Аймгийн Алдарт уяач Ч.Пүрэвдорж: Сүүлийн үед манай Мааньтын уяачид илүү амжилттай наадаж байна


Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Мааньт гуравдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Чимэдийн Пүрэвдоржийг уншигч танаа танилцуулж байна. 2014 онд сумын Алдарт уяач, 2015 онд Төгрөг сумын Шилдэг уяач, 2016 онд аймгийн Алдарт уяач, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр шагнуулсан тэрээр 1970 оны өвөл сумын хүн эмнэлэгт төржээ.
-Та 2014 онд сумын Алдарт уяач, 2015 онд сумын шилдэг уяач, 2016 онд аймгийн Алдарт уяач цол хүртжээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа юм байна гэж ойлголоо. Эдгээр амжилтаасаа дурдвал?
-2014 онд сумын Алдарт уяач болохдоо нэг түрүү, 20 гаруй айрагтай байсан. Бусад нь дандаа аман хүзүүнийнх. Өнгөрсөн жил би сумын наадмаас нэг түрүү, гурван айраг авсан. Мөн бүсийн наадмаас нэг аман хүзүү, нэг айрагтай. Тэгээд хаврын аймгийн бүсэд морио зургаагаар давхиулсаныхаа дараа жижиг наадмуудад олон орсон юм. Бугат сумын ойн баярт манай уяанаас азарга гурав, их нас түрүү, хязаалан айраг, шүдлэн түрүүлсэн амжилттай наадсан. Бас нэг жороо морь сумандаа хоёр жил айрагдсан.
-Таны өвөг дээдэс морь уяж байсан уу?
-Манай нагац талынхан морь уядаг хүмүүс байсан. Рэнцэндорж, Билэгт, Алтангэрэл гэж хүмүүс бий. Мөн манай уяачдын холбооны Эрдэнэбаатар байна. Энэ хүмүүсийнхээ морийг унаж эхлээд л моринд орсон доо. Манай аав сайн морьдтой байсан ч уядаггүй байсан юм. Морьдыг нь манай нагац уяж хурдлуулдаг байсан.
-Таныг хурдан морь унадаг байхад Төгрөг сумын баяр наадам хэр болдог байв?
-Одоогийн энэ тал дээрээ л уралддаг байсан. Морь сайн л уралддаг байсан санагдаж байна. Тухайн үед их олон уяач байгаагүй байсан учраас 40 гаруй морь уралдана. Хамгийн ихдээ 50, 60 хүргэж уралддаг байсан санагдаж байна.
-Тэгээд хурдан мориноос буугаад хэзээнээс морь уясан билээ?
-2005 оноос хойш 11 жил хурдан морины уяа сойлго тааруулж байна. Тэр үед манай аав аймгийн сайн малчин болж байлаа.
-Анх хаанахын удам угшилтай ямар нас, зүсний мориор уяачийн гараагаа эхэлж байв?
-Манай нагац Баянхонгор аймгаас энд адуугаа тууж ирээд надад Заг, Байдрагийн гаралтай үрээ өгч байсан. Тэр үрээг уяж хоёр жил зургаад давхиулсан. Тэрний дараагийн жил аман хүзүүдсэн. Түүнээс хойш морьдоо айрагдуулж эхэлсэн дээ. Сүүлийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Дорноговь аймгийн Алтанширээ, Дорнод аймгаар явж морьдууд авчирсан. Тэр морьдууд гайгүй сайн давхиж байна.
-Зүүн талаас ямар удам угшилтай адуунууд авч ирсэн бэ?
-Дарьгангага сумын Доржхүү гэж уяачаас авсан хар буурал морь дааганаасаа хойш сайн давхиж соёолонгоосоо хойш түрүү алдаагүй. Мөн Дарьгангаас авчирсан халзан даага маань өнгөрсөн жил бүсийн наадам болон Бугат сумын ойн баяр, сумандаа тус, тус айрагдсан. Дорнодоос авчирсан саарал даага хоёр жил дарааллан сумынхаа наадамд аман хүзүүдээд байна. Мөн Бугат сумын ойд түрүүлсэн. Алтанширээгээс бас нэг халтар даага авч ирсэн юм. Ирснээс нь хойш уяж чадалгүй байж байгаад энэ жил соёолонд нь уяж хурдлуулахад сумынхаа наадамд айрагдсан. Бас Алтанширээгээс авчирсан саарал даага даага, шүдлэндээ хоёуланд нь айрагдсан. Сүүлийн үед уяж чадахгүй байна. Бас нэг сартай хүрэн даага авч ирэхэд даагандаа айрагдсан. Авсан морьд маань иймэрхүү амжилттай. Бүгд л айраг, түрүүтэй. Би голдуу даага авчирдаг.
-Таны авч байсан хамгийн үнэтэй нь адуу гэвэл?
-Би даага л авдаг. Хамгийн үнэтэйдээ хоёр сая таван зуун мянган төгрөгөөр авч байсан. Бүдүүрсэн айрагдаж, түрүүлсэн адуу огт аваагүй. Ихэвчлэн битүү даага авдаг.
-Авч ирсэн морьдоо өөрөө л уядаг уу. Эсвэл нутаг орны хүмүүстээ өгөх үү?
-Өө өгсөн. Ахад хоёр үрээ байгаа. Хоёр ахдаа хоёуланд нь азарга авчирч өгсөн. Бугат сумын найздаа нэг үрээ өгсөн. Ер нь энэ, тэнд зарсан барьсан юм байгаа.
-Зарсан, хүнд өгсөн адуунууд яаж давхисан бэ?
-Амжилт нь гайгүй. Айрагтай л байгаа даа.
-Та тэжээл, арчилгаа гээд морь уяхад бэрх болж гэж ярилаа. Уяачид морьдоо сумын төвдөө суурин маллагаанд оруулж байна уу?
-Манайхан арванхоёрдугаар сард морьдоо суманд оруулж ирээд тэжээл, арчилгаанд оруулдаг. Үндсэндээ уяаг нь эхлүүлж байна гэсэн үг юм. Өвөл цантуулна, намартаа ганц, хоёр зөөлөн эдлэнэ. Ер нь морь уях нь жилийн дөрвөн улирлын ажил болно.
-Та аймгийн баяр наадамд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Байнга л ойролцоо сумд болон аймгийн баяр наадамд явдаг. 2010 онд манай аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг наадамд буурал морь маань 30 гаргаад ирсэн. Энэ буурал морь соёлондоо аймгийн баяр наадамд зургаалсан. Мөн Тонхил суманд болсон аймгийн баруун бүсийн уралдаанд гурван морь маань уралдаж нэг нь аман хүзүү, нөгөө нь айргийн дөрөвт ирсэн. Харин нэг нь зургаагаар ирсэн.
-Та аймаг, бүсийн уралдаанд амжилт гаргаагүй. Зөвхөн сумын амжилттай юм байна гэж ойлголоо.
-Бүс гэхээр сумын ойнууд байна. Бугат сумын ойд нэг түрүү, нэг айраг авсан. Өнгөрсөн жил манай Мааньт багийн их насны морь Тонхил суманд аман хүзүүдэж, Бугат суманд түрүүлсэн.
-Танай Мааньт баг хэдэн уяачтай юм. Хурдаараа сумандаа аль хавьд нь бичигдэж байна?
-Сүүлийн үед азарга, их нас, бага насны адуу гайгүй хурдалж байгаа. Эхэндээ тав болон нэгдүгээр багийн морьд их сайн давхидаг байсан. Харин сүүлийн жилүүдэд манай баг амжилттай наадаж байна. Их насны морьд л гэхэд гурван жил түрүүлчихлээ шүү дээ. Азарга ч ялгаагүй гурван жил түрүүлсэн. Бас бага насны адуугаараа айраг, түрүүтэй сайн наадаж байгаа.
-Мааньт багийн дээхнэ үеийн ямар сайн уяачид байна. Тэр хүмүүсээс нэрлэвэл?
-Рэнцэндорж гэж хүний Чонон саарал морь их хурдтай байсан. Энэ хүн олон сайн адуутай байсан л даа. Мөн Алтангэрэлийн аав Ёндон гэж хүн их сайхан хурдан морьдтой байлаа. Билэгт гээд манай нагац талын хүн бас сайн хурдтай байсан даа.
-Сүүлийн үед морь сайн уяж байгаа ямар хүмүүс байна?
-Түмэндалай, Энхдалай, Хатанбаатар, Эрдэнэбаатар гэж хүмүүс байна. Бас залуус олон бий.
-Таны дараагийн залгамж халаа болсон уяачид хэр бэлтгэгдэж байна вэ? Үр хүүхдүүд тань моринд хэр дуртай байна вэ?
-Хоёр хүү маань хоёулаа моринд дуртай шүү. Нэг оюутан залуу байна. Зундаа тэр залуу л морьтойгоо ноцолдоно. Би алсаас нь хараад байж байдаг юм. Нэг хүү энэ жил мориноос хасагдаж байгаа. Хөвгүүд маань хоёулаа уяаны эрдэмд суралцаж байгаа даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна