Аймгийн Алдарт уяач Н.Хишигсүрэн: Эцгээс минь дамжиж ирсэн хүрэн азарганы үр төл одоо ч давхиж байна


Булган аймгийн Бугат суманд “Бөх Намжил” хэмээх алдартай хүн өнгөрсөн зуунд аж төрж байжээ. Нутаг орондоо гайгүй сайн ноцолдчихдог биерхүү тэр эр эмнэг хангалыг мундаг сургадаг, ёзоороор морь уургалдаг байсан гэлцдэг. Бас хүрэн азаргаа сум, аймагтаа нэлээд хэд түрүүлгэж, айрагдуулан, аймгийн Алдарт уяач болжээ. Өдгөө энэ хүний хоёр хүү аймгийн Алдарт уяач болчихсон, нутаг орондоо “Эцэг хүү гурван Алдартынхан” хэмээн хүндлэгддэг юм. Ингээд түүний хүү аймгийн Алдарт уяач Намжилын Хишигсүрэнтэй ярилцсанаа хуваалцаж байна.
-Бугат сумын эцэг хүү гурван Алдартынхыг танайх гэж сонслоо. Яриагаа таны аав Намжилын тухай сайхан дурсамжаар эхлүүлмээр байна?
-Тэгье. Манай аав 1927 онд Хантайд төрсөн хүн. Одоо энэ газар Хутаг-Өндөрийн нэг баг болсон. Төрөөд удалгүй хүнд өргөгдөж, таван настайд нь өргөж авсан аав, ээж хоёр нь цувраад бурхан болсон юм билээ. Тэгээд эцгийг минь Алтангэрэл гэдэг айл үрчилж авч хүн болгосон. Ингээд 1947 онд 20 нас хүрч хотод гурван жил цэргийн албанд яваад, 1950 онд эргэн ирэхэд нь өргөж авсан ах, эгч хоёр нь эцэг эх нь болж, адуу мал бэлдэн, айл болгож тусад нь гаргасан. Ингэж ижий аав хоёр маань өнөр өтгөн айл болж, дөрвөн хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Миний хувьд энэ айлын ууган хүү. Би гурван настайдаа өргөгдөж ирсэн юм. Түүнээс таван жилийн дараа Н.Ганбаатар дүү маань төрсөн.
-Таныг бас өргөж авчээ?
-Тийм ээ, манай ээж ч бас өргөмөл юм билээ. Би сүүлд нь ойлгосон. Манай ээж, аав хоёр надаас нэг ах хүүхэд өргөөд алдчихсан гэдэг. Харин намайг миний төрүүлсэн ижий төрсөн охиндоо өгсөн юм билээ.
-Аав тань ямар ажил эрхэлж байсан бэ?
-Малчин л байсан байх даа. Ээжтэй маань хань бүл болоод, Ингэтээс 1958 онд нүүж ирсэн. Анх Цонхлон Бухын наранд байгаад, Ханжаргалан сумтай нийлээд Бугат сум болсон. 1959 оноос аав, ээж хоёр минь тэнд мал малладаг болсон.
-Харин хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бол?
-1964 оноос морь уяж эхэлсэн. Ганц гүүтэй байсан юм билээ. Түүнээс нь гурван эр унага гарч, нэг нь арилжаа, хоёр нь хурдан болж. Манай Ганбаатар унаж, Сайханы наадамд дөрөв, энд хоёр удаа дөрөв хийсэн. Би тэрийг нь сайн мэддэг юм. Намайг 1964 онд дөрөв, 1965 онд тавдугаар анги төгсөж байхад аав морь уясан. -Намжил гуайн нэр усыг гаргасан, олонтаа түрүүлж, айрагдсан ямар хурдан морь байна вэ?
-Бяаран сүүлтэй хар морь анх байсан.
-Бяаран гэдэг нь ямар сүүлийг хэлдэг юм бэ?
-Оодон сүүлтэй морийг хэлдэг юм. Аав маань эмнэг их унадаг хүн байж билээ. Архангайгаас агтнаас соёолон үрээ байхад нь аваад азарга тавьж, 2-3 гүү хураалгаад, түүнээс цавьдар, халзан, 2-3 хүрэн морьд гарсан. Дандаа уягддаг. 1976 оноос хоёр дахь азаргаа худалдаж авсан. Тэр үеэс хурдан морь гарсан даа. Хантай, Жигүүр хээр гэсэн хурдан азаргануудаас хурдан морьд гарсан. Тэр удам үе дамжин, бид хэдэд өвлөгдөж ирсэн. Одоо ч гэсэн хүрэнгүүд бий. 1981 онд буюу ардын хувьсгалын 60 жилээр аав маань Булган аймгийн наадамд нэг хүрэн азарга аман хүзүүдүүлсэн амжилт үзүүлсэн. Бас цоохор их насны морь нь тав, цавьдар нь зургаад ирсэн.
-Эрдэнэтэд хүрэн азарга бас айрагдсан гэсэн?
-1978 онд аман хүзүүдсэн. Тэр жил Балдирын өсгий цагаан хээр азарга түрүүлсэн юм. Батчулууны уядаг алдарт хээр морины эцэг л дээ. Аавын хүрэн азарга суманд гурав түрүүлсэн байх. Ямар ч байсан соёолон үрээ нэг түрүүлснийг мэддэг юм. Би 1971-1974 онд цэрэгт явж, Ганбаа уяж эхэлсэн. Сүүлдээ голдуу миний, Ганбаагийн нэр дээр уядаг байлаа. Өвгөн морь дагаж хардаг л болсон.
-Хүрэн азарга хэд хүртлээ уралдсан бэ. Та хоёр хоёулаа хүрэн азаргыг уясан юм уу?
-Голдуу манай Ганбаа уядаг байсан. 1981 оноос хойш уяагүй.
-Төлүүд нь давхисан уу?
-Төл нь бүгд хурдалсан. Дандаа хүрэнгүүд давхидаг байсан. Ер нь л манайх хүрэн, буурал адуутай айл байсан. Одоо ч бий.
Ганбаа бид хоёр аавыгаа үе залгамжлаад л морь уяж эхэлсэн. Аав маань 1987 онд бил үү, аймгийн Алдарт болсон. Харин Ганбаа 1990-ээд онд, харин би 2013 онд Гиннест оролцож ирээд авсан.
-Дөрвөн хүүгийн хоёр нь аймгийн Алдарт болжээ. Харин нөгөө хоёр нь морь уядаг уу?
-Уяхгүй. Хүүхдүүд нь ч уяхгүй байна. Хүүхдүүдийг багаас нь буюу тав, зургаатайд нь морь унуулахаар халширдаг юм уу.
-Н.Ганбаатар танаас өмнө уяж, танаас түрүүнд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм байна. Дүүгийнхээ талаар яриач?
-Дүү маань наймдугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж мал дээр гарсан. Тэр үеэс аавыг дагаж үрээ уяж эхэлсэн. 1970 оноос морь уясан хүн.
-Ингэхэд аав тань барилддаг байсан гэсэн. Хүнд удам, адуунд угшил гэж бөх ч бас удамшдаг гэдэг?
-Манай аавын талд Хантайд мундагдуу хүмүүс байсан гэсэн. Эр, эмгүй биерхүү. Эхээс 13-уулаа байсан юм билээ. Цаадуул нь барилдаж байсныг мэдэхгүй ч барилдаж байсан гэж ярьдаг. Манай Бугатынхан бөх Намжил ч гэж ярьдаг. Ёзоороор морь уургалж байсан гэлцдэг. Би ч тэрийг нь мэднэ. Морь уургалаад ёзоорыг тавьдаггүй хүн байсан.
-Шуундаа бяртай, хөлдөө бяртай гэж хүмүүс ярьдаг. Аав тань цээж, шуундаа бяртай байсан биз?
-Хөл сайтай, хараа мундаг, овжин зальтай, хурдан хөдөлгөөнтэй, ер нь шаламгай барилддаг хүн байсан. Улс ч тэгж ярьдаг.
Эмнэг морь ч олон сургасан. Аавыг II багт байхад III багийг нийгэмчлэхэд, “Тэднийх адуу нийгэмчилж байна гэнэ, ганц үрээ сургаж унана аа” гээд л очиж байсан. “Партизан” нэгдэл гэж байхад сургасан морь нь Нохой хул, Яаруу хээр, нэг нь ямар бор морь билээ. Энэ гурав айхтар эмнэг адуунууд байлаа.
-Аав тань олон жил барилдсан уу?
-1964 онд үзүүрлээд түүнээс хойш барилдаагүй. 1976 онд Бөөрөлжүүтэд “улаан” Балжир гэдэг хүний 70 насны ойд олон бөх барилдаж, аймгийн заан Банк түрүүлж, аав үзүүрлэсэн. Тэгэхэд 49-тэй байсан. Би бас барилдаж, хоёрын даваанд унасан.
-Өөрөө ч бас барилддаг байх нь ээ?
-Барилдана аа. 1979 онд Атрын 20 жилийн ойгоор Улаантолгой САА анх наадам хийж, тэнд түрүүлж сумын заан болж байлаа. Би бас волейболын нэгдүгээр зэрэгтэй. Ер нь спортод оролцож явсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна