Сумын Алдарт уяач Б.Өнөржаргал: 2015 ОНД ХАНГАЙН БҮСЭЭС АЙРАГ, ТҮРҮҮ АВЧ ОДТОЙ НААДЛАА


Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Өнөржаргалыг уншигч танаа танилцуулж байна.
-Сум орон нутагтаа одтой наадаж байгаа залуу уяач гэж өөрийг чинь тодотгож байсан. Хийморьтой наадсан наадмынхаа тухай ярихгүй юу?
-Би 2002 оноос морь уяж эхэлсэн. 2006 онд сумынхаа баяр наадамд даага, шүдлэн хоёр түрүүлгэж, 2015 онд хангайн бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг авсан. Гадны наадам гэвэл Баянхонгорын Ламын гэгээнд очиж даага 13-аар давхиулсан.
-Түрүү, айраг авсан 2015 оны хангайн бүсийн наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Хангайн бүсийн наадамд таван насны морь уяж очсон. Нас бүрт л 100 гаруй морь мордож байснаас азарга 10 гаруйгаар, соёолон 20 гаруйгаар, хязаалан үрээ зургаагаар давхиж, шүдлэн үрээ дөрөв дээр, даага түрүүлсэн амжилттай сайхан наадсан.
-Түрүү магнай даага хаанахын адуу вэ?
-Манай аймгийн Алдарт уяач Ууганбаяр гэдэг хүний унаган адуу. Миний хүргэн ах байгаа юм. Тэдний зүүн тал гаралтай азарганд өөрийнхөө гүүг хураалгаад гарсан төл. Шүдлэн үрээ ч мөн адилхан тэдний зүүн талын азарганы төл.
-Шүдлэн үрээ чинь даагандаа уралдсан юм уу?
-Даагандаа 2014 онд сумынхаа 90 жилийн ойд түрүүлчихээд, Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний ойд очиж 13-аар давхисан. Тэр жил олон түрүүлж айрагдсан л даа. Цахирт болсон Архангай аймгийн бүсийн чанартай уралдаанд гурваар орж, бага жижиг наадмуудад хэд хэд түрүүлж, айрагдсан. Өнгөрсөн 2015 онд сумынхаа баяр наадамд дөрвөн насны морь уралдуулаад азарга 20 хавьцаа, хязаалан үрээ найм дээр, шүдлэн үрээ, даага хоёроо түрүүлгэсэн. 2016 он гарсаар одоогийн байдлаар уралдаагүй байна.
-2002 оноос морь уяад хичнээн айраг түрүү аваад байгаа вэ?
-Морь уяж эхлээд 2005 онд сумын баяр наадамд их насны морь түрүүлгэж анхныхаа айргийг авч байлаа. Тэрнээс хойш Гурванбулаг, Заг тойргийн сумдад айраг түрүү авч нийт найман түрүү, 14 айрагтай сумын Алдарт уяач цолыг 2014 онд аваад байна. Эндээс түрүүнүүдээ ярихын бол зээрд үрээ суманд түрүүлээд, дараа жил нь хязааландаа бас түрүүлсэн. 2004 онд суманд даага түрүүлгээд, хойтон нь шүдлэндээ бас түрүүлдэг юм. Сумынхаа 90 жилдээ даага түрүүлгээд, бүсийнхээ наадамд мөн нэг даага түрүүлгэсэн.
-Таны уяж байсан морьд хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар хүлэг вэ?
-Миний уяж байсан морьдоос хамгийн их хурдалсан нь ааваас авсан сартай зээрд морь байдаг юм. Манай аав аймгийн Алдарт уяач Бадарч гэж хүн бий. Зээрд морь 1997 онд Говь-Алтай аймагт болсон 15 аймгийн хангайн бүсийн даншигт шүдлэн үрээ түрүүлж байсан. 1999 онд Баянхонгор аймгийн Ламын гэгээнд соёолон үрээ гурваар давхисан. Сумандаа нэг түрүүлж, зургаа айрагдсан. Бас нэг халтар азарга сум, орон нутгийн чанартай том, жижиг наадамд 17,18 айрагдсан. Сүүлийн үед Туулай зээрд шүдлэн маань дааганаасаа хойш бүс, орон нутгийн чанартай уралдаанаас тогтмол айраг, түрүү авч сайн давхиад байгаа.
-Сартай зээрд морины удам угшлын тухай яривал. Танай аавын унага адуу байв уу?
-Зээрд морь манай аавын унаган морь. Эцэг нь Завханы Алдархааны гаралтай хээр азарга байсан. Их төл сайтай азарга. Сартай зээрдийг эхэн үедээ аав уяж байгаад сүүлд би уядаг болсон юм. Шүдлэнгээсээ эхэлж уягдаад 18 хүртлээ суманд уралдаж, бүсийн чанартай наадамд хоёр ч удаа орсон. Завхан аймгийн 90 жилийн ойд хөлөөрөө очиж, уралдаад арай айрагт орж чадаагүй цулбуурт орж байсан.
-Ямар хэлбэр хийцтэй, уяаны ямар онцлогтой морь вэ?
-Сайвар алхаатай, хөнгөн, номхон дөлгөөн зан ааштай сайхан морь. Уяа ороод ирэхээрээ ямар ч наадам, үсэргээ сунгаанд гараад л хөтөлж явсаар барианд ордог. Одоо 20 гарсан хөгшин морь бий. Миний хамгийн их хайрлаж явдаг морь.
-Засгийн газрын тогтоолтой наадамд хоёр айрагдана гэдэг өндөр амжилт шүү. Хоёр айрагдахад нь ямар хүүхэд унаж байсан юм бэ?
-Говь-Алтайд Монхорын Дагваа, Баянхонгорын Ламын гэгээнд Пүрэвдагвын Нармандах нарын хүүхдүүд унаж байсан. Холбоо толгой хүртэл ганцаараа явсаар байгаад барианы доор ирээд суугаад гурваар орсон. Тэр жил манай аав хязаалан, соёолон хоёр үрээтэй яваад хязаалан 20 гаргаж ирээд, соёолон гурвалсан нь тэр.
-Хүрэн морины дүү нараас өөр шиг нь давхиж байгаа морь байна уу?
-Миний уяж байгаа зээрд үрээ дүү нь байгаа юм. Бас нэг дүү зээрд морь том бүсийн чанартай наадамд орж байгаагүй ч сайн давхиж байсан.
-Танай аав сумаас анх удаа аймгийн Алдарт уяачаар тодорсон долоон хүний нэг нь үү?
-Анхных ч арай бишээ. Анхны долоон Алдартын араас л авсан байх. Миний хувьд гэрийнхнээсээ ганцаараа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уясан морь нь хурдан байж, унасан хүүхэд нь цовоо сэргэлэн байх болтугай.
-Тэр ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна