Сумын Алдарт уяач Ц.Дамдинпүрэв: Хүрэн азарга ганцаараа гараад, ганцаараа л тасарч түрүүлдэг байлаа


Заамар сумын Хайлааст 3-р багийн харьяат Цэгмидийн Дамдинпүрэв нь 1949 оны 2 дугаар сарын 10-нд Дулаан хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлсэн. Тарга хүчний сумын хошой, аймгийн нэг удаагийн аварга. Хүнс ХААЯ-ны тэргүүний ажилтан, Заамар сумын 90 жилийн ойн медальтай.
-Өчигдөр дүүтэй чинь уулзаж ярилцахад таныг аавынхаа удам залгаж морь уясан гэж байсан. Тиймээс таны аавын талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна.
-Манай эцэг насаараа морь уясан хүн. 1962 оноос хойш халааг нь би авсан. Аавд Булганы Бүрэгхангай, Орхонтуул тийшээ айраг, түрүү алдаж байгаагүй хурдан ухаа азарга байсан. Сүүлд нь Сүндэвийн цавьдар гээд морийг аваад хэд айрагдуулаад зарсан. Лодонгийн шарга гэж морийг ганц хоёр айрагдуулсан. Сүүлдээ аав морь уяхаа болиод, би ч цэрэгт яваад өгсөн. Цэргээс ирээд аавынхаа зааж сургаснаар морь уяж эхэлсэн. Манай нутгийн ахмад уяачид болох Дагва, Тумбааш гэж насаараа морь уясан хөгшдийг дагаж алдаа оноо, буруу зөвөө заалгадаг нэг ёсны шавь нь болж байлаа.
-Аавынхаа халааг авснаас хойш морь уях хугацаандаа ямар хурдан хүлгүүд уяж хурдлуулан, хэчнээн айраг түрүү авч байв?
-За би 10-аад түрүү, 20 гаруй айрагтай. Хүрэн морь нэлээн хэд хэд айрагдаж, хоёр гурав түрүүлсэн. Бүрэгхангай, хойшоо Орхонтуул, Угтаал, Дашинчилэн рүү хүртэл явж айрагдаж, түрүүлж байсан их сайн морь. Арай эртхэн үеийнхээ юмыг санахаа болиод байна аа.
-Хамгийн анх ямар насны морь уяж айрагдуулж байсан бэ?
Азарга, их морь, даага уяж байлаа. Хүрэн азарга нь долоо найм түрүүлж, хээр даага нь бас хоёр ч түрүүлж, гурав айрагдсан. Их морь маань ганц түрүүлж, нэлээн хэд айрагдсан.
-Хүрэн азарга хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Манай эндэхийн Шинэбаяр гэдэг хүний унаган адуу. Ер нь гараад л зугтаачихдаг адуу байсан юм.
Бүрэг, хойшоо Угтаал, Орхон, Дашинчилэн, Заамарт түрүүлж байлаа. Дээхнэ үед зарим аймаг, сумд 11-18-ны хооронд зөрж наадамлахаар нь хоёр гурван газар очоод наадчихна. Манай аав морио заавал өөрөө хөтөлж эргүүлдэг, намайг ч заавал өөрөө эргүүлж бай гэдэг байсан юм. Тэр жил би Бүрэгхангайд хүрэн азаргаа хөтөлж эргүүлж өгчихөөд л хойноос нь цогиод явахад ганцаараа тасраад явсан. Тэгээд очоод хүн амьтнаас асуухад хүрэн азарга чинь ганцаараа л орж ирлээ гэж байгаа юм. Газар дээрээсээ л явдаг адуу байсан даа. Даанч тэрний үр төл гэж юм байхгүй болсон.
-Өөрөө сайн уралддаг хэрнээ үр төл муутай азарга байсан юм уу?
-Яах вэ, эр юм ховор гардаг, голдуу охин төлтэй азарга. Хоёр охин төл нь одоо байна. Уг нь ганц гайгүй ухаа морь байсан чинь манай аав найздаа бэлгэнд өгөөд явуулсан байсан. Тэр хүн уясан юм уу, үгүй юу мэдэхгүй. Хүнд очихоосоо өмнө дааганаасаа уягдаад соёолон хүртлээ сайн давхиж байсан юм. Орхонтуулд түрүүлж, Бүрэгт нэг аман хүзүүдэж, сумандаа нэг айраг, аман хүзүүнд давхисан байх аа. Заримыг нь үнэндээ мартсан байна. /инээв/
-Дээр ярьсан хүрэн морь энэ хүрэн азарганы төл биш үү?
-Мөн мөн. Хүрэн азарганы төл байгаа юм. Сүүлд хойно Орхонтуулаас нэг шүдлэн байдас аваад хүрэн азарганд хураалгаад хязаалан байдас унагалж энэ хүрэн гарсан юм. Хоёр гурав түрүүлж, хэд хэд айрагдсан. Долоо наймаар хоёр ч удаа орсон. Морины хүүхэдгүй болоод том хүүхэд унуулаад, хагсарсан морьтой битгий нэг их уралдуулаарай гээд захисаар байтал хөөрч давхиулаад доголгочихсон. Тэр хүрэн морь шиг адуу дахиад надад заяагдаагүй дээ. Манайх хүрэн азаргануудтай болохоор голдуу хүрэн зүсмийн адуутай.
-Хүрэн азарга, түүний төл хүрэн морь хоёр сайн давхиж байж. Өөр ямар морь сайн давхиж байв?
-Үнэндээ ах нь түрүү үеийнхээ юмыг санадаггүй ээ. Саяхан гайгүй хүрэн азарга уяж байгаад хүүхэд хөлийг нь муутгачихаад уяхгүй байа. Одоо үрээ, даага, шүдлэнгүүд л байгаа даа.
Уржнан Билэгээ гэж дүү маань намайг хэдэн унаганаас очиж үзээд дуртайгаа ав гээд адуу руугаа авч давхиад таван хээр унаганаас сонгуулсан. Тэндээс бор хээр унагыг нь сонгож аваад, дааганаас нь уяж байна. Бор даага хойшоо Эрдэнэт Булган, Хайрхан сум, Угтаалд 10 уралдаж зургаа долоо ороод байна. Ноднин, уржнан хоёр тарга тэвээрэг тааруу байгаад уягдаагүй. Энэ жил л уях санаатай. Өөрөө ажил хийж чадахгүй болохоор энэ хүүхдүүдэд зааж зурж уяулаад, үе залгамжлуулчих санаатай байна.
-Үе залгамжлуулах таны санааг гүйцэлдүүлж байгаа ямар хүмүүс байна вэ?
-Дүү Билэгээ, хүргэн Лхагва хоёроо уяач болголоо. Манай хүү Ганзориг бас шинээр морь уяж эхэлж байгаа. Шагай дүү маань энэ жилээс морь уях санаатай ганц хоёр даага тэжээгээд байж байна. Даралт өндөртэй хүн уяан дээр наранд удаан суух нь хэцүү. Тэгээд яах вэ нөгөө хэдийнхээ уяаг багцаагаар нэг харчихаад, тэг ингэ сууж байх юм даа. Уг нь дуртай юмаа сурчихмаар л байх шиг байдаг ч одоогоор сэтгэлд хүрдэггүй. Уяж байгаа морь нь айрагдчихвал улам дур орох биз. Одоо ч тэгээд тэжээлээр уралдаад, миний үеийн борогоор уралддаг үе ул болжээ. Тэжээл бордооны адууг нь би мэдэхгүй.
-Сүүлийн үед уяачдын хамгийн их ярьдаг асуудал морь унах хүүхэд олдохгүй байна гэцгээдэг?
-Ээ хүүхэд мөн ч дутна шүү. Дээхнэ үед морь уяж байхад хүүхдүүд морь уная гээд уяан дээр гүйгээд ирдэг байсан бол одооны хүүхэд машин тэргэнд суугаад явж байх л дур сонирхолтой болж. Хүүхдүүд мал руу хавирахаа байсан цаг юм. Манай ач морь унадаг юм, удахгүй мориноос хасагдах байх. Тэрнийг хасагдахаар хаанаас хүүхэд олж морио унуулдаг байгаа юм мэдэхгүй. Ямартаа ч 90 жилдээ, хоёр түмэн адууныхаа баярт морь уяна аа. Тэгээд л морь уяхаа болих байх даа гэж боддог юм. Бас миний нэг гайхдаг юм гарааны төхөөрөмж гэж тор байна. Надад үнэндээ зохимжгүй санагддаг. Уг нь жигдхэн хашаанд байгаа юм шиг л сайхан эргэдэг юм билээ. Өнгөрдөг зун би очиж харлаа, зарим нь эргэж цуцаад, үргэж бусгаад торон дээгүүр харайх гэж ухасхийгээд хүүхдээ унагаж байна лээ. Гараа муутай морь тархинд зогсвол гараатай морь хамаад дайрчих шинжтэй юм уу л гэж би хувьдаа бодсон.
-Аливаа юм сайн, саар хоёр талтай. Мэдээж дутагдалтай тал байдаг л даа. Ингэхэд та Заамар сумын эрт эдүгээ үеийн сайн уяачид, хурдан хүлгүүдийн талаар хэр сайн мэдэх вэ?
-Тумбааш гэж хөгшний хул морь, шарга морь нь айрагнаас салдаггүй морь байлаа. Дагва гэж хүний хар морь, саарал морь бас л байнга айраг түрүүтэй давхидаг. Саарал морь нь Заамартаа төдийгүй Угтаал, Бүрэг, Лүн гээд олон газар явж уралдаж байв. Тэрнээс сүүлд манайхаас авсан хээр морь нь олон түрүүлсэн дээ. Хээр морийг би уяя гэж байтал эцэг маань Дагва гуайд зарчихаад ирсэн байж билээ./инээв/ Тэр хээр морь сүүлийнх нь уяж байсан адуу байх хөөрхий. Намайг морь уяхад гол зааж сургасан хүн бол Дагва гуай, Тумбааш гуай хоёр. Шар Дагвадорж гэж хурдан хул халзан морьтой, морь шинждэг хүн байлаа. Дашдондогийн хээр морь гайгүй давхина. Сандуйжав гэж хөгшин буурал морь, хамар цагаан хээр морио айрагдаж түрүүлгэж байлаа. Хамар цагаан хээр морио Миеэсүрэн гэдэг хүнээс хавчиг соёолон морь авч, олон ч түрүүлгэж айрагдуулсан. Сүүлд хулгайн гараар ороод байхгүй болсон доо.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Сайн санахгүй байна. 2009, 2010 оны үед юм болов уу даа.
-Тарга хүчний аваргаар сумандаа хоёр удаа, аймагт нэг удаа шалгарч байсан гэсэн. Та ямар мал маллаж байсан бэ?
-Үхэр маллаж байсан. Хавар нь бяруу аваад, дараа жил нь шүдлэн үхэр 350 кг жинтэй болгоод улсын бэлтгэлд тавьдаг байлаа. Намар 10 сарын үед туугаад долоо, найм хоног яваад аваачиж тушаадаг. Дашдондог бид хоёр сувай үхэр хариулдаг байсан даа. Тэр шилмэл бярууг нь, би доод талын жингийн бяруу авна. Дашдондог намын гишүүн болохоор надаас илүү эрх эдэлдэг. Тэгсэн ч миний шүдлэнгүүд тэрнийхтэй жингийн хувьд 5-10 килограммын зөрүүтэй, ер нь ойролцоо л жин татдаг байсан. Зарим үед бүр килограмм гүйлгэнээ.
-Таны үхрийн жинг дарж авдаг байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Захиргаадалтын үед чинь нам гэдэг сонирхуу байлаа шүү дээ. Би хоёр удаа тэгж килограмм гүйлгүүлснээс болж уурлаад шүдлэнгээ өгөөд, тугаллах үнээ авсан. Намын гишүүн илүү сайн ажилладаг гэдэг суртал болгож, нөгөөдөхдөө цаасан малгай өмсгөдөг байсан хэрэг л дээ.
-Морь хурдан, хийморь өөдөө байгаа зарим жил айраг, түрүү бөөнддөг үе байдаг. Танд тийм үе байсан уу?
-Тэгтлээ олноор нь авч байсан удаа байгаагүй ээ, дээд тал нь хоёрыг авч байлаа. Манай энд Миеэсүрэнгийн Энхтайван гэдэг залуу сумандаа гурван айраг авч байхыг л үзлээ. Гадагшаа яваад олноор нь түрүү айраг авч байгаагүй байхаа. Миний үед морьдоо хөтлөөд л ганхчихдаг байлаа. Одоо ч машинаар л яваад хүүхэд, моринд ядаргаа байхгүй болжээ.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх урт удаан наслаарай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна