сумынхаа 90 жилийн ойд 20-иодоор давхиад, хязааландаа Багануурын 35 жилийн ойд тавлаад, бас нэг овооны тахилгад дөрөвлөөд, ММСУХ-ны 20 жилийн ойд 60-аадаар давхисан.
-Үр хүүхдүүддээ морь уях эрдмээ өвлүүлэх бодол бий юу. Хөдөө өссөн хүүхдүүд малд элэгтэй байлгүй дээ?
-Би зургаан хүүхэдтэй. Ганц хүү маань одооноос аюулын наашаа элэгтэй болоод байна. Алсдаа морь уях байлгүй дээ.
-Дээдчүүлийн буян харваж, төрийн наадамд их морь түрүүлгэхийн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн тусгай дугаар













0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна