Эцгийн нэрийг өргөсөн Д.САНЖАА


Их уяачийн хурдан морь шинжиж таних, уяж сойх эрдмийг өвлөн удам залган уяа эвлүүлсэн хүү Д.Санжаа нь 1933 онд төржээ. Хүүхэд ахуй насаа тэр үеийн багачуулын адил малын захад өнгөрөөсөн тэрээр 1950 оноос эхлэн 60 гаруй жилийн турш хурдан морь уяхдаа улс, аймаг, сум, орон нутгийн баяр наадмаас 73 айраг, түрүү хүртэн аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон бөгөөд 2015 онд бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар тэнгэрийн орноо одсон юм.
ХХ зууны манлай хүлэг халзан азарганыхаа удмыг хадгалан, эцэг дээдсийнхээ нэрийг өндөрт өргөн бахтай сайхан наадаж явсан Д.Санжаа агсан АХ-ын 50 жилийн ойгоор их насны морь айргийн дөрөвт хурдлуулан монгол төрийн наадамд хоёр үеэрээ уясан морио айрагдуулсан цөөн уяачдын нэг болсон бөгөөд энэ тухайгаа:
“1971 оны зургадугаар сар 5-нд Хэнтий аймгийн Намын хороо аймгийн уяачдын зөвлөгөөн хийсэн юм. Энд намайг оролцуулж, хариуцлагатай бөгөөд томоохон итгэл хүлээлгэсэн учир би одоо ч мартддаггүй. Олноо Дэлгэрхаан сумын “Баян бадрал” нэгдлийн зээрд хэмээн алдаршсан хурдан морийг улс хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд уяж хурдлуулах даалгавар өглөө. Зээрд морийг уядаг эзэн нь тэр жил морь уях боломжгүй болсон учир намайг сонгосон юм гэнэ. Ингээд би зургаадугаар сарын 20-нд зээрд морио хүлээн аваад тэр өдөртөө хөтлөөд ахындаа ирж хонолоо. Залуу насны зандан зориг гэж...
Айхтар мундаг нэр төртэй уяач биш ч гэлээ, төр түмний надад хүлээлгэсэн итгэлийг алдахгүйг хичээж, басхүү аавынхаа нэрийг хугалахгүйг чухалчиллаа. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ гаргаж уясны ачаар зээрд морь улсын 50 жилийн ойд айргийн дөрөвт давхисан даа” хэмээсэн билээ.
Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь зэрэг аймгаас уяачид зорин ирж наадсан 1971 оны улсын баяр наадам урьд жилүүдийнхээс хавьгүй өргөн дэлгэр болсон гэгддэг бөгөөд Жаргалантын морин заводын адуунууд цахиур хагалан шуугиулсан билээ. Өөрөөр хэлбэл, зургаан насны морьдын уралдааны дөрөвт нь энэ угшлын адуу түрүүлж, айрагдсан нь ч мөн энэ удмын адуу байсан нь баяр наадмын цуваанаас харагддаг.
Ийнхүү уяачийн шалгалтаа нэр тэртэй өгсөн Д.Санжаа тухайн цаг үеийн шаардлагаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Төв аймгийн Баяндэлгэр сумдад нэгдэл нийгмийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад 1990 онд уугуул нутаг Баянжаргаландаа ирж суурьшсан аж.
Д.Санжаагийн адуун сүргээс нь олон сайхан хурдан буян тодорсны нэг нь 2013 оны хаврын говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан /Өмнөговь аймагт болсон/ Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхбатын хүрэн азарга юм. Энэ хүрэн азарга нь алдарт халзан азарганы тав дахь үеийн төл гэх юм билээ. Үүгээр зогсохгүй 2002-2014 оны хооронд Д.Санжаагийн адууны угшилтай дөрвөн их насны морь Баянжаргалан сумын баяр наадамд түрүүлсэн нь адууных нь чансааг илтгэх биз ээ.
Их уяачийн үргэлжлэл ЭНЭ ЦАГИЙН ХИЙМОРЬ
Монгол төрийн тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадмын хоёроор нь бахтай сайхан наадаж асан Н.Даваанэрэн агсны залгамж халаа болсон гурав дахь үеийн уяачид өдгөө орон нутагтаа одтой сайхан наадаж байна.
Д.Санжаагийн хүү С.Уранбат, С.Батсайхан, хүргэн П.Ганбаатар нар нь 2000 оноос эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бөгөөд сум, орон нутгийнхаа наадмаас айраг, түрүү нэлээд хүртсэн. Үүний зэрэгцээ өвөг эцгийн шийрийг хатаан үндэсний бөхөөр барилдаж, С.Уранбат нь сумын начин, С.Батсайхан нь сумын заан цолонд тус тус хүрээд байгаа аж. Мөн С.Уранбат Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 6000 бөхийн барилдаанд барилдан гурав давж, эцгийн магнайг тэнийлгэсэн байна.
Түүнчлэн Н.Даваанэрэнгийн хөвгүүдээс Д.Пүрэвсүрэн аав, ахыгаа даган хурдан морь уядаг байсан агаад 1982 онд ах Санжаа нь урьд жил нь төрийн наадамд долоод хурдалсан Магнай халзан азаргаа бэлгэнд өгч, урам нэмж байжээ. Д.Пүрэвсүрэн морь уяхаас гадна халуун хошуут бүлээн дэвсгэрт мал сүргээ өсгөн үржүүлж, сумын хэд хэдэн удаагийн аваргаар шалгарч, малаа мянга давуулсныг дуулгахад таатай байна.
Их уяачийн үр садыг нэхэн сурвалжлахад ийм буюу.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна