Уяач Б.БАТ-ЭРДЭНЭ: Бор халзан үрээ маань ГАЙГҮЙ ДАВХИЖ БАЙГАА

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, уяач Батмагнайн Бат-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна. 2011 оны сумын Аварга хадланч, худалдааны Тэргүүний ажилтан, худалдааны 90 жилийн ойн медальтан тэрээр 1956 оны намар Тахилт баянбулаг хэмээх газар төржээ.
-Энэ нутгийн олон хүрэн азарганууд улсын наадамд түрүүлж, айрагдсан. Уулзсан уяачдын маань ихэнх нь мөн удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд ямар түүхтэй вэ?
-Миний аав Батмагнай 1960-аад оны үед улсад борлог морио мордуулж, 700 гаруй адуунаас 14-т давхиулж байсан юм билээ. Түүнээс хойш буурал азарга уяж, суманд гайгүй давхиулж байсан. Энэ нутгийн нэрт уяачид “цагаан” Дугар, Хишигт нартай цуг морь уядаг байсан гэдэг юм. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан борлог морь улсад 14-өөр давхихад унаж байсан манай эгч одоо 60 гарчихсан хөгшин байна.
-Тэгэхээр та хоёр дахь үеийн уяач болох нь.
-Тэгж л таарах нь. Мөн манай хадам аав Батцэрэг хурдан халтар азаргатай уяач хүн. Морьд нь сумын наадамд гайгүй дээгүүр давхиулдаг байсан. Би тэдний адуунд хар ногоон гүү тавьж, эр хар унагатай болоод шүдлэнд нь уяж Эрдэнэ сумын баяр наадамд гурваар дахиулж байлаа. Тэгж л уяачийнхаа гарааг эхэлсэн хүн дээ. Би уг нь сумын төвд трактор барьдаг байсан юм. Тэгээд 1990 оноос хойш хөдөө гарч мал малласан. Цаг хугацаа ч хурдан юм даа. 30-аад жил болох нь.
-Хар үрээ тань шүдлэнгээсээ хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-Азарга болоод арван хэдээр л давхиад байна. Даанч сунгаанд өнгөнд ирчихээд яг наадам болохоор хойшилчихдог байсан юм. Бодвол би л тааруу уядаг байсан юм байлгүй дээ.
-Төлүүдээс нь давхисан уу?
-Төлүүд нь ч давхиагүй. Ер нь олигтой төл авч чадаагүй юм аа. Манай үүгээр чоно ихтэй.
-Хар азарганы дараа ямар адуугаар наадсан юм бэ?
-Бас нэг зэгэл азарга байсныг олигтой давхиулж чадаагүй ээ. Сүүлд 2000 хэдэн он юм бэ дээ, Налайхын Мансуур гэдэг өвгөнөөс нэг бор азарга авсан. Харин тэрний төлүүд гайгүй сайн давхиж байгаа шүү. 2017 оны сумын наадамд хязаалан үрээ түрүүлсэн.
-Бор азаргаа өөрийг уяагүй юм уу?
-Уясан, суманд 20 хэдээр л давхиад байсан. Сүүлдээ хөл муутай болчихоор нь мордуулахаа больсон.
-Төлүүд нь сайн давхиж байгаа гэсэн байхаа. Тухайлбал...
-Нэг бор морь сумын наадамд долоо, наймаар давхиад байсан. Жижиг овоо тахилгын наадамд бол хэд хэд айрагдсан. Бас нэг бор халзан үрээ бий. Даагандаа суманд гуравласан. Тэр жил би суманд хоёр даага айрагдуулсан.
-Тэр жил гэдэг нь...
-2015 онд. Хоёр даага мордуулсан нэг нь таваар, нөгөө нь гурваар давхина лээ. Бор халзан нь 2016 онд суманд долоогоор давхиад, Налайхын наадамд тавлаж, Багануурын уралдаанд айрагдсан. Тэгээд ноднин 2017 онд сумандаа түрүүллээ.
-Энэ хавиараа л наадчихдаг юм аа даа?
-Өө тийм. Явлаа гэхэд Налайх, Багануур л орно. Нээрэн тийм, бор морь маань Нүүрэнтэйн хаврын уралдаанд 11-ээр давхисан юм байна шүү.
-Одоогийн байдлаар сумын статустай наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Нэг түрүү, 5-6 айрагтай юм уу даа.
-Батмагнай гуайн хүүхдүүдээс танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?
-Бид эцэг эхээс есүүлээ. Манайхан төвд голдуухан амьдарцгаадаг юм. Хөдөө амьдарч байгаагаараа би л морь уядаг ухаантай.
-Танай хүүхдүүд морь уях сонирхолтой юу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь хөдөө, хоёр нь төвд. Дөрвүүлээ тусдаа гарчихсан. Одоо миний морь уяна гэж юу байх вэ. Хүү маань л уядаг юм. Би наагуур цаагуур нь орж “тэг, ингэ” гэж зааварлахаас цаашгүй. /инээв/
-Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна