УЯАЧ Я.БАТБААТАР: ХОЁР САЙХАН ХУРДАН БУЯН ЗАЯАСАН Ч “ШИДИЙГ” НЬ ТУЛТАЛ ГАРГАЖ ЧАДААГҮЙ


Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Жавхлант багийн харьяат, уяач Ядамын Батбаатартай ярилцсанаа хүргэж байна. 2011 оны сумын Шилдэг залуу малчин, сумын Аварга малчин, Хамгийн тохилог өвөлжөөний эзэн тэрээр 1980 оны өвөл Ихэр хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Миний хөгшин аав, авга, нагац өвөө хусуур сойзоор гангарсан уяачид явлаа. Аав маань ч бас морь уяна. Сумын наадмын айраг түрүүг олонтаа хүртсэн хүн. Манайхнаас хүргэн ах маань аймгаас айраг авсан. Миний хувьд удам залгасан гурав дахь үеийн уяач болж байгаа юм. Бусдын адил таван настай морь унаж сурч байв. Тэгээд 15 нас хүртлээ хурдны морь унасан.
-Уралдаанч хүүгийн амжилтаас сонирхуулаач?
-Долоотой сумандаа их насны морь тавлуулж, аавынхаа уясан цавьдар шүдлэнг унаж түрүүлгэж байсан. Үүнээс гадна 13-тайдаа Найдандангийн бор азаргыг унаж, Даривтаа км-ын зайтай хол түрүүлгэж явлаа. Дараа нь Тонхил сумын 90 жилийн ойгоор очиж бас л хол түрүүлгэсэн. Түүнчлэн баруун бүсийн анхны Сархайрханы даншигт унаж 21-ээр давхиулсан. Энэ бол морь унадаг байхдаа миний оролцсон том наадмын амжилтууд байгаа юм.
-Хэдэн жил хурдан морь унасан юм бэ?
-Таван настайгаасаа хойш 10 жил хурдны морь уналаа. Сүүлд 15-тай Сархайрханд Найдандангийн бор азаргыг унаж, уралдаанчийн амжилтаа отголсон.
-Тэгвэл уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлж байв? Ямар ямар амжилтыг гаргаад байна вэ?
-2010 оноос уясан морьдоо сумандаа мордуулж эхэлсэн. Эхний жилээ 11-ээр давхиулсан бол зун нь Жаргалангийн харьяат Эрдэнэбат гэж хүнээс Уулбаян угшилтай ногоон шүдлэн худалдан авсан. Өнөөхөө Шарга сумын “Хамтын хүч” багийн овооны наадамд аман хүзүүдүүлсэн. Дараа нь Дарив сумын Хужирт багийн овооны наадамд гуравлуулж, 2011 онд мөн Дарив сумын хаврын уралдаанд ногоон хязаалангаа соёолон насанд түрүүлгэсэн. 2011 оныхоо зун Жаргалан сумын баяр наадмаар ахиад ногоон хязаалангаа түрүүлгэж, Завхан аймгийн Цагаанчулуут сумын 90 жилийн ойд долоод давхиулсан. Дараа нь Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд болсон “Макс”-ын Ганбаатар, Цэрэнжигмэд нарын баярт 14-өөр хурдлуулсан. 2012 онд Дарив сумын хаврын уралдаанд тавлуулж, их насны хүрэн морио Дарив сумынхаа Жавхлант багийн овооны наадамд гуравлуулсан. 2013 онд Сүхбаатар аймаг явж Улсын хошой Аварга малчин Гочоогийн Мөнхнасан гэж хар даага, хээр даага, алаг гүү, хонгор халзан азарга гээд нийт дөрвөн адуу авсан. Зун нь саарал даагаа уяж хоёр овооны наадамд айрагдуулсан.
-Ямар, ямар овооны наадамд билээ?
-Дарив сумынхаа Жавхлант багийн овооны наадамд дөрөвлүүлж, Дарив сумын хаврын уралдаанд аман хүзүүдүүлсэн. Харин саарал шүдлэн үрээгээ Дарив сумын уяачдын баярт аман хүзүүдүүлсэн. Тэгэхэд Насаагийн хүрэн шүдлэн түрүүлсэн юм. Дараа нь сумынхаа баяр наадмаар саарал үрээгээ түрүүлгэж байсан. Манай хоёр дахь охин Цэнгэлмаа унаж ийнхүү түрүү, аман хүзүүгээр хурдлуулсан юм. Өөр Шарга сумын 90 жилийн ойд саарал үрээгээ 11-т давхиулсан бол Шарга сумын “Хамтын хүч” багийн уул усны баярт түрүүлгэсэн. 2016 онд ногоон азарганы анхны төл болох хээр даагыг зээ хүүдээ бэлэглэсэн нь Дарив сумын 90 жилийн ойд дөрөвлөлөө. Даривт бас миний халиун даага дөрөвлөсөн. Ховд аймгийн Чандмань суманд зүүн бүсийн уралдаанд гуравласан бол Ховд аймгийн Дарви сумын Хаврын бүсийн уралдаанд гуравлаж, Говь-Алтай аймгийн Дарив сумын хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн. Говь-Алтай аймгийн Хөхморьтод болсон баруун бүсийн уралдаанд наймаар орсон. Сумдын ойд Ж.Бат-Эрдэнэд бэлэглэсэн даага гайгүй давхиад байгаа юм. Манай сумын унаган адуу л даа. Нагац аавын адууны угшилтай. Эцэг нь Сүхбаатар аймгийн Уулбаянаас авсан ногоон азарганы төл байгаа юм.
-Та сумын Алдарт уяач цолтой билүү?
-Болзлыг нь хангачихаад байгаа ч хараахан аваагүй л байна. Одоогоор аймгийн баяр наадмаас айраг аваагүй. Сумаас 14,15 айраг, түрүүтэй. Үнэндээ малын хажуугаар морь уях ч амаргүй л юм. Зав чөлөөгөөрөө уяж байгаа болохоор олигтой амжилт гаргаж чадахгүй байна. Морио ид хурдан байхад ажилдаа дарагдаад, ганц нэг ойр тойрныхоо уралдаанд тавьсан. Миний ногоон азарга чинь Алтангэрэлийн алаг, Ойлингийн хүрэн, Үүрцайхын саарал зэрэг хурдан буянгуудтай хурд хуваалцаж уралддаг байлаа. Наад Батсайханаас авсан саарал үрээ болохоор Ганбаатарын Яруу саарал, Насаагийн хүрэнтэй л үзнэ. Даанч шүдлэн жилээ бол үхчихсэн. Ямартаа ч хоёр сайхан хурдан морь заяасан ч ид шидийг нь тултал нь гаргаж чадаагүйдээ харамсдаг. Ногоон азарганы маань төл сайхан давхиж эхэлсэн. Хурдан тууртын буян ирэх байлгүй дээ.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би дөрвөн охинтой. Охид маань миний уясан морьдыг унаж хурдлуулдаг юм. Том охин нэг жил морь унаад, томдоод хасагдсан. Дараагийн охин Цэнгэлмаа энэ жил сумын Хараацай цол авлаа. Одоо ч мөн л хасагдаж байна. Удаах охин таван настай Лхамханд маань одооноос морь унаж сурч байна.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн ямар наадам байна вэ?
-Саарал үрээгээ Цэнгэлмаа охин маань унаж, сумынхаа наадамд түрүүлгэхэд үнэхээр их сайхан байсаан. Ийнхүү шүдлэн түрүүлгэдэг тэр жил сумын наадмаар 80-аад шүдлэн мордсон юм. Тэгэхэд манай хүргэн ахын хар үрээ бас хамт уралдаж, 11-ээр ирж байлаа. Надтай хамт явж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Гочоогийн Батнасангаас авч байсан юм. Энэ хар үрээ чинь соёолон жилээ аймгийн хаврын бүсийн уралдаанд гуравлаж байсан.
-Та сум, аймгийн Сайн малчин болж байжээ?
-Тийм ээ, 2010 онд сумын Шилдэг залуу малчин, 2011 онд сумын Аварга малчин болсон.
-Малын тоо толгой хэд хүрээд байгаа вэ?
-Энэ жил 1800 хүрлээ. Ер нь сүүлийн таван жил 1000-аас дээш мал тоолуулж байна. Гэхдээ хараахан аймгийн Аварга малчин болж амжаагүй л явна.
-Орон нутагт залуу малчдын хувьд тулгамддаг бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
-Мал борлуулахад жоохон асуудалтай. Борлуулах газар хомс, олон мал боломжийн үнээр авчих газар олдохгүй юм. Тэрнээс өөрөөр юу байхав. Малын буянд бүгдээрээ л сайхан амьдарч байна. Манайхнаас гэхэд том ах улсын Аварга малчин Амартүвшин гэж хүн бий. Дараагийн ах сумын Аварга, бас л аймгийн Аваргын болзол хангачихаад байгаа Амарсайхан гэж байна. Бас дүү сумын Аварга малчин Отгонбаяр гэж байгаа.
-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Бид эцэг эхээс зургуулаа. Дөрвөн хүү, хоёр охинтой.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
-Говь-Алтай аймгийн нийт уяачдад болон Даривынхандаа мэнд хүргэе. Гарсан хүлэг болгон нь хурдан байг. Уясан болгон нь айраг, түрүү хүртэж байг ээ.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна