Аймгийн Алдарт уяач Б.Мянганбаяр: АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН УРАЛДААНД МОРИО АЙРАГДУУЛЖ БАЙСНАА ДУРСАХ ДУРТАЙ


Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Алтан соёмбо багийн харьяат, аймгийн Алдарт уяач Бат-Очирын Мянганбаяртай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1977 оны зун Индэрт хэмээх газар айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн бөгөөд 2011 онд аймгийн Хөдөлмөрийн аварга, 2012 онд сумын сайн малчин, 2015 онд аймгийн Алдарт уяач, 2016 онд сумын Алдарт тэмээчин болжээ.
-Таныг сүүлийн үед морь сайн уяж байгаа залуусын нэг гэж сонслоо. Таны өвөг дээдэст морь уях төрийн хэрэгт шимтэж байсан хүмүүс бий юу?
-Манай аав 1970-1985 оны хооронд 15 жил хурдан морь уясан. Сумын буман хонины баярт манай аавын шар хээр морь айргийн тавд ирж байсан. Түүнээс хойш аав минь нэг их морь уяагүй. Харин би өөрөө 1990 оноос хойш морь уяж эхэлсэн дээ.
-Аав тань нэгдлийн үед ямар мал маллаж байсан бэ?
-Дандаа бог маллаж байсан. Тэр дундаа адуу их хариулсан.
-Та адуучин аавын хүү болохоор хурдан морь унаж байсан байх. Хэдэн жил хурдны морь унаж ямар амжилт үзүүлж байв?
-Бүр багадаа хурдан морь унаагүй. 12 настайгаасаа хойш гурван жил унаад хасагдсан. Гэхдээ нэг их амжилт үзүүлээгүй ээ. Морь уяхын хувьд бол 1993 онд сургуулиасаа гараад л эхэлсэн дээ.
-Анх ямар нас, зүсний хаанахын удам угшилтай морь уяж, яаж давхиулж байсан бэ. Энэ талаар ярина уу?
-Анх засгийн адуунаас авсан цагаан хамартай хээр морио уяад арав дотор давхиулсан. Ер нь 1993 оноос хойшхи арван хэдэн жилд нэг их амжилт гаргаагүй ээ. Тэгээд 2000 онд айл өрх болж тусдаа гараад азарга, даага хоёр уясан. Тэгэхэд азарга айргийн таваар ирсэн. Бас даага нь айрагдаж байсан санагдаж байна. Тэгээд дараа жил нь Сүхбаатар аймгийн Асгат сумын гаралтай хонгор азарга, хүрэн даага хоёрыг худалдаж авсан. Хүрэн даага нь авсан жилээ зургаад давхисан. Түүнээс хойш дахиж уяагүй. Хонгор азарга бас л нэг удаа дөрвөөр ирж байлаа. Бас л дахиад уяагүй. Үр төл нь сайн хурдалж байгаа. Хонгор азарганаас гарсан миний хээр морь даагандаа хоёр айрагдаж, шүдлэн, хязаалан, соёлондоо бас айрагдсан. Тэгээд бүдүүрэхээр нь нэг их уяагүй. Энэ жил найман настай морь байж байна. Одоо унаач хүүхэдгүйн зовлон их хэцүү болоод байна. Дараа нь дээрх хонгор азарганы төл халиун морь сумандаа даага, шүдлэн, хязааландаа айрагдаж, соёолондоо зургаагаар давхиж байсан. Дараа жил нь миний хүрэн морь Ховд аймгийн Булган болон аймгийнхаа Алтай суманд тус, тус хоёр түрүүлсэн. Мөн сумандаа нэг түрүүлж, аймагт нэг айрагдсан. Дарив суманд бас нэг айрагдсан. Сумандаа гурав, дөрвөн айрагтай. Нийт 13 медальтай даа. Ийм л амжилт гаргаж байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон билээ?
-2015 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Аймгийн Алдарт уяач цол хүртэхэд ямар амжилт үзүүлээд байсан бэ?
-Би нийт таван түрүү, 22 айрагтай. Нийт 28 медальтай. Өдөрлөгөөс авсан медалиа оролцуулбал 47 медальтай.
-Таны морьдоос илүү давамгай амжилт үзүүлж нэрийг тань дуурсгаж байсан ямар морьд байв. Тэр морьдоо танилцуулаач?
-Миний хээр морь дааганаасаа соёолон хүртлээ айргаас мултраагүй. Бас миний хүрэн морь 16 медаль авсан. Аймгийн баяр наадамд айрагдаж байсан морь л доо. Ховд аймгийн Булган сумын гаралтай.
-Хэдэн онд аймгийн баяр наадамд айрагдсан юм бэ?
-Манай аймагт болсон Алтайн шигшмэл хурд уралдаанд уралдаж айргийн гурваар ирсэн. Тэгээд дараагийн Шигшмэл хурдад явж чадсангүй. Энэ жил сумдын ойд уралдсан. Бас Дарив сумын ойн баярт миний хүрэн морь наймаар ирсэн.
-Та гарч уралдаад л байгаа юм байна. Морио ачаад явж байна уу?
-Сүүлийн үед машин, техник элбэгшсэн учраас морьдоо ачиж байна. Би морь ачдаг машинтай. 2010 оноос өмнө морьдоо дандаа хөтөлж явдаг байлаа шүү дээ. Одоо больсоон.
-Говь-Алтайнхан бол “Манай нутгийн өвс илүү чанартай учраас нэмэлт тэжээл шаардлагагүй” гэж ярьж байна. Ялангуяа Алтай, Бугат сумынхан. Танайхан адуугаа хэр тэжээж байна.
-Манай суманд тэжээл байхгүй. Нутгийн ургамал шаваг, борог, амтлаг өвстэй учраас манайхан адуугаа тэр бүр тэжээгээд байдаггүй. Зайлшгүй тэжээх шаардлагатайгаа л тэжээдэг. Ер нь байгалиар нь уядаг.
-Та бас тэмээ уядаг гэсэн. Хэзээнээс тэмээ уяж байгаа вэ.
-Би аймаг тойрч их уралдсан. Манай аймагт их говийн тэмээний баяр жил бүр болдог. Тэр уралдаанд очиж уралдсан. Мөн Төгрөг, Ховд аймгийн Алтай, Мөст суманд очиж уралдаж байсан. Тэмээгээ хөлөөр нь хөтлөөд явдаг байлаа. Харин өнгөрсөн жилээс мөн тэмээгээ ачиж байна.
-Та нэг уралдаанд хэдэн тэмээтэй явах уу?
-Би Төгрөг сумын баярт зургаан тэмээтэй явж байсан. Би чинь аймгийнхаа бүх сумыг хэссэн. Миний тэмээ Ховд аймгийн Алтай суманд хоёр, Цэцэг суманд нэг түрүүлсэн. Мөн Мөст суманд нэг аман хүзүүдсэн. Алтай сумын Барлаг багт мөн хэд, хэдэн удаа айрагдсан даа.
-Та өөрийнхөө хурдан тэмээнүүдийг танилцуулаач?
-Би 40 гаруй тэмээтэй хүн. Миний улаан ат уралдсан болгондоо орж байсан. Өнгөрсөн жил хүртэл айрагдсан. Нийт дөрөв түрүүлж, найм айрагдсан байдаг юм. Бас нэг цагаан ат маань нэг түрүүлсэн. Миний өөр нэг улаан ат хоёр түрүүлж байсан. Тийм л амжилттай.
-Танай энд бэсрэг тэмээ байх уу?
-Байхгүй. Яг цэвэр монгол тэмээ л бий.
-Тэмээний уралдааны бай шагнал ямар байдаг вэ. Морины шагналаас бага байх гэж би боддог.
-Түрүүлсэн тэмээнд 100 мянган төгрөг, хивсэн тохош өгдөг юм. Тэмээний бай шагнал гэхэд голох хэрэггүй л дээ. Саяхнаас тэмээг уралдуулдаг болсон болохоор шагнал нь голох зүйлгүй.
-Зундаа морио, өвөлдөө тэмээгээ уяад л өнжчихдөг хүн юм аа даа.
-Тэгнэ.
-Мэдээж морины уяа арай илүү нарийн байх. Тийм үү?
-Морины уяа нарийн шүү дээ. Тэмээ өл даадаг болохоор хэдэн ч хоног уяж болно. Тэмээг сар гаруй уяж байж л хөнгөрнө. Морийг ч мөн ялгаагүй. Гэхдээ мориных нь араншинд тааруулж байж уядаг юм.
-Та тэмээ, морь уясан жилүүдийнхээ хамгийн сайхан дурсамжуудаас хуваалцаач?
-Говь-Алтай аймгийн баруун бүсийн уралдаанд миний морь айрагдахад би хамгийн их баярлаж байсан даа. Түүнийгээ л их дурсаж явдаг. Говь-Алтай аймагт морь айрагдуулна гэдэг амаргүй шүү дээ. Аль ч аавын хүү барагтаа л морь оруулж чадахгүй. Тийм болохоор тэр амжилтаа их дээдлэн дурсаж явдаг юм даа.
-Тэгээд аймгийн Шигшмэл хурдад шигшигдэж ирсэн морьд уралддаг шүү дээ?
-Тийм ээ. Сум, сумын айргийн таван морь уралддаг юм.
-Танай суманд таны мориноос өөр Шигшмэл хурдад айрагдсан морь байна уу?
-Өөр нэг залуугийн морь айрагдаж байсан. Түүнээс өөр байхгүй.
-Тэмээний тухайд?
-Ховд аймгийн Цэцэг суманд миний улаан ат түрүүлэхэд би их баярлаж байсан. Хүний газарт ганцаараа очоод тэмээгээ түрүүлүүлэхэд магнайгаа хагартал баярладаг юм байна лээ.
-Та хэдэн хүүхэдтэй бэ?
-Дөрвөн охинтой.
-Та энэ хавиасаа л адуу авч байсан юм байна. Сүүлийн үеийн жишиг дагаад зүүн зүгээс бэлэн давхилтай морь авч байсан уу?
-Би Сүхбаатар аймгийн Наран сумаас нэг саарал гүү авчирч байсан. Бас Дарьгангаас бор морь авч ирсэн. Онгоноос нэг бор азарга авсан. Халзан сумаас цагаан хамартай хүрэн азарга бас нэг хүрэн азарга авч ирсэн. Өнгөрсөн жил Дорнод аймгийн Матад сумаас хул азарга авч ирсэн. Миний азарга бүгд зүүн талынх. Би 200 гаруй адуутай.
-Миний асуух асуулт энд хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалааа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна