АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.САНДАГДОРЖ: АЙМГИЙНХАА 70 ЖИЛИЙН ОЙГООР ХОЁР АЙРАГ ХҮРТСЭН


Хонгор нутгийнхаа 70 жилийн ойгоор одтой наадсан Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сангийн Сандагдоржийг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 2014 оны сумын Хөдөлмөрийн аварга бөгөөд 1978 оны намар Нарийн гол хэмээх газар төржээ.
-Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор одтой сайхан наадсан гэсэн. Түүхт ойн бахдалт наадмын дурсамжаасаа яриагаа эхэлье?
-За тэгье ээ. Гэхдээ эхлээд хэзээнээс яагаад хурдан морь уях болсон тухайгаа яръя тэгэх үү.
-Болж байна?
-Манай аав нэгдлийн адуу малладаг байсан болохоор багаасаа малын захад өссөн хөдөөний хүүхэд. Гэхдээ морь мал уяж байсангүй. 2000 оны айхтар зудны дараагаас төв бараадаж суурин газрын хүн болсон. 2009 онд Баян-Өндөр сумын хийдийн нээлтэнд зориулсан том уралдаан болно гээд Элбэгсайхан, Наянтай гээд хоёр найзтайгаа гурвуул гэр бүлээрээ явлаа. Тэнд манай сумын Батаа ахын хул азарга, хул үрээ хоёр нь айрагдлаа. Нутгийн ахын морь түрүүллээ гээд бөөн баяр. Тэгээд буцах замдаа гурвуулаа “ерөөсөө морь авъя, сайхан юм байна” гэж ярилцлаа. Гэр бүлийнхэн ч дэмжиж байна. Удалгүй манай Элбэгсайхан бор үрээ авч тэр нь аймагт түрүүлчихлээ. Тэгж байсан манай сумын Батжаргал гээд зүүн талаас адуу зөөдөг залуу Сүхбаатарын Баяндэлгэрээс хэдэн адуу авчирч. Энэ тухай дуулчихаад гэр бүлийн хүн маань “адуу нь дуусчихна, чи хурдан яв” гээд суулгадаггүй. Долоон сарын дундуур нөгөө хүнтэйгээ уулзаж нэг хар шүдлэн худалдаж аваад өвөл нь тэжээлээ. Хойтон буюу 2010 оны 6 сард Бууцагааны сургуулийн ой болохоор нь уралдуулсан түрүүлчихдэг юм. Урам орж байгаа гэж жигтэйхэн. Ганц үрээ хангалтгүй санагдаад аймгийн Алдарт уяач Саранбаатараас Дорнод гаралтай нэг даага авчихлаа. За тэгээд өвөл нь нөгөө хоёрыгоо ханиар нь тэжээлээ дээ.
-Зун нь аймгийн ойтой...
-Тийм. Аймгийн 70 жилийн ойд уралдуулсан хар үрээ дөрвөөр, хээр үрээ маань гурваар давхичихдаг юм. Ингээд аймгийн баяр наадмаас нэг дор хоёр айраг авчихлаа. Хойтон хавар нь аймгийнхаа төвийн бүсийн уралдаанд гурваар давхисан. Ингэж л уяачийнхаа гарааг эхэлсэн дээ. Өнгөрсөн жил даага, хязаалан уяад Бөмбөгөрт айрагдуулж, аймагт бас гурав, дөрвөөр давхиулсан. Тэгээд өнөө жил аймгийн баяр наадмын хоёр түрүү, зургаан айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртлээ.
-Хоёр үрээ аваад л уяачийнхаа гарааг эхэлсэн. Одоо олон болсон уу?
-Уржнан Сүхбаатарын Сүхбаатар сумаас гүү худалдаж авсан. Тэрний маань төл хүрэн даага ноднин сайн давхисаан. 2014 онд хар морио унагаагаад хөлгүй болгочихсон. Морь ачиж явсан Түмэндэмбэрэл ах маань “хүний ганц морины хөлийг хугалчихаад яаж хоосон байхав. Чи ахаасаа даага ав” гээд Хэнтий угшилтай хонгор халзан үрээ өгсөн. Тэр маань ноднин дөрөв уралдаж гурав түрүүлж, нэг аман хүзүүдлээ.
-Авсан болгон нь давхиж байхыг бодоход аргагүй хийморьтой эр бололтой?
-Хээр үрээнээс маань бусад нь дан авмал адуу. Хээрийгээ би аймгийн Алдарт уяач Дорждагва ахаасаа шүдлэнд нь авсан. Авсан цагаасаа эхлээд айрагдаж, түрүүлж байгаа адуу. Морьд маань хурдлаад байхаар ганц би ч биш, гэр бүлийнхэн цөм дэмжээд л дор бүрнээ туслах юм. Эхнэр маань морь тэжээнэ, овъёосыг дэвтээнэ. Би ер нь морь уяснаасаа хойш зуны цагт гэрийн бараа харахаа байсан. Эхнэр маань л ар гэрээ авч явж байна даа.
-Хүүхдүүд морь уях уу?
-Манай хоёр том хоёулаа эмэгтэй. Төвд өссөн охин хүүхдийг морь унуулж сургана гэдэг амаргүй бололтой. Миний морьдыг унадаг Чойжилсүрэн маань 10 дугаар ангид орчихлоо. Олон хүний морийг унаж алдар цолонд хүргэсэн мундаг уралдаанч. Ийм авхаалжтай унаач ховор шүү.
-Танай сумын залуус гал уяаны системд орсон бололтой.
-Тиймээ. “Талын хүлэг”, “Алтан туурт” гэж хоёр гал бий. Аймгийн Алдарт уяач Энхтөр, Элбэгсайхан, Түмэндэмбэрэл, Наянтай гэсэн бидний хэдэн найзууд нийлж “Алтан туурт” галыг байгуулсан. Гал уяаны системд орчихоор биенээсээ туршлага хуваалцаад их зүгээр юм.
-Олны хүч оломгүй далай гэж. За ингээд бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна