УЯАЧ Г.БААТАРСҮХ: 1968 ОНД БИ БУРУУ ЗАМААР ЯВААГүЙ БОЛ ЭРДЭНИЙН ГУРВАН ХҮРЭН АЗАРГА ДАРААГААРАА ОРОХ БАЙСАН ЮМ

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, уяач Гэсэрваанийн Баатарсүх гуайтай ярилцсанаа хүргэж байна. 1960 оны өвөл төрсөн тэрээр 1997 онд хилийн цэргийн Аварга малчин болж байжээ.
-Монгол Улсын Манлай уяач Гэсэрваань агсан хоёр хүү, нэг охинтой гэдэг. Та хэд дэх хүүхэд нь билээ?
Би бага нь байгаа юм.
-Хэдэн настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн бэ. Цуут хурдан хүрнүүдийг унадаг байсан гэж сонссон?
Найман наснаасаа зургадугаар анги төгстлөө хурдан морь унасан даа.Их хүрэн улсад хоёр дахиа түрүүлсний дараа жил би Дунд хүрэн, Их хүрэн хоёроо унасан. Тэгээд Том хүрнээ баллаад хаячихсан юм. /инээв/
-1967 оны наадам байх нь. Ямар хэрэг тарьчихсан юм бэ? Тэр жил Дунд хүрэн даагандаа түрүүлсэн байдаг шүү дээ.
-Тэгвэл дараа жил нь юм байна. Нээрэн 1967 онд Ганхуяг гэдэг хүүхэд Дунд хүрэнг унаж түрүүлгэсэн шүү дээ. Би дараа жил нь шүдлэн үрээ унасан юм байна. Тэгээд буруу замаар явчихсан.
-Уг нь Гэсэрваань гуай хүүхдүүддээ зам сайн зааж өгдөг байсан гэдэг?
-Тийм шүү, зам сайн үзүүлдэг байсан. Гэвч би эрх нь дэндсэн хүүхэд байлаа. Зам үзүүлж байхад нь онгоц харж алмайрч байгаад тогтоогоогүй. Тэгээгүй байсан бол тэр жил Эрдэнийн гурван хүрэн азарга дараагаараа орох байсан юм.
-Цуг явж байсан юм уу?
-Тийм.Гурван хүрэн азарга цуг явж байгаад би буруу замаар орчихоор. Найдан гуайн хүрэн азарганы хүүхэд намайг дагаад явчихгүй юу. Харин Багаагийн хүрэн азарганы хүүхэд зөв замаар яваад түрүүлсэн.
-Тэгээд та хоёр хэдээр орсон бэ?
-Манай Том хүрэн зургаагаар, шар Найдан гуайн хүрэн азарга 11-т орж байсан.
-Дунд хүрэн бас айрагдаж чадаагүй байдаг.
-13-т орсон.
-Таныг буруу замаар давхиад азаргаа зургаад давхиулахад аав тань зэмлэсэн үү?
-Юу гэх вэ дээ. Харин Санжийн Батаа гэдэг генерал манай аавыг “Гэсэрваань чи хүүхдэдээ зам сайн үзүүлсэнгүй” гээд загнасан. Гэхдээ би дараа жил нь даагаа нэхэж азарга, хязаалан хоёроо айрагдуулсан. Их хүрэн тавлаад, Дунд хүрэн хязааланд аман хүзүүдсэн шүү дээ.
-Түүнээс хойш нэг хэсэг завсарласан байдаг. Юутай холбоотой вэ?
-1970 онд улсад очоогүй. Тэр жил азарганы уяа жаахан буруу байна гээд сумандаа азарга, соёолонгоо уралдуулж түрүүлгэж байсан юм. 1971 онд ч бас яваагүй. Сумандаа болон Баяндэлгэрт наадаж, Том хүрэнгээ Баяндэлгэрт түрүүлгэсэн санагдана.Тэр жил Дунд хүрэнг уяагүй. 1973 онд аймгийн 50 жилийн ойгоор Дунд хүрэнгээ унаж таваар давхиулаад би мориноос хасагдсан.
-1975 онд Дунд хүрэн улсад аман хүзүүдэхэд та унаагүй юм байна.
-Батсайхан гэдэг хүүхэд унаж байсан.
-Их хүрэн хэр гараатай азарга байсан бэ?
-Их хүрэн гараа муутай. Одоогийн Шувуун фабрикийн орчмоос эргэхэд Түргэний гол орж ирж байж л цээжинд гарна шүү дээ. Харин нэг цээжинд гарчихсан байхад цуцахаа мэдэхгүй явдаг. Дунд хүрэн ч ялгаагүй гараа муутай. Бараг эцгээсээ ч гараа муутай байх. Айцын даваа өөд морьд шогшиж байхад эрчээрээ цээжинд гардаг азарга байсан. Тар сунгаан дээр бол хамгийн хойно л үлдэнэ шүү дээ.
-Таны бодлоор аль нь илүү байсан бэ?
-Хурдаар бол Дунд хүрэн нь илүү байсан гэж боддог. Бие хааны хувьд ч Дунд хүрэн илүү. Манай өвгөн хүрэн жижгэвтэр азарга байсан шүү.Аав надад Мөлүү хүрэн азаргаа зүсэлж өгсөн. Би албан хаагч нэртэй суманд ажилладаг учраас аав л уяна. Би наадам тулгаад очно. Найман, есны үед л аавтай Буянт-Ухаад ч юм уу байгаа газар нь очиж нийлдэг байлаа.
-Гэсэрваань гуай азаргануудаа яаж уядаг байсан бэ?
-Аав морийг их хайрладаг. Тарган ирэн дээр нь уяна. Манай адуу ер нь тарган талдаа уралддаг шүү. Би Шовх хүрэн азаргаа туранхай уралдуулах гэж байгаад мулталж л байлаа. Болдоггүй юм билээ.
-Та улсын наадамд бие даан морь уралдуулж байв уу?
-Бие дааж яваагүй ээ. Дандаа л аавтайгаа явдаг байсан. Аймгийн 60 жилийн ойд миний Мөлүү хүрэн хязааландаа айрагдсан юм. Тэр бол миний аавтайгаа хамгийн удаан цуг явсан наадам. Долдугаар сарын 1-нээс 11 хүртэл. Тэр үед чөлөө бараг олдохгүй шүү дээ.
-Одоо улсын наадамд түрүүлсэн азарга, их нас, соёолон гурав дээр төрийн гурван өндөрлөг ирж хүндэтгэл үзүүлдэг. Хүрэн азаргыг түрүүлэхэд тэгдэг байсан уу?
-Би өөрийгөө их хувьтай хүн гэж боддог. Самбуу даргаас ч бэлэг авсан. Бал даргаас ч бэлэг авсан. Дээр нь монгол даяар алдартай сайн эцгээрээ их бахархдаг. Манай аав хүнд их хатуу үг хэлдэггүй, зөөлөн, яриа муутай хүн байсан. Аав минь намд их олон жил ажилласан. Бригадын дарга, тоо бүртгэгч, намын ухуулагч, агент, сүүлд ойн цагдаа хүртэл хийж байлаа. Хүмүүс уяач байснаар нь төсөөлдөг юм билээ.
Нээрэн тийм шүү. Би ч гэсэн мэдэхгүй юм байна.
Булган багийн дарга байлаа, Хушингийн бригадын дарга байлаа. Биднийг морь унаж, уяж байх үед машин тэрэг ч олон байгаагүй. Улсын наадамд оролцохын тулд тэмээн тэрэгтэй, хэдэн морьдоо хөтлөөд, хонио туугаад арваад хонож хот ордог байлаа шүү дээ.
-Сайн адуутай хүн мордлоо л бол минийх өнөөдөр айрагдана, түрүүлнэ гэсэн итгэлтэй байдаг. Унаач хүүхэд ч бас заавал түрүүлнэ гэсэн итгэлтэй мордоно биз?
-Тиймэрхүү аархах сэтгэл төрдөг юм билээ шүү. 1970-аад оны үед Оросоос Томск адуу ирлээ гэж дуулдаад. Тэр өндөр азаргатай нь уралдаж үзэх сэн гэж боддог байсан. Уралдаж ч үзсэн. Хойгуур орсон. Нэгэн үе манай суманд гаднаас ирсэн азарга айрагдаж чаддаггүй байлаа. Багаагийн хүрэн, Алагаагийн хүрэн, шар Найдан гуайн хүрэн, манай хүрэн, халзан Даш гэж хүний Хулгар хүрэн гээд дөрвөн хүрэн азарган дунд гадны адуу хавчуулагдахад бэрх. Гацууртын шарга азарга чинь улсад түрүүлчихээд манай энд ирээд зургаалж байсан шүү дээ. Тэгээд бодохоор чанга байгаа биз.
-Энэ нутгийн азарга хурдан байдаг нь юутай холбоотой вэ?
-Мэдээж удам угшил чухал. Хэнтийн Жаргалтхаанаас ирсэн хүрэн азарганууд хурд тарьсан. Гэхдээ бас газар орны нөлөө байдаг байх. Манай Дунд хүрэн гэхэд л унагандаа өнчирсөн. Тэгээд тэжээж байж мал болгосон юм.
-Хүрэн азаргануу-дынхаа удмын адуу-гаар наадаж байна уу?
-Ганц би биш Эрдэнэ сумынхан тэр чигээрээ манай хүрэн азаргануудын удмын адуугаар наадаж байна. Хэдийгээр манай адуу сайн ч тодорхой хэмжээнд цус сэлбэх ёстой гэж бодоод зүүн талаас адуу авсан. Одоо миний уяж байгаа адуунууд бол дандаа Дунд хүрний төлүүд.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.170.229
Todmagnai.mn sited Манлай уяач гэдэг жагсаалтад Гэсэрваань гэж харагдадгүй
Reply