УЯАЧ С.БАТТУЛГА: Хүүхэн Тагарваа миний бор морийг 69-өөр дагаад гүйцээгүй гэдэг


Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Үнэгт гуравдугаар багийн харьяат, уяач Содномын Баттулгатай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1961 оны хавар сумын эмнэлэгт төржээ.
-Сумынхан тань таныг Ган гэж дуудах юм. Янз нь нөгөө хурдан борын эзэн бололтой?
-Энэ суманд намайг Баттулга гэвэл мэдэх хүн бараг байхгүй дээ. Хари Ган гэвэл захын хүүхэд заагаад өгнө. Би анх Гантулга нэртэй байгаад Баттулга болгож өөрчилсөн. Тэгээд хүмүүсийн эхнийх нь нэрний Ганаар нь дуудаад сурчихгүй юу.
-Тийм хожуу нэрээ сольсон юм уу?
-Паспорт авахад Баттулга болчихсон. Түүнээс хойш бүх бичиг баримт Баттулга болсон. Дээр үед одоотой адилхан эмх цэгцтэй байсангүй дээ.
-Нэрийн тухайд ийм байж. Хурдан бор мориныхоо талаар ярьж өгөөч?
-Нэгдэл гаралтай адуу. Эцэг нь Галуут сумын Тэвш гэдэг хүний жаахан хул гэж азарга. Эх нь цагаан гүү байсан. Би бага хувьчлалаар хэдэн адууны хамт авч, эмнэг шүдлэн сургаад хязаалангаас нь уясан юм. Тэр жилээ шальтай давхиагүй ээ. Харин соёолондоо сумынхаа наадамд дөрөвлөөд, Байдрагт очиж гуравлаад тэгээд л тодорсон адуу. Хавчиг морь сумандаа 40 гарч давхиад Баян-Овоогийн наадамд очиж 400 гаруй морь уралдахад түрүүчийнхэд нь миний бор морь тасархай хол ирж байсан.
-Түрүүчийнхэд нь гэдэг нь хоёр тасарч уралдсан гэсэн үг үү?
-Тиймээ. Зарим улс мотоцикль байна гэж хараад байсан. 1998 онд анхны “Их хурд” болоход 30 гарч давхисан. 1999 онд аймагт 1008 морь уралдахад 14-т ирж байсан. Миний бор морь надад байхдаа хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Баярсайханд очсон хойноо Бөмбөгөрт нэг түрүүлээд, Байдрагт бас нэг түрүүлсэн.
-Ямар хэлбэр хийцтэй, уяа сойлгын ямар онцлогтой адуу байсан бэ?
-Олон хоногийн хатуу уяатай адуу. Ногоогоор уядаг байхад гурав уралдчихад яах ч үгүй. Одооны тэжээлийн морьд шиг л тэнхээтэй байдаг. Их хурдад явж ирчихээд багахан наадамд тавихад зургаагаар давхиж байсан. Хархорин хүртэл хөтөлж яваад, эргээд хөтөлж ирэхэд шүү дээ. Хоолонд тааруу. Ер нь адуундаа байж байгаад л уралддаг. Хүний хөлөөс сийрэг газар гаргахгүй бол идэхгүй. Адуугаа тойрч хураагаад явдаг.
-Ааширхаг уу?
-Хоол идэхдээ л тааруу болохоос янзын номхон. Одоо өвгөрчихсөн адуундаа байж л байна.
-Хурдан борын хамгийн бахдалт наадмын дурсамжаас хуваалцаач?
-Дээр ярьдаг Баян-Овоогийн наадам л байна даа. Хүүхэн хутагт Тагарваа гэж хүн 69-өөр дагаад гүйцээгүй юм гэсэн. Тэгээд надад хивс өгч байсан. Хоёр тасарч уралдсан морьдын сүүлийнхийг барина гээд миний бор морины амжилтыг тооцоогүй. Манай сумын улсын Алдарт уяач Ядам гуай хөтөлж очоод цоллуулах гэсэн дургүйцээд, тэгтэл Баян-Овоогийн Ариун гэж хүн сайхан шарга мориор байлсан. Жирийн иргэд, наадамчид нь миний бор моринд сүйд болж байсан л даа.
-Яагаад зарах шийдвэр гаргасан юм бэ. Хурд нь танигдчихсан адуу хөөрхөн үнэд хүрсэн байх?
-Сая төгрөгөөр зарсан. Залуу ч байж, таармааргүй ч юм шиг санагдаад зарчихсан юм. Тэр үедээ их л үнэтэй зарагдаж байсан. Хэдий зарсан ч гэсэн би өөрөө дагаж явж уяа сойлгыг нь тааруулдаг байсан.
-Өөр таны нэрийг өндөрт өргөсөн ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Нэг хар даага суманд нэг, багийн наадамд хоёр гурав ч айрагдсан. Соёолонд нь сумынхаа 90 жилийн ойд уралдуулна гэж бодож байтал хязаалан жил нь хулгайд алдчихсан. Манай өөрийн унага адуу л даа. Тэрнээс хойш хоёр, гурван жил морь уягүй. Сэтгэл санаа ч тиймхэн байсан. Тэгээд энэ жилээс сумынхаа уяачдын холбооны тэргүүн Ганбаярын морьдыг тэжээж байна. Зүүн зүгийн адуу хөлийн хурдаас эхлээд аргагүй өөр юмаа.
-Та нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
-Хонь ч малласан, адуу ч малласан. 1983 онд цэргээс ирээд 1985,86 оноос эхэлж морь уясан. Миний буурал аав Зул гэж хүн хурдан хондон азаргатай. Тэр нь сайн давхиж байсан. МУ-ын Алдарт уяач Ядам гэж хүн манай буурай аавын зээ дүү. Тэр хүний хээр азарга, цагаан азарга нь манай буурай аавын хондон азарганы төл байсан гэдэг.
-Дээдчүүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уях төрийн хэрэгт шимтэж буй танд амжилт хүсье. -Ярилцсанд баярлалаа. Уясан морьд нь хурдан байх болтугай.
-За баярлалаа. Энэ жилээс л хурдлуулах гээд байна. Хурдлах байхаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна