Уяач Н.Шижирбаатар: СУМЫН БАЯР НААДМААС ЕСӨН АЙРАГ, ТҮРҮҮТЭЙ


Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, уяач Нямбаатарын Шижирбаатартай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1986 оны намар сумын хүн эмнэлэгт айлын нам дайхь хүүхэд болон мэндэлжээ.
-Таны хурдан морьтой холбогдсон түүх хэзээнээс эхэлж байна вэ?
- Бусад шиг багадаа морь мал унаж байгаагүй ээ. Миний аав ч морь мал уяж байгаагүй. Харин адуу маллаж байсан хүн. Гэхдээ миний багад өөд болсон болохоор аавынхаа тухай сайн мэдэхгүй юм. Аавын аав Балган Байлаа гэж хүн морь уяж, сум орондоо давхиулж байсан гэдэг юм. Миний тухайд нутаг усны ах дүүсийг дагаж яваад л моринд орсон хүн. Тэр нь 2007 он хавьцаа байна уу.
-Та анх ямар удам угшилтай адуугаар уяаны ажлаа эхэлж байв?
-2007 онд Зоригоо гэж хадмаасаа хул шүдлэн үрээ авсан юм. Тэр нь Налайхад байдаг Өндөр Хишгээ гэж хүнээс авсан хул азарганы төл гэдэг. Авсан жилээ суманд дөрөвлүүлж, анхны айргаа амсаж байлаа. Харин шүдлэндээ суманд айрагдаад, хязаалан орж чадаагүй. Соёолондоо ургийн баяраар аман хүзүүдээд, хавчигаасаа хойш хөлийг нь эвгүйтүүлээд уралдаагүй.
-Дараа нь ямар адуугаар наадав?
-Халиун азаргаараа наадсан.Дорнодын Нэргүйбаатар гэгч хүн хотоос таньдаг хүнээрээ дамжуулж авчруулсан юм. Хязаалан үрээ авчраад уяж чадаагүй. Харин 2009 онд соёолонд нь Баян-Уул сумын баяр наадмаар дөрөвлүүлж, дараа нь Жаргаландаа ирж улсынхаа баяраар ахиад дөрвөөр ороод, сургуулийнхаа ойгоор мөн л дөрөвлөсөн. Хавчиг азарга сумандаа дөрөвлүүлээд харамсалтай нь хөлийг нь авчихсан.
-Юунаас болоод хурдан морьдынхоо хөлийг авчихаад байна вэ?
-Мэдэхгүйн л гай. Тэгээд нутаг орныхоо ах дүүсээс асууж сураад суралцаж л явна. Өмнөхөө бодвол туршлагажиж байна. Дараа нь халиун азарганыхаа төлүүдээс шарга үрээгээ уялаа. Даагандаа сумынхаа баяр наадам айрагдаад, энэ жил /2016 онд/ соёолон үрээ сумандаа орууллаа. Наана нь бас нэг шарга шүдлэнгээ аман хүзүүдүүлж, Баян-Уул сумын Алтангадас багт дахин хоёроор орууллаа.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй болчихов?
-Сумын баяр наадмаас есөн айраг, түрүүтэй. Одоохондоо сум багийнхаа наадмаар л наадаж байна. Зэргэлдээх Баян-Уул, Шилүүстэй рүү бас явчихнаа. Тэрнээс аймгийн чанартай уралдаануудад очиж үзээгүй.
-Нутгийн залуучуудын морь хэр давхиж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд залуус моринд их орох болсон. Сайн ч давхиулж байна. Батболд, Сумъяа, Шонхоо нарын мундаг залуу уяачид төрөн гарлаа. Ер нь манайхан зүүн голдуу адуугаар нааддаг болсон.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна