Шилдэг морь цоллооч Х.Эрдэнэжаргал: Би голдуу азарга, их насны морьдын цол дууддаг


Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Олон булаг багийн харьяат, залуу уяач Хайдавын Эрдэнэжаргалтай ярилцсанаа хүргэж байна. 1985 оны намар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр Тэргүүний залуу алтан медальтан, аймгийн Шилдгийн шилдэг цоллооч юм.
-Аймгийн Шилдгийн шилдэг хурдан морь цоллооч гэлээ. Хэдэн онд болж байсан юм бэ?
-Би 1999 оноос эхлэн морь цоллож байна. Харин 2003 он гарах жил аймгийн шилдэг морь цоллооч болж цол тэмдгээ авсан. Түүнээс зургаан жилийн дараа буюу 2009 онд Говь-Алтай аймгийн Шилдгийн шилдэг морь цоллооч болж байлаа.
-Ямар шалгуураар шалгаруулах уу?
-Морь цоллож байгаа жилээс эхлээд даншиг наадмуудад цоллож байсан эсэх, амжилт гээд олон талаас нь харж шалгаруулдаг юм. Би чинь 2003 онд шилдэг морь цоллооч болсноос хойш тасралтгүй зургаан жил аймаг, сумын баяр наадамд хоёроос гурван нас цоллосон.
-Өөр суманд очиж морь цоллож байв уу?
-Халиун сумаас гадна өөрийн төрсөн нутаг Шарга, Төгрөг, Дэлгэр, Алтай сумын ойгоор очиж морь цоллосон. Завхан аймгийн даншиг, Говь-Алтай аймгийнхаа даншиг, Тод манлай уяач Цэрэнжигмэд, Ганбаатар нарын баяр, Шарга сумын харьяат, Тод манлай уяач Бат-Эрдэнийн наадамд тус тус морь цоллож явлаа. Би чинь голдуу азарга, их насны морьдын цолыг дууддаг юм. Морины цол, бөхийн цол хоёр ялгаатай л даа. Бөхийн цол удаан темптэй бол мориных уянга төгөлдөр, хурдан уншдаг онцлогтой. Морь цоллож зогсоход цээжинд янз янзын мөртүүд орж ирнэ. Тэгэхээр морио харж байгаад шууд л цоллочихдог юм.
-Өөрийнхөө зохиосон хурдан морины цолоос дуудаж үзүүлээч?
-Би суман дээрээ цоллох бол:
...Хар эрэгээр тойроод гарч ирэхдээ
Хамгаасаа түрүүнд тасарсан
Бутан дундуур гарахдаа
Бусдаасаа түрүүлж цойлсон
Шуудуугаар гарахдаа
Шулуухан ганцаараа тасарч ирсэн...гээд уралдааны замаасаа эхлээд дуудна шүү дээ.
-Тухайн адууныхаа онцлогийг бас оруулах уу?
-Тэгэлгүй яахав. Халиун сумын Олонбулаг багийн аймгийн Алдарт уяач Болдбаатарын хурдан халтар азарга аймагтаа гурав дарааллан түрүүлсэн. Энэ халтар азарганд зориулсан дуу нь ч бий.
Би бол,
... Олонбулагийн халтар азарга
Олноос цойлж ирсэн халтар аа ... гээд үргэлжлүүлнэ.
-Одоо ч морь цоллуулах урилга заллага ирэх үү?
-Манай аймагт морь цоллооч цөөхөн л дөө. МСУХ-ны Нарийн бичгийн дарга Ваанчиг, түүний шавь болох төрсөн дүүгийнх хүүхэд Нямдорж гэж улсын цоллооч залуу бий. Наана нь Шарга сумын харьяат Бат-Эрдэнэ, Халиун сумын Олонбулаг багийн харьяат “Шандаст бор” галын уяач Нармандах гэж залуу байна. Тэгээд би нэмэгдээд тав, зургаахан цоллооч байдаг. Зарим нь ч ажил төрлөөсөө болоод байх, байхгүй үе гарна. Энд хоёр насыг нэг хүн цоллох маягаар явдаг. Яахав хүн амьтан утсаар залгаад уринаа.
-Морь цоллоочид ерөөл магтаал хайлж, найр ахлах нь бий?
-Найр ахланаа. Хүүхдийн даахины найрыг олон удаа ахлалаа. Сайхан уртын дуугаа дуулаад, ерөөл магтаалаа хайлна. “Эрдэнийн баахан шарга”, “Хан уулын орой”, “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага” гээд ардын сайхан дуугаа дуулах дуртай.
-Нутаг нутгийн онцлог гэж байна, тийм ээ?
-Тэр тийм шүү. Жишээлбэл нэг удаа Баян-Уулаас би бэр гуйлаа. Бид нэг идээ бариад очсон галын зээд нь тусдаа идээ бас зэхдэг ёстой байна. Тэр ёсыг нь мэдэлгүй очоод сандарсан л даа. Гэхдээ тухайн үедээ аргалаад л гарсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна