Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Түрүүлснээс ялгаагүй аман хүзүүдсэнд сэтгэл өндөр байна

-Хийморь сүлд сэргээдэг соёолон насны уралдаанд цавьдар соёолонгоо аман хүзүүдүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Тод янзага соёолонгоо лавхан орчих байх гэж итгэж найдаж байсан маань биеллээ олж, аман хүзүүдсэнд баяртай байна. Бараг надаас илүү нутаг орныхон маань их баярлаж хөөрөх шиг боллоо.
-Нутаг орныхоо нэрийг өргөсөн болохоор зон олон нь хурдан хүлгийн эзнээс илүү баярласан байх л даа. Танай сумын анхны улсын айраг уу?
-Тиймээ. Манай Завхан аймгийн Завханмандал сумаас анх удаа улсын баяр наадмын хурдан морины уралдаанаас айраг авч байгаа нь энэ. Энэ жил манай Завханмандал сумын сургуулийн ой тохиож, ойдоо соёолонгийн аман хүзүүгээр бэлэг барилаа. Мэдээж сумаасаа анх удаа улсын баяр наадмын айраг авсандаа давхар баяртай, сэтгэл тун өег байна.
-Улсын наадмын аман хүзүүгээс гадна анх удаа гэгдэж түүхэнд бичигдэх үйл явдлын эзэн болжээ. Барианд орох тэр мөчид хэр сэтгэл догдолсон бэ?
-Уг нь соёолонгоо түрүүлчих болов уу гэж бодож байсан боловч үзүүр дээрээ хонгор халзанд гүйцэгдчихлээ. Олон сайхан хурд байгаа ч гэсэн эзэн, уяач хоёуланд маань л түрүүлчих болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэхдээ түрүүлснээс ялгаагүй аман хүзүүдсэн болохоор сэтгэл өндөр байнаа.
-Сунгаагаа хаана, ямар морьдтой хийсэн бэ?
-Манай Төв аймгийн Заамар сум ногоо сайтай байсан болохоор тэнд ногоолж, уяа сунгаагаа хийсэн. Сунгааны дунд давхилаа Эрдэнэтэд очиж хийгээд, их давхилаа Заамартаа хийгээд улсдаа ирсэн дээ.
-Сунгаанууддаа сайн давхисан болоод эзэн, уяач хоёрт итгэл найдвар төрүүлсэн байх?
-Дунд сунгаа Эрдэнэтийн аймгийн Алдарт уяачдын алдар тэмдэглэх наадамтай давхцаж тэнд уралдаж түрүүлсэн. Наадмыг тайлбарлаж байсан морь тайлбарлагч Ганпүрэв “Энэ үрээ улсад юм дуулгана шүү” гэж зарлаж байсан тэр ерөөлөөр улсад сайхан наадлаа. Миний хувьд энэ жил ажил алба ихтэй байгаад морь малаараа олон очиж чадаагүй. Бүгдийг нь уяачдаа даатгаад л сууж байлаа.
-Тод янзага соёолон хаанахын адуу вэ? Таны Дүнжингаравт аман хүзүүддэг Янзага азаргатай хамаатай юу?
-Янзага азарганы төл байгаа юм. Янзага азарга маань Тод манлай Д.Ононгийн Янзага азарганы гал үр. Тод манлайн адуу Дорнод аймагт аймгийн Алдарт уяач Жадамбаагийнд байдаг байсан юм билээ. Тэгээд Тод манлай Жадамбаа алдартад “Шинэ цагийн монгол адуу түлхүү уралдах нь. Миний найз Араб азарганд маань гүү тавиарай” гэж. Хэлснээр нь нэг гүү тавьсан чинь Араб нь хураахгүй Янзага азарга нь хураачихсан гэсэн. Гарсан төл нь миний хээр азарга байгаа юм. Тэгээд эцэг шигээ хурдан адуу болоосой гээд Янзага гэж нэрлэсэн. Янзагын төл энэ соёолонгоо харин Тод янзага гэж нэрлэсэн. Эх нь бас Онон Тод манлайн адууны гаралтай. 2010 онд тэднийхээс хэдэн гүү авсны дотор зээрд халзан гүү унагатайгаа ирсэн. Тэр дагаж ирсэн зээрд халзан унага эх нь байгаа юм.
-Тод янзага хэдийнээс уягдаж эхэлсэн бэ?
-Уг нь шүдлэнгээсээ уягдаж эхэлсэн юм. Монгол адуу чинь бага насандаа эрлийз үрээнүүдтэй уралдах хэцүү юм билээ. Шүдлэндээ улсын наадамд эрлийзүүдтэй уралдаад зарлагдаж байгаад нэлээд хойгуур орсон. Хязааланд нь ялгаж байна гээд хасаад хаячихсан. Тэгээд энэ жилээс л бие хаа нь өсөж, эрлийзүүдтэй уралдах тал дээр арай дээр болж байна л даа.
-Энэ жилийн баяр наадмын тухайд их нас, хязаалангийн уралдаан маргаан будилаан ихтэй болсон. Соёолонгийн тухайд харин энэ бүхнээс холуур өнгөрөх шиг боллоо.
-Ер нь өндрөө бариад уралдахаас өөр арга алга даа. Ялгана гэдэг хэцүү юм байна. Өнгөрсөн жил би хоёр ч монгол үрээгээ хасуулж байсан. Миний үрээнүүд тийм том бие хаатай биш. Тэгсэн хэр нь хасагдсан.
-Таны бодлоор яавал зохилтой вэ?
-Сэрвээний өндрөөр нь явчихъя гэхээр ард түмний монгол адуу уралдаж чадахаа больчихно. Уг нь монголоороо байвал зүгээр байна. Зарим нэг нь эрлийзээ мордуулахаар бусад нь дагаад эрлийзээ монголд мордуулах гээд байх шиг байна. Морь уяна гэдэг чинь уяачид жилийн турш хөлс хүч, мөнгө цаасаа зориулаад хөдөлмөрлөж байгаа хэрэг. Гэтэл уралдааны комисс нь эрлийз, монголоор нь ялгаж уралдуулж чадахаа байчихаж байгаа нь уяачдыг маш ихээр чирэгдүүлж байна. Энэ үйл явдал дараагийнхаа шийдвэртэй алхмыг хийхээс аргагүй болсныг харуулж байна.
-Би ч бас тантай санал нэг байна. Аль бүсийн уралдаанд явсан бэ. Айраг, түрүү арвин уу?
-Манай уяаны морьд Эрдэнэтийн бүсэд яваад нэг аман хүзүү, гурван айраг авч сайхан наадлаа. Эрдэнэтэд улсын наадмын түрүү, аман хүзүү гээд айрагдсан соёолонгууд ихэнх нь мордож, хонгор халзан дахин түрүүлж, Тод янзага маань бас аман хүзүүдсэн. Эрдэнэтийн 30 жилийн ойд Тод янзагын өвөө Тод манлай уяач Ононгийн Янзага азарга хязааландаа бас аман хүзүүдэж байсан юм билээ. Үүгээр нь бодсон ч бэлгэдэлтэй сайхан санагдсан шүү.
Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна