УЯАЧ П.ЧИЛХААСҮРЭН: БИ МОНГОЛ АХУЙ, МОРЬТНЫ СОЁЛОО ҮРГЭЛЖ ДЭЭДЭЛЖ ЯВДАГ


Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, дөрөвдүгээр багийн уяач Пүрэвийн Чилхаасүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. 2014 оны сумын Шилдэг уяач, СТА, ММСУХ-ны "Уяачийн алдар" одонт тэрээр 1965 оны өвөл Хустын суурин хэмээх газар төржээ.
-Хурдан борын эзэн аавын тань талаар эхлээд ярилцъя?
-Баярлалаа. Миний аав Далайн Пүрэв хүний ганц хүү. Хурдан моринд дуртай. Морь сайн уядаг монгол эр байлаа. 1970-1980-аад оны хооронд уралдахдаа нэг түрүүлж, зургаан аман хүзүүдэн, гурван удаа гурвалж, нэг удаа дөрвөлөн, хоёр удаа зургаалсан хурдан бор мориор нь түмэн олон андахгүй. Тэр бор морь унага байхдаа урд хөлөөрөө газар малтсаар өөрийгөө далд оруулчихдаг байсан гэдэг. Аав минь бор морио Зандаръяа заан гэж хүнд бэлгэнд өгчихөж байсан юм гэнэ лээ. Хожмоо тэргүүнийг нь Дөрвөлжин хэрэгсүүрийн тэнд тавьсан гээд надад үзүүлж байсан.
-Пүрэв уяачийн нэрийг өргөсөн өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Бас нэг хээр морь уяж сумын наадамд түрүүлгэсэн. Миний хувьд 1980 оноос хойш аавыгаа даган морь уясан хүн. Хоёр жил мал маллаад Дундговийн техникумд явсан. 1985 онд малын эмчээр төгсч ирээд 1986 онд цэргийн албанд мордон цагдаагийн баталионд алба хааж бэлтгэл хурандаагаар халагдаж байлаа. Ах нь МУ-ын УГЗ Сэвжидийн Сүхбаатарын шавь. Тэр хүнээр биелгээ заалгаж, олон жил ардын бүжиг бүжин өнгөрсөн жил СТА цол авсан.
-Баяр хүргэе. Хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Миний жижиг хондон гэж гайхалтай хурдан морь байлаа. Мотоцикль гүйцдэггүй л байсан юм. Дээр ярьсан эцгийн минь хурдан борын удмын адуу. Отгонтэнгэр хайрханы бэл Урт сайхан гэдэг босоогоороо төрсөн унага. Би хязаалангаас нь эхэлж уяад тэр жилээ сумынхаа наадамд наймаар давхиулсан. Дараа жил нь соёолон морь багийн өдөрлөгт түрүүлж, наадмаар долоолсон. Тэгэхэд би хоолны алдаа гаргасан байна лээ. Ер нь хондон морь маань сумандаа хоёр түрүүлж, хоёр зургаалсан адуу. Надаас илүү уяач бол олон түрүүлгэх байсаан. Ах нь адуугаа алдаад 12 жил морь уяагүй. Саяхнаас Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Уулбаян сумдын адуу авч дахин уяж байна. Гэхдээ морины төлөө гэсэн олон жилийн хичээл зүтгэлийг маань үнэлж ММСУХ-ны тэргүүн М.Энхболд намайг “Уяачийн алдар” одонгоор шагнасан. Би сумынхаа баяр наадмын комисст 14 жил ажилласан. Монгол ахуй, морьтны соёлоо үргэлж дээдэлж явдаг хүн. Үр хүүхэд маань ч гэсэн миний энэ үйл хэргийг үргэлжлүүлэх байхаа.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна