Сумын Алдарт уяач Б.Цэнгэл: Хар морь маань уралдсан болгондоо айрагддаг


Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Б.Цэнгэлтэй ярилцсанаа хүргэж байна. 1981 онд Жинст сумын нутагт Бодь хайрханы өвөрт төрсөн тэрээр сумын сайн малчин, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, уран уургачийн тэмцээнд III байр эзэлж байжээ.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг. Хурдан хар мориороо сайхан наадаж байгаа дуулдсан. Манай уншигчдад танилцуулаач?
-Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сономбал гуайн хүү Шаравсамбуугийн адуу. Оюун гэдэг ахын хүүд бэлгэнд өгч байсан юм билээ. Би хязаалан үрээ авч том, бага наадмуудад 14, 15 айрагдуулаад байгаа. Хар морь маань өнөө жил дөнгөж 10-тай идэрхэн хүлэг.
-Хар мориныхоо амжилтыг жаахан дэлгэрүүлээч?
-Эмнэг үрээ авч сургаад тэр зунаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын наадамд аман хүзүүдүүлж, аймгийнхаа баяр наадамд долоод давхиулаад, багахан наадмуудад айрагдсан. Тэр жил хар үрээ зургаа уралдсан. Соёолондоо Эрдэнэцогт, Баян-Овоогийн наадамд аман хүзүүдсэн. Тэр жил бас л зургаа уралдаж тав айрагдсан. Хавчигт нь өнжөөгөөд долоон настай морь Нарийнтээлийн наадамд айрагдаж, наймтай морь Өлзийтөд зургаалаад, Нарийнтээлд дөрвөөр давхисан. Жинстэд бас нэг айрагдсан. Сумдын наадмаас гадна Бийрийн бригад, Шаргалжуутын хийморийн овооны наадамд бас айрагдсан. Ер нь уралдсан болгондоо айрагддаг адуу.
-2016 он гарсаар уралдсан уу?
-Хараахан үгүй. Тэжээлтэй байгаа.
-Ингэхэд хурдан хээрийн эзэн хэзээнээс хүлгийн хурд ирлэж байгаа вэ. Танай дээдчүүл морь уядаг байв уу?
-Миний аав хурдан морь уядаг, Жинст сумынхаа наадмаас айраг түрүү хүртдэг жирийн сайхан уяач байсан. Хурдан шарга, бор морьдтой. Би унаж айрагдуулж л байлаа. Багадаа унасан болгоноо айрагдуулдаг гайгүй унаач байсан шүү. Одоогийн бол шилдэг унаач байхаар.
-Хэдэн жил унасан бэ?
-Таван настай морь унаж сураад, зургаатайгаасаа хурдан морь унасан. Долоо найман жил унаад мориноос хасагдах үед аав маань өнгөрч, 15-16 хүрээд морь уяж эхэлсэн дээ. Эхэндээ нутгийн хондон морио уяж бага жижиг наадмуудад айрагдуулсаан. Гэхдээ түрүүлгээгүй. 2001 оны зуданд эндээгүй бол ахиад ч амжилт үзүүлэх байсан байх.
-2001 оны зуд нэлээд хохирол учруулжээ дээ. Уулзсан бүхэн ярих юм?
-Олон айлын хот харласан даа. Тэглээ гээд яахав. Амьд хүн аргатай, аргалын гал цогтой гэж. Ахиад гүү мал аваад адуу цуглуулсан. Тэгээд одоо азарганаас бусдыг нь уяж л байна.
-Яагаад азарга уядаггүй юм бэ?
-Гүү нь хамгаалахаас эхлээд хэцүү байдаг юмаа.
-Хурдан хараас өөр ямар адуугаар наадаж байгаа билээ?
-Дорнодын Цагаан-Овоо гаралтай хул үрээ бий. Намар орой болсон хойно унагатай гүү авч байсан юм. Дараа хавар нь даага уяад Жинст сумын адуучдын хөшөөний нээлтэнд таваар давхиулж, Өлзийтийнхөө наадамд мөн айрагдуулсан. Тэгээд Шаргалжуутын хийморийн овооны наадамд очиж дөрвөөр давхиулж байлаа. Даагандаа гурав айрагдсан. Өнгөрсөн жил шүдлэн Өлзийт сумынхаа наадамд тавлаад, хоёр өдөрлөгт айрагдсан. Одоогоор зургаан медальтай. Нарийнтээлийн наадамд аман хүзүүдсэн Сүхбаатарын Асгат гаралтай саарал азаргаа Гурванбулаг руу зарсан. Гайгүй давхиж байгаа байхаа.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн чансаа өндөртэй нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
- Аймгийн наадам. Би гурван удаа очоод хондон морио 12, хар морио долоо, саарал азаргаа таваар давхиулж байсан.
-Моринд эвтэй юу?
-Жинстийн Хонгорын талд болсон “Адуучин” тэмцээнд уургаар гуравдугаар байр эзэлж байсан.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Хүүхэд, морь эсэн мэнд монгол наадам сайхан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.22.158
Миний ах мудаг амжилт
Reply